“Говийн ажнай” МСУХ-ны тэргүүн Н.Чулуунбаатар: 2011 оноос хойш Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорнод аймгуудаас 200 гаруй адуу авчирлаа


Увс аймгийн Завхан сумын уугуул, “Говийн ажнай” МСУХ-ны тэргүүн Н.Чулуунбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Завхан сумын уяачдын холбоо хэдэн онд үүсгэн байгуулагдаж байв?
-Манай “Говийн ажнай” МСУХ 2005 онд байгуулагдсан. Тэгэхэд би холбооны тэргүүнээр ажиллах болж, тамга тэмдгээ авч албан ёсоор бүртгүүлсэн нь энэ юм. Түүнээс өмнө буюу 1996 онд холбоо нэртэй байсан ч албан ёсны болоогүй байлаа. Анхны тэргүүдээр Пүрэвгончиг, Мэдэрээ нар ажиллаж байсан түүхтэй.
-Та ажлаа авснаас хойш сумынхаа МСУХ-г хөгжүүлэх талаар ямар ямар ажил хийж байна вэ?
-2006 онд уяачдынхаа санаачлагаар дөрвөн баг дээр дөрвөн гал байгуулсан. Үүнд: “Жигүүр хүрэн”, “Удамт хурд”, “Гилбэн хурд”, “Унаган хурд” гэж. Нэг гал дээд тал 100-150-аад гишүүнтэй. Одоогоор “Удамт хурд”-ынхан хамгийн олуулаа байна. Манай сумын уяаны гол цөм гэж хэлж болно. Ийнхүү галтай болж, зохион байгуулалттайгаар нааддаг болсон. Галууд дор бүрнээ төсөв санхүүтэй боллоо. Жил бүр “хонины ээлж”-тэй гал нэрэмжит наадмаа хийдэг уламжлалтай болсон гээд ажил явж л байна.
-Завхан сумын хэмжээнд хичнээн уяач байна. Үүнээс аймаг, сум, улсын цолтой уяач хэд байдаг вэ?
-Сумын хэмжээнд 230 гаруй уяач байна. Сүүлийн жилүүдэд моринд орж байгаа залуусын тоо нэмэгдэж байна. Одоогоор аймгийн Алдарт 26, сумын Алдарт 18 уяач байна. Бид өөрийн дүрмийнхээ дагуу аймаг, сумын алдартуудаа шалгаруулдаг юм.
-Уяачдын холбооноос жилдээ хэдэн уралдааныг зохион байгуулдаг вэ?
-Манайд галууд уралдаанаа зохион явуулдаг. Галуудын уралдаан, шинэ аймгийн алдартнуудын нэрэмжит уралдаан, бооцоот уралдаан гэхчилэн жилдээ гурваас дөрөв нааддаг. Энэ жилийн тухайд анхны уралдаанаа гуравдугаар сарын 21-нд явууллаа. Энэ бүхэнд холбооноос дэмжээд л явдаг юм.
-Энэ жил танай сумын 90 жилийн ой болох байхаа. Бэлтгэл ажилдаа орчихсон уу?
-Тиймээ, 90 жилийн ой тохиож байнаа. Баяр наадмын комисст уяачдын холбооноос тэргүүн, хоёр тэргүүлэгч орж байгаа. Уяачид маань дор бүрнээ л бэлтгэлээ хангаж байна. Холбооноос зохион байгуулаад аймгийн бооцоот уралдаанд таван машинтай очиж оролцоод ирлээ. Эндээс өөрсдийн адууныхаа чансааг харахыг хүссэн юм. Дажгүй шүү. Бас Өлгий, Наранбулагийн нутаг руу морьдоо аваачиж, ногоолуулаад сая зургаан сарын нэгэнд орж ирлээ.
Уяачидтайгаа хамтраад 2011 оноос хойш адууныхаа удам угшлыг сайжруулах зорилгоор Сүхбаатар, Хэнтий, Төв, Дорнод аймгуудаас 200 гаруй адуу авчирсан. Манай сумын угшлын Завхан голын хурдууд ч сайн давхиж байна. Тэгэхээр нутгийн дэвжээнээ бид одтой наадах болов уу.
-Хурдан морь унаач хүүхдийн амь нас аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдаж байгаа. Энэ талаар?
-Мэдээж хамгаалах хувцас хэрэгслээр хангаж, бүгдийг нь даатгалд хамруулна даа. Одоогоор малгай, хувцас 20 хувьтай байна.
-Таны хувьд моринд ороод удаж байна уу?
-Манай авга ах /аавын дүү/ аймгийн Алдарт уяач Дэмбэ гэж хүн байлаа. Хөөрхий одоо бурхан болсон. Түүний хүү аймгийн Алдарт уяач Түмэндэмбэрэл гэж бий. Бас хүргэн ах аймгийн Алдарт. Эдгээр хүмүүсийн нөлөө их байсан. Мөн найз нөхөд ч уяа сойлго тааруулж байна. Миний хувьд 2000 оноос хойш адуу мал цуглуулж эхэлсэн.
-Ямар удам угшилтай адуу уяж уяачийнхаа гарааг эхэлж байв?
-Нутгийн адуугаар наадаж байлаа. Түүний дараа хүрэн морио Завхан аймгийн Ургамал сумын ойд соёолон насанд түрүүлгэсэн. Хурдан хүрэнгүүдийн угшилтай. Энэ жил Увс аймгийн төвийн бүсийн уралдаанд хязаалан морь айргийн таваар ирлээ. Манай Завхан голын угшилтай, урд нь уягдаж байгаагүй битүү морь байгаа юм.
-Аймгийн чанартай наадмын анхны айраг байх нь ээ? Сумын наадмын хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Тиймээ анхны айргаа ийнхүү авлаа. Харин сумын наадмаас арваад айраг, түрүүтэй болж байна. Ноднин улсын баяраар дааган насанд оруулсан. 2010 онд шүдлэн гуравлууллаа. Энэ шүдлэн 2011 онд галын баяр, бооцоот уралдаанд гурваар нэг, дөрвөөр нэг ирсэн.
-Өөр хаагуур хаагуур наадаж байв?
-Хамгийн холдоо Завхан аймгийн Ургамал, Ховд аймгийн төв хүрч байлаа. Ховдын газар нутаг моринд их сайн таарах янзтай юм билээ. Наадам нь ч боломжийн талбайд, зохион байгуулалт сайтай болж байсан.
-Танайхан аймгийн чанартай наадмууддаа хэр явж байна вэ?
-Манай сум чинь төвөөс хөөрхөн зайтай л даа. Гэхдээ уяачидтайгаа явнаа. Очоод сайхан амжилт гаргаад л ирж байна. Ноднингоос хойш гэхэд бүсийн уралдаан, цагдаагийн ойд явж хязаалангийн түрүүтэй ирсэн. Тухайн жилийн шилдгүүдээ тодруулахдаа аймаг, сумын баярын амжилтыг нь оноогоор дүгнэж оруулдаг юм.
-Бидний яриа өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна