“Агт-Эрдэнэ” галынхан “Их хурд” уралдааны түрүүг хоёр дахиа хүртлээ
А.Тэлмэн 2016 оны 7-р сарын 26 -нд
Гурван жилийн хүлээлттэй Монголын хамгийн өндөр чансаат уралдаан “Их хурд” өнгөрсөн ням гарагт Хүйн долоон худгийн торгон ногоон дэвжээнээ амжилттай зохион байгуулагдлаа. Ардын хувьсгалын ой, төрийн зарлигтай баяр наадамд түрүүлж, айрагдсан түмэн эхүүд урилгаар оролцдог энэхүү уралдаан долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. Адуун сүргийн чанар чансаа, уяачийн эрдэм ухааныг тодорхойлогч их насны морьдын уралдаанд шигшмэл 101 хурдан хүлэг бүртгүүлж гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэснээс Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, “Агт -Эрдэнэ” галын уяач Шаравын Мөнгөншагайгийн хүрэн түрүүлж, түмэн эхээр тодорлоо. Хүрэн морины уяа сойлгыг “Агт-Эрдэнэ” галын уяач, нийслэлийн Алдарт уяач Г.Буянтогтох тааруулсан бөгөөд есөн настай Буянхишигийн Буянжаргал хүү унаж хурдлуулжээ. Хэдхэн хоногийн өмнө төрийн наадмын түрүү хүртсэн тус гал ийнхүү морины их олимпод хоёр дахь удаагаа их насны морь түрүүлгэлээ. 2010 оны “Их хурд-5” уралдаанд тус галын гишүүн Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдрт уяач Б.Баасанбазарын Дөлгөөн хонгор морь түрүүлж, Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Х.Цогтсайханы Сүмбэн зээрд азарга айрагдаж байсныг морь сонирхогчид санаж буй бизээ.
МУ-ын Манлай уяач Д.Оюунбилэг агсны үүсгэн бий болгосон “Агт-Эрдэнэ” гал одоогоор морины их олимпод хамгийн өдөр амжилт үзүүлсэн хамт олон болоод байна.
Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадралын Энхбаатарын хонгор халзан хурдаллаа. Хэдхэн хоногийн өмнө төрийнхөө их баяр цэнгэл наадамд магнайдаа тоосгүй түрүүлсэн энэ хурдан буян Хэнтий аймгийн адуу бөгөөд соёолон цагаас хурдалсаар эзнээ Алдарт уяач болгосон билээ.
Айргийн гуравт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын Загал морь хурдаллаа. АХ-ын 93 жилийн ой үндэсний их баяр наадамд айрагдсан цагаас морь сонирхогчдын эчнээ танил болсон энэ хурдан эзнийхээ Алдарт уяач цолыг ийнхүү Их хурдын айргаар мялаалаа.
Айргийн дөрөвт Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, мэргэжлийн сумогийн Их аварга, МУ-ын Хөдөлмөрийн баатар Мөнхбатын Даваажаргалын сартай зээрд хурдалсан. Зээрд морь АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн гуравт хурдлан давхар уяагаар морины их олимпод айрагдаад буй нь энэ юм.
Айргийн тавд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хээр хурдаллаа. Өнгөрсөн жил соёолондоо төрийнхөө наадамд айргийн гуравт хурдалж байсан энэ хурдан хүлгийн уяа сойлгыг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Отгоннасан тааруулдаг билээ.
Хараахан айрагдаж чадаагүй ч энэ цагийн эрхгүй хурдан хүлгүүдийн нэг гэдгээ дахин нотолсон буян бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач П.Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар юм. Өнгөрсөн жил төрийнхөө наадамд айрагдан, давхар уяагаар хангайн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан энэ хурдан хүлэг хэдхэн хоногийн дараа болох баруун бүсийн наадамд тоосоо өргөхөөр зэхэж байна.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна