Хангайн бүсэд Х.Улам-Өрнөхийн саарал шүдлэн түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 29 -нд

Орхон аймагт болж буй Засгийн Газрын тогтоолт хангайн бүсийн уралдаанд 205 хурдан шүдлэн
бүртгүүлж, 37 үрээ үүлдэрлэг байдлаар хасагдан 168 нь гарааны зурхайгаас эргэжээ. Ингээд эхний аравт хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.
Шүдлэн-168:
1.Төв аймгийн Бүрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Улам-Өрнөхийн саарал
2.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач  М.Мөнхбатын бор
3.Төв аймгийн Аргалант сумын уугуул Д.Амгаланбаатарын бор
4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын халтар
5.Увс аймгийн Өмнөговь сумын уугуул Ц.Ганбатын зээрд
6.Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Б.Нямренчингийн саарал
7.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбатын хүрэн халзан
8.Увс аймгийн Малчин сумын уугуул, Нийслэлийн Алдар уяач Ц.Нүүдэлийн хонгор /АХ-ын 95 жилийн ойд аман хүзүүдсэн/
9.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул аймгийн Алдарт  уяач М.Элдэв-Очирын хонгор халзан  
10.Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Ц.Алтаншагайгийн хүрэн тус тус хурдалжээ.
Одоо хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөлж байна.
Мэдээллийг: “Тод магнай” сэтгүүлийн сэтгүүлч Б.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна