Зүүн бүсэд Н.Доноодойн хээр даага түрүүлжээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 31 -нд

Хэнтий аймагт болж буй зүүн бүсийн уралдаан дааганы уралдаанаар өндөрлөж байна. Өхөөрдөм дааганы уралдаанд 140 үрээ шандас шалгаснаас:
Даага– 140

 1.Хэнтий аймгийн Дархан сумын харьяат аймгийн Алдарт уяач Н.Доноодойн хээр /АХ-ын 95 жилийн ойн түрүү/
2.Улаанбаатар хот “Сэлбэ плаза” ХК-ийн Төртогтохын хүрэн
3. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөрийн зээрд
4.  Хөвсгөл аймгийн Цэцэрлиг сумын харьяат Г.Батболдын хонгор
5.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Т.Төрмөнхийн зээрд халзан /АХ-ын 95 жилийн ойн айргийн дөрөв/
6.Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Ж.Болдын саарал
7. Төв аймгийн Баян сумын харьяат Б.Эрдэнэбилэгийн цавьдар халзан
8. Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат Б.Мөнхбаярын хүрэн
9.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Х.Ганбаатарын хээр
10.Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Д.Энхбаярын сартай хүрэн тус тус хурдалжээ.
Харин баян ходоодонд Хэнтий аймгийн Бэрх тосгоны уяач Болдбаатарын Төр-Эрдэнийн сартай хүрэн хурдалжээ.
Мэдээллийг: “Сэцэн ханы хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Н.Алтантөгс

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна