Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг онцгойлон анхаарсан хангайн бүсийн уралдааны тойм

А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 01 -нд

Орхон аймгийн ЗДТГ , “Эрдэнэт хүлэг” МСУХ  хамтран зохион байгуулсан Засгийн газрын тогтоолт хангайн бүсийн уралдаан амжилттай болж  өндөрлөлөө. 7-р сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Орхон аймагт болсон уг уралдаанд төвийн бүсийн уяачдын  есөн насны 1400 гаруй хурдан хурц хүлгүүд тоосоо өргөн шандас шалгасан юм.  Орхон аймаг үүсч байгуулагдсаны 40 жилийн ойтой давхцсан хангайн бүсийн уралдаан азаргаар эхэлж, шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны түрүү  О.Батболдын хээр тэргүүтэй 137 хурдан хүлэг гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж Орхон аймгийн Жаргалант сумын  харьяат Г.Баярцэнгэлийн зээрд өнгөллөө. Орхончууд хурдан морины уралдааны зохион байгуулалтаараа хэзээнээсээ сайшаагддаг. Энэ удаа ч гэсэн уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч, хувцас хэрэгсэл дутуу тохиолдолд  замд гаргахгүй гэсэн шаардлагыг тавьж, түүндээ ч хүрч байсан юм. Түүнчлэн Орхон аймгийн хүүхдийн төлөө төвийн хамт олон стандартад нийцсэн хувцас хэрэгсэл хэрэглэхийг зөвлөж байлаа.
Шүдлэнд 205 үрээ бүртгүүлснээс 37 нь  үүлдэрлэг байдлаар хасагдаж 168 нь уралдааны замд гарсан. Харин үдээс хойш уралдсан  хязаалан насанд  260 гаруй үрээ бүртгүүлснээс 36 нь үүлдэрлэг байдлаар хасагдаж,  230 гаруй үрээ гарааны зурхайгаас эргэн Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Алдарт уяач С.Шинэбаатарын хар магнайдаа тоосгүй өнгөлсөн билээ.  Эхний өдрийн уралдаан эрлийз дунд насны морьдын уралдаанаар отголсон. Энэ ангилалд  75 үрээ мордож, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат “Унаган хурд” галын гишүүн Ц.Чинбатын Гарьд хээр түрүүлсэн юм. Хээр үрээ Ховд аймгийн Мөст сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Буяннэмэхийн унаган адуу бөгөөд найздаа бэлгэнд өгч байжээ. Дашрамд сонирхуулахад тус гал  энэ жил улсын баяр наадмаас нэг түрүү, нэг айраг, хангайн бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг хүртэн одтой сайхан наадлаа. 
Хоёр дахь өдрийн уралдаан   их насаар эхэлж газар газрын шандаст 248 хурдан хүлэг бүртгүүлснээс  долоо нь уралдааны замд гаралгүй хасагдаж /тав нь уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас дутуу, хоёр нь сэрвээний өндөр давсан гэсэн шалтгаанаар/ 241 морь гарааны зурхайгаас эргэсэн юм. Уяачийн эрдэм ухаан, адуун сүргийн чанар чансааг тодорхойлогч их насны морьдын уралдааныг Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Туушин” ХК-ийн захирал Н.Зоригтын хул өнгөлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Н.Нацагдоржийн Ягаан халзан  хурдалсан билээ. Уралдсан болгондоо түрүүлж , айрагддаг хоймор нутгийн хурдан хүлгийг морь сонирхогчид эчнээ таних бизээ.
 Дааганы уралдаанд 160 үрээ бүртгүүлснээс 15  нь үүлдэрлэг байдлаар хасагдаж, 145 нь гарааны зурхайгаас эргэн Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул сумын Алдарт уяач Н.Гантулгын зээрд түрүүлсэн. Н.Гантулга АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын эрлийз бага насны ангилалд  сартай зээрд даагаа аман хүзүүнд хурдлуулж байсан юм.
Хоёр  дахь өдрийн уралдаан эрлийз бага насны морьдын уралдаанаар отголж, 38  дааганаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Ч.Махвалын халтар түрүүлсэн. Түрүү, аман хүзүүний даага зэрэгцэж орсон шийдвэрээ дахин нягтлах шаардлагатай болсон юм.
Гурав дахь өдрийн уралдаан  аз хийморийн бэлгэдэл соёолонгоор эхэлж, 128 хурдан хүлэг шандас шалгасан. Үүлдэрлэг  байдалд хяналт тавих явцад хасагдсан хоёр үрээний эзэд уралдаанч хүүхдээ солин мордуулснаас нэлээдгүй маргаан дэгдээсэн ч  амжилтыг нь тооцсонгүй.  Хангайн бүсийн уралдаан эрлийз дээд насны морьдын уралдаанаар отголж,  гарааны зурхайгаас  нэгэн зэрэг эргэсэн 51 хурдан хүлгээс  эхний  зургаа нь хол тасарч барианд орсон бөгөөд дараагийн морьд  ирэхэд хагас цаг гаруй өнгөрсөн байсан юм. Ингээд  хангайн бүсийн уралдаанд эхний аравт хурдалсан хүлгүүдийг танилцуулъя. 
Азарга-137
1.Орхон аймгийн Жаргалант сумын  харьяат Г.Баярцэнгэлийн зээрд
2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр /Шигшмэл морьдын Их хурд-7 уралдааны түрүү /
3.Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ш.Бадамжунайн хүрэн халзан /Шигшмэл морьдын "Их хурд-7" уралдааны долоо/
4.Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул  “Унаган хурд” галын гишүүн Д.Дагвадоржийн бор /АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын соёолонгийн түрүү/
5.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат Д.Энхтөрийн хул /АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын айргийн тав/
6.Сүхбаатар  аймгийн Дарьганга сумын харьяат  н.Мөнхбаатарын хүрэн 
7.Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат  Даваадоржийн бор
8.Төв аймгийн Баянцагаан сумын харьяат С.Хишгээгийн хээр /АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадамд есөд хурдалсан/
9.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Р.Дэлгэрийн бор халзан
10.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Эрдэнэбаярын хүрэн халзан
Их нас-241
1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, “Туушин” ХК-ийн захирал Н.Зоригтын хул
2. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Н.Нацагдоржийн Ягаан халзан
3.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул  МУ-ын Алдарт уяач Ө.Пүрэвбаатарын загал /АХ-ын 95 жилийн ойд  наймаар хурдалж, шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд айргийн гуравт давхисан/
4.Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы хул 
5.Хөвсгөл  аймгийн харьяат Л.Тэгшбаярын хүрэн
6. Дархан-Уул аймгийн харьяат С. Энхтөрийн хээр
7.Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат Н. Мөнхбаясгалангийн зээрд /АХ-ын 95 жилийн ойд айргийн тавд хурдалсан/
8. Дундговь аймгийн  Луус сумын уугуул МУ-ын Алдарт уяач С.Шинэбаатарын ???
9.Завхан аймгийн харьяат Балдан-Очирын хүрэн
10. Өвөрхангай аймгийн харьяат С.Чулуунхүүгийн буурал
Соёолон-128
1.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Мөнхбаярын халтар
2.Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Цэдэндоржийн хар
3.Архангай аймгийн харьяат Ч.Ганзоригийн сартай зээрд
4.Булган аймгийн харьяат Т.Болдбаатарын хээр
5.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Б.Болдбаатарын халзан
6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Д.Гантөмөрийн хүрэн
7. Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Г.Эрдэнэбаярын хар
8. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат Базарбумаагийн зээрд
9.Увс аймгийн Сагил сумын уугуул Цогтсайханы хүрэн
10.Төв аймгийн харьяат З.Энхтүвшингийн хээр
Хязаалан-230 гаруй
1.Дундговь аймгийн Луус сумын уугуул, МУ-ын Алдарт уяач С.Шинэбаатарын хар
2.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн халзан
3.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат Баярсайханы хар
4.Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул МУ-ын начин Г.Батбаатарын саарал /АХ-ын 95 жилийн ойд аравт хурдалсан/
5.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Ц.Энхтайваны хүрэн
6. Бүртгэл тодорхойгүй
7.Төв аймгийн Заамар сумын харьяат Энхболдын хул
8.Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхтайваны хүрэн /АХ-ын 95 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан/
9.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат МУ-ын Алдарт уяач Р.Мягмардоржийн шарга
10.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы хүрэн халзан
Шүдлэн-168
1.Төв аймгийн Бүрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Улам-Өрнөхийн саарал
2.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач  М.Мөнхбатын бор
3.Төв аймгийн Аргалант сумын уугуул Д.Амгаланбаатарын бор
4.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын халтар
5.Увс аймгийн Өмнөговь сумын уугуул Ц.Ганбатын зээрд
6.Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Б.Нямренчингийн саарал
7.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбатын хүрэн халзан
8.Увс аймгийн Малчин сумын уугуул, Нийслэлийн Алдар уяач Ц.Нүүдэлийн хонгор /АХ-ын 95 жилийн ойд аман хүзүүдсэн/
9.Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уугуул аймгийн Алдарт  уяач М.Элдэв-Очирын хонгор халзан  
10.Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат Ц.Алтаншагайгийн хүрэн
Даага-145
1.Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул сумын Алдарт уяач Н.Гантулгын зээрд
2.Улаанбаатар хот “Сэлбэ плаза” ХК Раднаагийн хонгор
3. Төв аймгийн Заамар сумын харьяат Л.Шинэбилэгийн бор хээр
4.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Цэвээнсүрэнгийн хээр халзан
5.Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат Билгүүдэйгийн хонгор
6.Увс аймгийн Малчин сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Ц.Нүүдэлийн хонгор халзан
7. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Б.Сүхбаатарын шарга
8. Булган аймгийн Бугат сумын харьяат Х.Оюунбаатарын хүрэн халзан
9.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Батбаярын шарга
10.Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Махвалын халиун
Эрлийз дээд– 51
1.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн цавьдар
2.Ховд  аймгийн Мянгад  сумын уугуул Д.Наранбатын хонгор
3. Увс аймгийн харьяат Н.Батхуягийн хул
4. Өвөрхангай аймгийн Бүрд  сумын харьяат Ч.Бүргэдэйн бор
5.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Г.Батбаярын хүрэн
6.Төв аймгийн Аргалант сумын харьяат Б.Тэмүүжингийн зээрд
7. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Б.Өсөхбаярын хул
8. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн зээрд
9.Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул Н.Ганболдын хул
10. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Ц.Ойдовын зээрд
Эрлийз дунд-75
1. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат “Унаган хурд” галын гишүүн Ц.Чинбатын Гарьд хээр
2.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Б.Амарбаясгалангийн зээрд
3.Төв аймгийн Аргалант сумын харьяат Д.Амгаланбаатарын халтар /АХ-ын 95 жилийн ойд есөд хурдалсан/
4.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат  Ч.Хишигдаваагийн бор 
5.Дундговь  аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Ц.Гансүхийн хар
6. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат П.Дамдинлхагвын зээрд
7.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат  Г.Ганбаатарын хар
8.Төв аймгийн Лүн сумын харьяат Ариунболдын бор
9.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Баярмагнайн хүрэн
10. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Баярцогтын хүрэн халзан
Эрлийз даага-38
1.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул Ч.Махвалын халтар
2.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын халтар
3. Увс аймгийн харьяат Батхуягийн хүрэн халзан
4.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батболдын хээр
5.Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хүрэн халзан
6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Гантөмөрийн бор
7. Архангай аймгийн  харьяат Х.Энхтайваны зээрд халзан
8. Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Энхмөнхийн хул /АХ-ын 95 жилийн ойд гурваар давхисан/
9.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Баярцогтын сартай хээр
10.Сэлэнгэ аймгийн харьяат Ж.Отгонбаярын хар
Б.Эрдэнэсүрэн

 


 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна