"Хүрээ цам" даншиг наадамд эхний аравт хурдалсан их морьд

А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 08 -нд

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүрээ цам” шашин соёлын наадмыг хоёр дахь жилдээ “Хүйн долоон худаг”-т  зохион байгууллаа. Наадмын үеэр 500 лам сүсэгтэн олонд зориулан ном хурж, Соёмбот туг залах ёслол, Мандал өргөх ёслол, Очирваанийн шүтээний тахилга, Өндөр Гэгээний дүрийг залах ёслол, Хүрээ Цам харайх ёслол, Маани татах, хүчит бөхийн барилдаан, үндэсний шагайн харваа, их насны морьдын уралдаан, жороо морьдын уралдаан боллоо. Их насны морьдын уралдаанд:
1. Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Хасбазарын Энхтайваны хүрэн халзан
2. Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, уяач Жигмэдийн Гончигсүрэнгийн хээр
3. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын хээр
4. Дундговь аймгийн Дэрэн сумын харьат, уяач Ариунболдын хээр
5. Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Пүрэвдоржийн Цэрэнбямбын хар
6. Завхан аймгийн Яруу сумын уугуул, уяач Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн хүрэн
7. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Лхагвасүрэнгийн Гэрэлтийн зээрд
8. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн саарал
9.
10.
Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн Дамдинлхагвын халиун тус тус хурдалжээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна