Уралдаанч М.Энхбаатар: Нэг жил зургаан насны морь айрагдуулсан


Дорноговь аймгийн Сайхандулаан сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, уралдаанч Мөнхчулууны Энхбаатарын яриаг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс хурдан морь унаж байгаа билээ?
-Би хурдан морь унаад 11 жил болж байна. Анх таван настайдаа морь унаж сураад Отгонбилэг ахын морийг унаж сумынхаа наадамд нэг жил зургаан насанд зургаан айраг хүртэж байлаа. Мөн Яйчилын Батсуурь ах, Нямхүү ах, Бааска ахын морийг унаж байсан. Хоёрдугаар ангиасаа Адъяа ахынд ирээд одоог хүртэл байна. Энд ирсэнээсээ хойш айраг, түрүү замбараагүй их авсан байх. Энэ жилээс моринд хүнддээд морь тавьж өгдөг болсон.
- Унаач байхын хамгийн жаргалтай үе нь хэзээ бэ, хааяа хүнд хэцүү шантармаар үе тохиолддог байлгүй.
-Хамгийн хүндрэлтэй нь авч давхидаг, дошгин морь унах, цаашаа эвж давхиад уруудаж давхихад эвгүй. Сайхан нь гэвэл айраг түрүүнд хурдлахад баярлана. Түрүүлж ирээд гараа өргөхөд үзэгчид хашгираад л гоё. Мөн бэлэг, мөнгө авна. Адъяа ах намайг түрүүлж, айрагдахад адуу өгдөг.
-Хэдэн адуутай болж байна. Адуу нь хаана байдаг бэ?
-Зургаа, долоон адуутай болсон. Миний адуу хөдөө гэрт байгаа. Одоо моринд хүндэдээд тавиач, туслах уяач болсон. Нямка ахыг байхгүй үед арын ажлаа хийнэ, морьдоо усалж тэжээнэ. Морины хүүхдүүд явсан хойно морьдынхоо ажлыг хийнэ. Адъяасүрэн ах, Нямка ах хоёр ингэ, тэг гээд зааж зөвлөдөг. Тэднээс уяаны эрдэм сурч байна. Энэ хавар Бэлхийн хурд гээд овооны наадамд би өөрөө нэг эрлийз халтар даага уяж аман хүзүүдүүлэн анхны хишиг хүртсэн. Нямка ахаас зөвлөгөө авч морио уясан.
- Мундаг олон авьяастай юм байна ш дээ. Чамайг бас морь цоллодог гэсэн.
-Тийм. Есдүгээр ангидаа морь цоллож сурсан. Морь цоллодог хүн ховордоод, 2013 онд сургуулиас “Хэн морь цоллодог вэ” гээд тэмцээн зохион байгуулж би сургуулийн аварга болсон. Сум, овооны наадамд морь цоллодог. Энэ жил Хамрын хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг наадамд болон ахынхаа наадамд цоллосон.
- Цаашдаа уяач болох уу?
-Би Шивээговь суманд эчнээгээр сурдаг. 10-ынхаа гэрчилгээг аваад Батлан хамгаалахад сурна. Тэгээд цэргийн ангид орно, хажуугаар нь уяна. Төрсөн ах Цэвээндоржоороо өөрийнхөө морийг уяулна. Би цэрэг морь хоёрт их дуртай, морь хийморьтой их гоё. Ноднин Шандад сурч байхдаа хааяа морьдоо санаад хэцүүддэг байлаа.
-Үеийн хүүхдүүдээс цуг морь цололж, унаж байсан хүүхэд байгаа юу?
-Морь цоллодог хүүхэд хоёрхон л байгаа. Аймгийн хүүхдүүд орчин үе тал руугаа, солонгос дуу, кино үзсээр солонгосыг дуурайгаад Монгол ёс заншлаа бага багаар гээж байна. Би энэ жил олон морь тавьсан. Морьдоо тархины тавд амжилттай гаргаж өгдөг. Нямка ахын хул шүдлэн энэ жил сайн давхисан. Нийслэлийн хурдад нэг дээр тавиад түрүүлсэн. Түүний дараа Өмнөговь аймагт болсон Говьшанх-2015 уралдаанд мөн хул үрээгээ тавьж өгсөн, өнгөлж яваад жаахан сууж дөрвөөр орсон. Уяачдын холбооны 20 жилийн ойд Адъяасүрэн ахын хүрэн үрээ, Нямка ахын хул шүдлэн хоёрыг тавьж хоёулаа түрүүлсэн. Энэ жил манайх ийм амжилттай наадсан.
-Танайхан ямар нэгэн галд хамаарагдаж байгаа юу?
-Одоохондоо хамаарахгүй байгаа. Гэхдээ хотод очихдоо “Агт-Эрдэнэ” гал дээр очдог.
-Ярилцсанд баярлалаа. Хүссэн мэргэжлээ эзэмшин, Монгол ахуйдаа ойрхон байж олон айраг түрүү хүртсэн сайн уяач болоорой.
-За баярлалаа. Танай сэтгүүлийн хамт олонд ч ажлын өндөр амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.55.188.42
амжилт
Reply