“Тод магнай” галын тэргүүн, аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбат: Адуугаа сайжруулъя, өөрийн гэсэн унаган хурдтай болъё гэж зорьдог юм билээ

2016 оны 8-р сарын 29 -нд

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, “Тод магнай” галын тэргүүн, аймгийн Алдарт уяач Л.Эрдэнэбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Тод магнай” гал уяа 2011 онд үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ямархан амжилттай наадсан бэ?
-Манай галынхан сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай наадаж байгаа. Ялангуяа сүүлийн гурван жил дараалан аймгийн шилдэг галаар шалгарч, гурав, дөрөвхөн залуу уяачаас бусад нь аймгийн цолонд хүрцгээсэн.
-Улиран одож буй 2015 ондоо айраг, түрүү олон, амжилт бүтээл арвин байв уу?
-Өнөө жилийн хувьд ч гэсэн манайхан амжилт арвин сайхан наадацгаалаа.Сэлэнгэ аймаг болсон хаврын бүсийн уралдаанд Хорлоо ахын маань бор түрүүлж, Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд Батбаярын Чавх хул азарга аман хүзүүнд хурдалсан. Мөн галын гишүүн Г.Баярцогт ах маань өнөө жил Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаанаас гурван айраг авч одтой сайхан наадлаа. Мөн манай галаас Эрдэнэт хотынхоо баяр наадмын азарга, их морины түрүүг авсан.
-Хэний ямар морьд түрүүлсэн билээ?
-Их насанд Хорлоо ахын бор морь, азарганд Батбаярын Чавх хул тус тус түрүүлсэн.
-Аргагүй сайхан нааджээ. Эрдэнэбат Алдарт галын тэргүүн, аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчийн сонгуульт албатай юу?
-Тиймээ. 2012 оноос эхлэн аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр ажиллаж байгаа. Холбооны үйл ажиллагаанд аль болохоор ойроос оролцохыг хичээдэг. Галын тухайд бид тодорхой хугацаанд ээлжлэн тэргүүний үүргийг хүлээдэг. Ирэх жил галын залуу гишүүн Батжаргалдаа тэргүүний албыг хүлээлгэн өгнө дөө.
-Өмнө нь уулзахад залуу уяач байсан бол өдгөө орон нутагтаа ханасан цолтон болжээ. Морь хурдан, уяа эвтэй байгаа бололтой?
-Би 2007 оноос эхлэн морь уяж, өнгөрсөн 2014 онд аймгийн Алдарт цолыг хүртсэн. Мэдээж энэхүү цолыг хүртэхэд дан ганц миний хүч хөдөлмөр ороогүй. Унаач, уяач бид гурвын хамтын хөдөлмөрийн үр дүн юм. Ахмадууд “уяач, хүүхэд, эзэн гурав нэг зүгт нийлэхээр морь сайхан хурдалдаг” гэж ярьдаг шүү дээ. Би үүнд итгэдэг. Манай уралдаанч хүүхэд энэ жил шилдгээр шалгарч байгаа. 7-р сургуулийн 6а ангид сурдаг Цогтсайхан гээд сэргэлэн хүү бий.
-Ингэхэд өөрөө багадаа хурдан морь унаж байв уу?
-Багадаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд очиж зуны амралтаа өнгөрүүлдэг байсан. Гэхдээ морь мал унаж байгаагүй ээ. Хурдан морь сонирхон уях болсон тухайд бол аавын хамгийн бага дүү Итгэл гээд ах маань надад 2007 онд нэг хүрэн халзан даага бэлэглэсэн нь 2011 оны Булганы хаврын бүсийн уралдаанд айргийн таваар давхиж байсан.
-Залуу уяачийн урмыг сэргээн хурдалсан хүлгүүдээ танилцуулаач?
-Аймгийн баяр наадамд хамгийн олон удаа түрүүлж айрагдсан адуу бол миний Шагай хүрэн. Хүрэн морь надад ирснээсээ хойш аймгийн чанартай наадмуудад зургаа айрагдаад байгаа юм. Жишээлбэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 90 жилийн ойд айргийн таваар давхисан. Манай гэр бүлийн хүн Завхан аймгийн Тосонцэнгэл сумынх. Тэр утгаараа тэнд очиж наадсан. Мөн Алтанзуу хийдийн тахилга наадамд дөрвөөр давхисан. Алтанзуу хийд гэж ярьсантай холбогдуулаад хэлэхэд 2014 оны Архангайн хойд бүсийн уралдаанд би хоёр их морь, нэг соёолонтой очиж нэг их морио аман хүзүүдүүлж, нөгөөг нь дөрвөөр давхиулаад соёолон аман хүзүүдүүлж сайхан наадаж байсан.
-Гурван адуутай очоод гурвууланг нь оруулжээ дээ?
-Тийм. Тэр миний морь уясан цагаас хойш гаргасан хамгийн дээд амжилт.
-Шагай хүрнийхээ удам угшлын талаар жаахан дэлгэрүүлээч?
-Манлай уяач Чулуунбатын Шагай хүрэн азарганых нь төл. Хорлоо ахын бор, миний хүрэн хоёр нэг эцгийн төлүүд байгаа юм. Хүрэн мориноос гадна сайхан хурдалж байгаа хүлэг бол нэг зун 13 түрүүлж, айрагдсан халтар үрээ минь юм. Энэ халтар үрээ Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын угшилтай адуу. Би хязааланд нь аваад соёолон зун нь 13 түрүүлж, айрагдуулсан. Хамгийн гол нь түүний 11 нь аймгийн чанартай уралдаан байсан.
-Мундаг наадсан байна шүү?
-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Шаамар сумдын 90 жилийн ойгоос эхлээд олон түрүүлж айрагдсан. Мөн Дүнжингаравын сорилго уралдаанд айрагдаад, Сэлэнгийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Тэр жил Дүнжингарав хойшлоогүй байсан бол айрагдчих л байсан байх гэж бодогддог шүү. Үнэхээр онцгой хурдан байсан.
-Морины уяа эвлэвэл наадам олон шүү дээ. Хонгор азарганыхаа талаар яриач?
-Энэ жил хавчиг азарга. Даагандаа Булган аймагт болсон 300.000 төгрөгийн бооцоот уралдаанд айргийн дөрвөөр давхиад түүнээс хойш аймгийн чанартай зургаан уралдаанд түрүүлж, айрагдаад байна.
-Богино хугацаанд амжилт арвин сайхан нааджээ. Адуугаа ч нэлээд сайжруулсан бололтой?
-Эхэндээ айраг, түрүү авчихъя гэж боддог байсан бол яваандаа адуугаа сайжруулъя, өөрийн гэсэн унаган хурдтай болъё гэж зорьдог юм билээ.Тэгж бодоод энд тэндээс адуу нэлээд авсаан.
-Хаа хаанаас авав?
-Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас Гаагийн саарал, Намираа угшилтай үрээ авсан. Ганзориг захирлаас хурдан хээрийнх нь төл даагыг авлаа. Мөн Сэлэнгээс Алтан үстийн төл даагыг авсан. Дүнжингаравт айрагдсан Ойдовын хул азарганы төл ч бас байна. Удахгүй унаган адуугаар наадах байлгүй дээ.
-Морин спортод залуучууд ноёлох хандлагатай болж байна. Таны эргэн тойрныхон морь сонирхож байна уу?
-Морь уяна гэдэг Монголынхоо өв соёл, уламжлалыг хадгалж үр хойчдоо өвлүүлэн үлдээж байгаа хэлбэр юм. Тэр утгаар нь залуучууд морь уях сонирхолтой болж байх шиг. Манай найз нөхдүүд ч ялгаагүй, морь уях хүсэл эрмэлзэлтэй болоод байгаа.
-Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад морьдыг маань унаж хурдлуулдаг унаач хүүдээ, уяж хурдлуулдаг уяачдаа, мөн тэдний гэр бүлд талархаж буйгаа илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Түүнчлэн миний энэ хүсэл сонирхлыг хүндэтгэж дэмждэг ханьдаа “баярлалаа” гэдгээ хэлэхийг хүсч байна. Мөн Монгол Улсад Морин Спорт Уяачдын Холбоо үүсч хөгжсөний 20 жилийн ойн мэндийг нийт уяачдадаа дэвшүүлж, уясан хүлэг нь хурдан байхын ерөөлийг өргөе.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна