Аймгийн Алдарт уяач С.Батзаяа: Аавыгаа амьд сэрүүнд нь “Их хурд” үзүүлэх гээд хонгор морио зараагүй

2016 оны 8-р сарын 30 -нд

Хэнтий аймгийн Баянмөнх сумын уугуул, аймгийн Алдарт уяач Содномын Батзаяатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аав Содном хусуур сойз зүүсэн уяач явсан гэдэг байхаа?
-Тийм ээ, миний аав Содном Хэнтий аймгийн Галшар сумын унаган хүн. Харин Баянмөнх суманд 1960-аад оны үед ирж суурьшин, гал голомтоо бадраасан юм. Энд нэгдлийн мал маллаж байгаад 90 оны хувьчлалаар хэдэн адуу авч, өсгөн үржүүлэх болсноор уяачийн ажилд эргэлт буцалтгүй орж, 2002 онд аймгийн Алдарт уяач болж байлаа. Үүнээс өмнө Галшарт байхдаа ах Зундуйгаа дагаж морины ажилд нь тусалдаг байж л дээ. Авга ах маань начин цолтой, уяач нэгэн байсан юм. Зөвхөн түрүү нь гэхэд 60 хүрдэг юм. Эндээс таван түрүүг нь манай аав авсан гэдэг байхаа. Унаач нь байсан юм. Ах маань энэ амжилтынхаа тухай тун ч дэлгэрэнгүйгээр бидэнд бичиж үлдээсэн нь он цаг урсахын хэрээр үнэд орж байна.
-Аавын тань нэрийг гаргасан хурдан хурц хүлгэдийнх нь тухай ярьж өгөөч?
-Манай адуунууд ихэнх нь Галшар угшлынх. Бөгөн, Одон бор, Оонон хар, Шилбэ хар, хонгор зээрд гээд л. Аав маань сум, аймгийн наадмаас 100 нэлээн гарсан айрагтай. Сүүлд аймагт 2003 онд очиж, нэг халтар үрээгээ айрагдуулж байлаа. Ер нь аймагт хэд хэдэн удаа очсон. Мөн аавын хүрэн азарга Өвгөн ноёны наадамд гурваар давхиж байсан нь 1994 он шиг санагдаж байна. Дараа нь энэ хүрэн азарганы төл сартай хамар цагаан хүрэн даагыг Тод манлай уяач Онон 2002 онд авч, улсын наадамд аман хүзүүдүүлж байлаа. Түүнчлэн 2002 онд Хэрлэнгийн Хөдөө аралд болсон 840 жилийн ойгоор гурван их насны морьтой очоод нэг нь гуравлаж, өнөөх нь зургаад, 12-т ирж байлаа. Тэгэхэд хар морио миний нэр дээр мордуулсан нь ийнхүү түрүүлсэн юм. Тэр жил би суманд барилдаж түрүүлж, том наадмаас түрүүг нь хүртсэн гээд дурсах тоолонд аньсага чийгтүүлсэн сайхан дурсамжуудын нэг дээ.
-Онон Тод манлайд зарчихсан юм уу?
-Даагыг нь бол бэлгэнд шахуу, өгсөн юм. Эхийг нь Онон гуай 300 мянган төгрөгөөр аваад, дааганы оронд Тойруулга угшилтай Ёгоо хонгор азарганыхаа төл хамар цагаан хонгор үрээ зааж өгсөн ч авч чадаагүй. Буцах үед нь авъя гэж бодож байтал адуу нь түрүүлээд гүйгээд явчихсан байлаа. Сүүлд аавыг мэнд байхад Онон гуай ирж уулзаад “танд шинэ цагийн адуу нэгийг өгнө өө. Өнөө хамар цагаан хонгор адуу байхгүй болсон” гэж яриад явсан юм. Тэр адууг нь энэ өвөл явж авчирлаа.
-Өөрөө барилддаг байх нь ээ?
-Тийм ээ, сумын заан цолтой. Манай аавын агаа Хошууны начин байсан бөгөөд намайг 12,13-тай байхад өөд болсон юм.
-Эрийн гурван наадмынхаа хоёроор нь наадчихдаг юм байна. Багадаа унаач хүү байв уу?
-Морь унана аа. Гэхдээ амжилт тааруухан унаач явлаа. Аавынхаа уясан хүрэн азаргаа даага байхад нь унаж аман хүзүүдүүлсэн нь анхны амжилт гэж байгаа. Тэрнээс ихэнхдээ араар л ордог байлаа. Түрүүлж давхиж үзээгүй хүүхэд буруу замаар будилж давхисаар аман хүзүүдүүлсэн нь тэр. Уг нь түрүүлчихээр хурдан байсан юм. Түүнээс бараг арваад жилийн дараа 16, 17-тойдоо Янжгайн зээрд морийг өвлийн уралдаанд нэг айрагдуулж явлаа. Бас их хөгтэй. Яг морь эргэх гэж байхад хөлөө өшиглүүлээд, бараг л хугалчихсан. Дараа үзүүлэхэд цуурсан байсан юм. Тэгэхэд эмээлийг нь авж хаяад зайдан давхиж, гуравлуулсан нь тэр.
-Бие дааж морь уях болсон үе хэзээ вэ?
-Зайдан унаад айрагдуулсан нь миний анхны айраг гэж болно. Би өөрөө уяад, өөрөө унаж хурдлуулсан нь тэр. Мөнгөн медаль, шар хадагтай авч байлаа. Эндээс их урам орсон л доо. Ингээд наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарсан. Тэгэхэд аав ээж “миний хүү сургууль соёлд яв, малчин хангалттай” гэж загнах, зөвлөхийн завсар их ятгасан даа. Том ах, эгч хоёр 10 төгсөөд мал дээр гарчихсан байсан юм. Ингээд би дийлж, ах нэг жилийн жолооны курсэд орж суралцахаар болсон юмдаг.
Ингээд би “үндсэн” ажилдаа орлоо доо. Аавтайгаа хоёулаа адуундаа явна. Адуугаа уургалахаар миний хуйв их амархан тасарчихна. Тэгсэн нэг өдөр адуунаас иртэл аав сайхан урт, гурвалсан гоё хуйв хийчихээд өгөхөд нь үнэхээр их баярласан. Болоогүй ээжид “миний хүү сайн уургалж байна лээ” гэж яриад л. Дараахан нь бас их гоё уурга хийж өгсөн нь урам зориг нэмсэн дээ. Түүнээс хойш малын буянд сайн сайхан л явна. Сумынхаа 2011 оны сайн малчин боллоо. Мөн сумын Алдарт уяач, сумын заан цолтой. Гол нь аав минь амьд сэрүүн ахуйдаа хүүгийнхээ амжилтыг харсанд баярладаг юм.
-Аавтайгаа үзсэн хамгийн сайхан наадмуудын тухай дурсамжаар яриагаа үргэлжлүүлмээр байна?
-Аавтайгаа үзсэн наадам бүхэн сайхан дурсамжийг үлдээжээ. Бид сумандаа олон айраг түрүүг авч байлаа. Манайх таван охин, таван хүүтэй өнөр өтгөн гэр бүл. Одоо эрчүүд нь бүгд уяа сойлго тааруулж байна. Үүнээс дөрөв нь сумын Алдарт уяач цолтой. Бага дүү Отгонжаргал л цол аваагүй байгаа. Нэг наадмаар аав хоёр, би нэг, ах нэг азарга уялаа гэхэд хоёроос гурав нь орох жишээний. 2008, 2009 оны үед нэг жил дөрвөн морь дараагаараа орж байсан түүх бидэнд бий. Аав минь сайхан буурай байлаа. Морины төлөө сэтгэл зүрхээ зориулсан нэгэн. Адуу дагасан хүн их хүмүүжилтэй болдог юм шиг санагддаг. Би аавыгаа хүнтэй муудаж байхыг хараагүй. Адуу хатгана, шинжинэ гээд л уяачийн эрдэмтэй. Дорноговийн Иххэт, Галшараас шинжиж авчирсан адуугаар нь бид адууныхаа цусыг сайжруулж, үр төлөөр нь одоо ч сайхан наадаж байна. Нэгдэл тарахад гайгүй адуу авч, сайн өсгөж үржүүлсэн шиг байгаа юм. Өдгөө Баянмөнх сумын 100 айл байлаа гэхэд 50 нь Содном гэдэг хүний адууны адуутай гэж ярьдаг.
-Гадагшаа гарч наадаж байна уу?
-“Их хурд 5”-д очсоноос хойш энэ талаар боддог болоод байгаа шүү. 2009 онд хонгор морио аймгийн баяр наадамд түрүүлгээд, дараа жил нь “Их хурд”-ын мандат авч байлаа. Бас зээрд халзан азарга маань бага насандаа аймагт айрагдаж байсан болохоор мандат өгсөн. Аавын нэр дээр өгсөн мандатууд л даа. Гэхдээ аав бие нь чилээрхүү байсан болохоор явж чадаагүй.
-“Их хурд”-д яаж давхисан бэ?
-Хонгор морь 12, 13 хавьцаа ирсэн. Харин зээрд азарга 60 хэдээр орсон. Миний хонгор морь чинь Баянмөнх сумандаа хоёр түрүүлж, гурав аман хүзүүдсэн. Мөн ойр орчмын сумдаар олонтоо айрагдаж намайг баярлуулсан буянтай амьтан. Хонгор морийг суманд хоёр түрүүлгэчихээд байхад Дуламсүрэн начин авъя гэж хоёр ч удаа ирсэн. Гэхдээ би аавыгаа амьд сэрүүнд нь Их хурд наадам үзүүлэхсэн гэж бодож байсан болохоор өгөөгүй юм. Даанч аав явж чадаагүй л дээ. Одоо хонгор морь 15-тай, уяхаа байчихсан. Зээрд азарга болохоор суманд тав зургаа айрагдсан. Даагандаа аймгийн чанартай наадамд нэг орж урилга авч байлаа.
-2014 онд хэрхэн наадав даа?
-Сүүлийн хоёр жил жоохон завсарлах маягтай. Бие жоохон тааруу байлаа. Бас өнгөрсөн жилийн хавар аав минь бурхан болоод морины ажлаас хол байлаа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-“Тод магнай” сэтгүүлийн хамт олонд ажлын амжилт хүсье. Мөн нутгийн хийморилог уяачдадаа уясан болгон нь айраг түрүүнд хурдалж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна