Дүүргийн Алдарт уяач К.Анаар:Тууштай уясан бол саарал азарга илүү ч амжилт үзүүлэх байсан
А.Тэлмэн
2016 оны 8-р сарын 31 -нд
Морь уях төрийн хэрэгт шамдан, амжилт үзүүлж буй Казак түмний төлөөлөл болгож Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, дүүргийн Алдарт уяач Камчвайн Анаарыг уншигч танаа уулзуулж байна. Тэрээр 1946 онд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн бөгөөд 1990-ээд оноос Эрдэнэ суманд нутаглах болжээ. 17 жил жолоочоор ажиллахдаа БНМАУ-ын Онц тээвэрчин цолоор шагнагдаж байсан тэрээр өнгөрсөн жил ММСУХ-ны 20 жилийн ойн медалиар энгэрээ мялаасан гэнэ.
-Ярилцлагаа таны унасан газар, угаасан ус бага насны дурсамжаас эхэлье?
-Ах нь 1946 онд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн. 1960 онд төрсөн ахыгаа хайж Налайхад ирээд түүнээсээ хойш эндхийн хүн болсон доо.
-Ах тань энд амьдардаг байсан юм уу?
-Хүний амьдрал жаргал зовлон ээлжилж байдаг шүү дээ. Манай аав хоёр эхнэртэй байсан. Манай заншлаар үүнийг зөвшөөрдөг. Миний ээж бол тэр хүний хоёр дахь эхнэр. Бид эхээсээ гурвуулаа. Би дээрээ нэг ах, дороо нэг охин дүүтэй. Намайг багад төрүүлсэн ээж маань өнгөрч, долоон настай байхад аав маань нас барсан. Аавыг нас барсны дараагаар анхны эхнэр нь өөр хүнтэй сууж, төрсөн ах маань охин дүүг аваад хот руу явсан. Харин би эцэг нэгтэй дөрвөн ахтайгаа үлдсэн юм.
-Авааль гэргийнх нь үү?
-Тийм. Ах нартаа зарагдаж, хонь хариулж, гэр орны ажлыг нь хийн миний бага нас тийм ч сайхангүй өнгөрсөн. Нуугаад яахав. Тэр үед ээжийн маань эгчийн нөхөр Баян-Өлгий аймгийн намын хорооны дарга хүргэн ах маань “чамайг энд ингэж зовоож байхаар ах руу чинь явуулж өгье” гээд 1960 оны 10-р сарын 20-нд Улаанбаатарт авчраад ахад хүлээлгэн өгч байлаа. Сургуульд сураагүй болохоор ах хоёр жил ажил хийлгээгүй. Тухайн үед Налайхын уурхай ид мандаж, цалин мөнгө ч өндөр байлаа шүү дээ. Хоёр жилийн дараа 18 хүрч цэрэгт явж байхаар ажил хийж мөнгө олъё гээд уурхайд ажилд орсон. Тухайн үед Налайхын уурхайгаас цэрэг татдаггүй байсан юм. Харамсалтай нь долоон жил ажиллаад миний бие муудсан. Гэнэтхэн л нэг өдөр бие муудаад янз бүрийн эмчилгээ хийлгэсэн ч төдийлөн сайжраагүй. Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын төвд хандсан “цаашид ажиллах боломжгүй” гэсэн дүгнэлт гарч группт орсон.
-Хорин хэдхэн насандаа...
-Тийм. Залуу хүн группийн хэдэн төгрөг харж амьдарна гэдэг хэцүү ш дээ. Тэгж байсан чинь намайг Баян-Өлгийгөөс авчирсан хүргэн ах маань “жолооч бол” гэж зөвлөөд. Тэр үед өөрөө тээврийн яамны хэлтсийн даргаар ирчихсэн байсан юм. Ингээд дөнгөж дөрөвдүгээр анги төгссөн, монголоор бичиж чадахгүй намайг авто сургуулийн захиралд даатгаад нөгөөх нь Доржхорлоо гэдэг багшид шавь болгож өгсөн. Ингээд л миний жолооч болох гараа эхэлж, сургуулиа төгсөөд 29, 25-р баазад нийтдээ 17 жил ажилласан даа. Энэ хугацаанд Завханаас бусад бүх аймгууд руу явсан байна лээ.
-Хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болсон юм бэ?
-Хурдан морьтой холбогдсон түүх бол эртнийх шүү дээ. Хөдөө хонь хариулж байхдаа ахынхаа морийг унадаг байсан. Манай том ах хурдан морь уядаг байсан юм. Миний өөрийн нэртэй морьд ч Сагсай сумандаа түрүүлж, айрагдаж л байлаа. Уяхын тухайд бол нэлээд хожуу. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэний дараа хөдөө гарахаар шийдсэн. Ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн хүн бол энэ Эрдэнэ сумын харьяат Наваан. Манай авгайн талын хамаатан байгаа юм. Жолооч байхдаа тэднийхээр ирж, нүүлгэж өгдөг байсан учраас энэ хавийнхныг эртнээс мэднэ л дээ.
-Хувьчлалаар мал аваад хөдөө гарахаар шийджээ дээ?
-Үгүй ээ, мал аваагүй. Энд нүүж ирэхэд Авилвай гэдэг залуу өөрийнхөө хурдан морьдоос шилээд надад морин соёолон болон манай хүүд даага бэлэглэсэн. Хүүд маань өгсөн үрээ нь хожмоо Анаарын саарал алаг гээд энэ хавиараа нэртэй азарга болсон. Тухайн үед би морь уяж үзээгүй, мэдэх ч үгүй амьтан байлаа. Тэгсэн манай худ Дүйсээ “чи энэ хоёрыгоо уя” гэж зөвлөөд уясан чинь сунгаанд алаг даага маань түрүүлж, саарал соёолон маань дундуур давхисан.
-Бас ч дажгүй шүү?
-Тэгсэн худ маань “та ерөөсөө уяаг нь тааруулж чадахгүй юм байна. Би уяж өгье” гээд аваад явчихлаа. Сумын наадам болох өдөр хүүхдүүдтэйгээ ирээд үзсэн саарал морь маань дөрөвлөөд, алаг даага маань аман хүзүүдсэн. Ингээд л хурдан мориноос холдож чадахааргүй болсон доо.
-Энэ яриад байгаа үйл явдал хэдэн оных вэ?
-1992 он. Ингээд л би гэдэг хүн адууны өвчтэй болсон доо. /инээв/ Дараа жилээс нь нөгөө хоёрыгоо өөрөө уясан. Энэ хавиасаа ч адуу мал авсан. Миний алаг азарга гадагшаа гарч наадаагүй ч Эрдэнэ сумандаа сайн давхисан. Энэ хавийнхан Анаарын алаг гэхээр андахгүй байхаа.
-Ямар амжилт үзүүлж байсан билээ. Жаахан дэлгэрүүлээч?
-Миний саарал азарга жилд ганц л уралддаг юм. Даагандаа сумын наадамд аман хүзүүдээд, тэрнээс хойш хоёр удаа л айрагдсан. Өөрөөр хэлбэл сумынхаа наадамд гурван удаа айрагдсан. Тууштай уясан бол үүнээс илүү амжилт үзүүлэх байсан байх. Гэвч хань ижил маань өнгөрөөд нэг хэсэг миний морь сонирхол буурсан юмаа. Тэр үед хүү маань уяж хоёр удаа айрагдуулсан. Дүйсээ миний саарал азаргыг “хурдан адуу” гэдэг байсан.
-Төлүүд нь хэр давхиж байна вэ?
-Төл нь ганц азарга бий. Түүнийг нь уяхгүй байгаа. Саарал азарга намайг баярлуулж адуу маань өссөн учраас зовоохгүй гээд уяхгүй байгаа юм. Манайх өвөлдөө хойшоо хангай руугаа нутагладаг. Тэрүүгээр чоно элбэг, төл авахад бэрх.
-Саарал азарганаас гадна таны нэрийг гаргаж хурдалсан ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Дорнодоос авсан буурал морь сумандаа айрагдсан. Мөн хоёр жилийн өмнө Хэнтийгээс хүүдээ авч өгсөн цавьдар хязаалан уралдсан болгондоо л айрагдаж байгаа. Ах нь улс, бүсийн наадамд оролцож байгаагүй ээ. Энэ хавиараа л нааддаг хүн. Гаргасан амжилтыг маань харгалзаж үзээд дүүргийн Алдарт уяач гэдэг цол олгосон.
-Эрдэнэ сумаар хүрэн азаргануудын төлүүд их таржээ. Танд аль хүрнийх нь төл байдаг вэ?
-Надад байдаггүй юм. Хүү, хүргэн цөмөөрөө л моринд дуртай. Эд маань адуугаа чанаржуулах байлгүй дээ.
-Эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна