Яруу хээр

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 04 -нд

Төрийнхөө их баяр цэнгэл наадамд хоёр азарга дараагаар нь оруулж, шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд амжилтаа бататгасан  ММСУХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж Таван толгойн нүүрсний уурхайн 50 жилийн ой, говийн бүсийн уралдаанд Жаал хүрэн азаргаа айргийн тавд хурдлуулан  нэг жилд азаргаар таван айраг хүртсэн /улс, бүс, Их хурд уралдаанаас/ гэх шинэ амжилтын эзэн боллоо. Ингээд төрийн наадмын айргийн тав идэр залуу Яруу хээр азарганы талаар товч танилцуулъя.
Удам, угшил:
Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Түвшинбаярын адуу. Д.Дагвадорж энэ хавар  авчээ.
Эцэг: Айлын азарганд хураагдсан гүүнээс гарсан.
Эх: Түвшинбаярын унаган гүү.
Амжилтын товчоон:
2015 онд хязаалан:
“Зүүн бүсийн  хурд-2015” уралдаанд айргийн тав
2016 онд соёолон:
 “Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд 12
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд айргийн дөрөв
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна