ТОГОРУУ УГШИЛТ ХУРДАН ХАЛТАР

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 04 -нд

Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, аймгийн Алдарт уяач Жаргалсайханы Энхболдын  халтар азарга АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд аравт хурдалсан. Дааган цагаас эхлэн төр түмнийхээ их цэнгэлд тоосоо өргөж буй халтар азарга өнөө жил зургаан настай бөгөөд Нийслэлийн Алдарт уяач Жамбалын Батсайхан уяа сойлгыг нь тааруулдаг юм.
Удам, угшил:
Налайх дүүргийн харьяат, Нийслэлийн Алдарт уяач Жамбалын Батсайханы унаган адуу.
Эцэг: Даагандаа АХ-ын 83 жилийн ойд аман хүзүүнд хурдалж байсан аймгийн Алдарт уяач Л.Аринболдын  хүрэн алаг үрээний төрсөн дүү Тогоруу угшилтай хар азарга. Бүр тодруулбал Амгалан төрийн ажнай шаргын эцэг Тогоруу халтар азарганы төлийн төл юм. Хар азарга хязааландаа улсын наадамд долоод хурдалж байсан.
Эх: Тогоруу угшилтай буурал духтай хүрэн гүү.
Амжилтын товчоон:
2012 онд даага:

“Сайхан монгол” дааганы уралдаанд айргийн дөрөв
Шийр хайрханы тахилга уралдаанд аман хүзүү
АХ-ын 91 жилийн ой, үндэсний их баяр наадамд зургаа
Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд аман хүзүү
2013 онд шүдлэн:
АХ-ын 92 жилийн ой үндэсний их баяр наадамд 20 гаргаж давхисан
2014 онд хязаалан:
АХ-ын 93 жилийн ой үндэсний их баяр наадамд дундуур давхисан
2015 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд 17
АХ-ын 94 жилийн ой үндэсний их баяр наадамд 40 гаргаж давхисан
2016 онд хавчиг:
“Дүнжингаравын хурд-2015” хаврын бүсийн уралдаанд 21
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадамд арав
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд 20 гаргаж давхисан
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна