Аймгийн Алдарт уяач С.Баяндалай: Азарга, соёолонгийн уяаг арай илүүтэй тааруулдаг болов уу
Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Баяндалайгийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Баяндалай Алдартын моринд орсон түүх хэзээнээс эхэлдэг вэ?
-Манай аав Зүүнговийн Харганат кэрэвийн уугуул хүн. Хөвсгөлийн Ханх руу туувар туудаг байсан аав маань олон сайхан хурдан адуутай байлаа. Ер нь Харганат кэрэв Зүүнговь сум дотроо хурдны өлгий нутаг гэж би боддог. Эндээс МУ-ын Алдарт уяач Бандиан Батаа, аймгийн Алдарт уяач 10 гаруй төрсөн байдаг юм. Малчин аавын хүү би үеийнхний жишгээр морь унаж, хасагдаад морины ажил хийж дараа нь уяа сойлго тааруулсан болоод хорь гаруй жил өнгөрч байна. Анх 1986 онд зээрд морь түрүүлгэж байлаа. Намайг багад даахиа үргээхэд бэлэглэсэн адуу байгаа юм. Бага насандаа зантай туйлдаг морь байгаад аав унаж эдэлдэг байлаа. Аав тохом татчихсан уралдуулж байсныг одоо ч тод санадаг юм. Ингээд тэр жилээ би цэрэгт татагдаж Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын тавдугаар заставт очсон.Энд уяаны хичээлийг жинхэнэ утгаар нь заалгасан гэж болно. Гурван жилийн дараа цэргээс ирэхэд хөөрхий зээрд морь маань бүүр хөгширчихсөн байлаа. Түүнээс нэлээн олон жилийн дараа буюу 1998 онд аймгийнхаа баяр наадамд нэг өдөр ах дүү хүрэн азарга, хүрэн соёолонгоо түрүүлгэж магнай хагартлаа баярлаж байлаа. Миний энэ хүрэн азарганы эцэг аймагт хоёр түрүүлж, аймгийн бооцоотой нийлээд 3-4 айрагдсан хурдан хүлэг байсан юм. Түүнээс залгаж уяад аймгийнхаа баяр наадмын дааганы түрүүг ч хүртэж байсан. Энэ үеэс Увс аймгийн баяр наадамд тасралтгүй явж, гурван соёолон түрүүлгэж, их насанд усны аж ахуйн дарга Болдын хар морийг аваачиж айрагдуулсан. Харин 2005 онд Увс аймгийн анхны даншиг бага Шарбүрдэд болоход цавьдар шүдлэнгээ тавлуулж, буурал хязаалан айргийн дөрвөөр орсон.
-Хүрэн азарга айраг түрүүнд олон орж байв уу?
-Тиймээ, 1998 онд аймагт түрүүлээд, Зүүнговь суманд гурав түрүүлж, 13 айрагдаж дархлагдсан азарга байгаа юм. Төлүүд нь мундаг л даа. Хүрэн азарганаас жороо морь хүртэл гарсан. Хүрэн азаргатай эх, эцэг нэгтэй бас нэг хурдан хүрэн азарга байсан. Миний хурдан хүрэн, хүрэн гүү хоёроос гарсан гурав дахь төл нь байгаа юм. Эх нь аавын шинжиж өгсөн Баяндалайн сайн хүрэгч гэж хүрэн гүү байлаа. Өлгийгөөс авсан юм. Тэгэхэд азарга голдуу олон хурдан морь авсан л даа. Гурав дахь хүрэн азарга соёолондоо аймагт түрүүлгэчихээд Тэс сум руу Нинжийн Цогтоо гэж залууд зарсан юм. Мянгат малчин түүнийг хурдан хүрэн азаргатай Цогтоо гэдгээр нь ойр тойрныхон нь андахгүй. Тэсийн 80 жилийн ойгоор аман хүзүүдээд, Зүүнговийн 80 жилээр түрүүлж, Өлгий сумын 80 жилийн ойд түрүүлж байсан юм. Ер нь миний хүнд өгсөн адуу болгон их сайн давхидаг.
Сүүлийн зудын жил таван настай соёолон азарга хаврын бооцоот уралдаанд энд түрүүлгэчихээд, аймгийн баяр наадамд азарганд орж түрүүлээд, эргээд Наранбулагт Тарлангийн хөндийд дахин түрүүлсэн. МУ-ын Алдарт уяач Зүүнговийн Дамдинсүрэн гуайн УАЗ-д ачиж яваад долоо хоногт гурав түрүүлгээд ирж байлаа. Сүүлийн зудын жил би 78 адуутай байж байгаад үхүүлээд, 12 сувай гүүтэй хоцорсон ч намар нь хулгайд алдчихсан. Тэгээд миний хурдны угшил тасрах дөхсөн ч хүрэн азаргандаа амьтан хүнээс гүү авч тавиад, адуу эргээд сэргэж байна. Дүү нь болох соёолон хүрэн азарга Малчин суманд шүдлэндээ түрүүлсэн, ноднин Хяргаст хоёр айрагдсан. Энэ зун даншиг наадамдаа уяхаар төлөвлөсөн байгаа.
-Өөр ямар хурдан адуунууд байна?
-Ер нь бага адуу олон байна. Хавар найман морь тэжээлд оруулж засаад, гурвыг нь төвд, бусдыг нь гаргачихсан. Анх Шарбүрдийн даншигт тавласан цавьдар азаргаа хүнд зарчихсан, сайн давхиж байгаа. Тэр цавьдарын удам одоо хүрэн болж байна. Харин гүүнүүд хонгор, хээр зүстэй болчихсон байгаа. Эхний даншгийн жил нэг хонгор унага гараад чоно идчихсэн юм. Тэр байсан бол овоо хурдан морь болох байсан болов уу гэж дотроо боддог.
-Адууны наймаа чамгүй хийдэг бололтой?
-Манай аав хүний булаалдсан юм гар хооронд нүд орчихоод довтолдоггүй юм гэж хэлдэг. Тийм болохоор нэг их үнэ хүргээд байхгүйгээр л өгчихдөг. Тэсийн олон хүн надаас адуу авсан. Нинжийн Болдод өгсөн долоон медальтай азарганаас гадна Рэгзэний Дамдины Нямжавд нэг хүрэн азарга өглөө.
-Азарганы уяа тааруулдаг цөөн хүнтэй уулзлаа. Тэрний нэг та болж байна?
-Тиймээ би азарга, соёолонг илүү сайн уядаг өөрийгөө боддог. Өөрийн адуунаас гадна хүмүүсийн морийг ч уяж байна. Авга ах Дэлэгийн Ядамсүрэнгийн буурал морийг уяж даншигт айрагдуулж байлаа. Ах маань эндээс нэг их удалгүй аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм. Энэ он гарсаар аймгийн зүүн бүсийн наадамд манай авга нарын морьд их сайн давхилаа. Нэг азарга нь айрагдаж, нэг их насны морь аман хүзүүдээд, дахиад нэг соёолон, шүдлэн үрээ тус тус гуравлалаа. Энэ шүдлэн үрээ нь миний хүрэн азарганы төл байгаа юм. Ер нь миний хүрэнгийн угшлын адуунууд сайн давхиж байна. Норовсамбуу даргад Бүжин хүрэн гэж даагатай гүү өгсөн нь дааганаасаа аймгийн болон сумын ойд түрүүлээд эхэлсэн. Тэр гүүнээс гарсан хязаалан морь бас зүүн бүсэд түрүүллээ. Мөн Зүүнговь, Тэс, Ховд аймаг руу ч явсан. Улаанбаатар хот руу Сайхансамбуугийн дүү Батсамбууд Хаг нуурын хөвөөнд болсон даншигт дөрөвлөсөн цавьдар соёолонгоо өгсөн. Даанч авсан хүмүүс нь угшил гарвалыг нь дэлгэрэнгүй хэлж ярихгүй юм. Урагшаа халх руу бол Тод манлай, Манлайгуудыг харж байхад Сүхбаатарын тэр сумын тэрний адуу гээд их нарийн хэлдэг юм байна лээ. Манай ийшээ дурдах төдий л явна. Гэхдээ сайхан уяж хурдлуулаад, өөрийн болон аймаг, сумынхаа нэр төрийг гаргаж байгаад баярладаг л юм.
-Танайхан хэдэн үеэрээ хурдан хүлгийн сүүл боож яваа улс вэ?
-Манай буурлууд сайхан буянтай хүмүүс байсан юм. Манай аав ах дүү гурвуулаа. Ааваасаа хөөх юм бол би гурав дахь үеийн уяач. Аавын аав бас морь уядаг Тур гэж хөгшин байлаа. Бас аавын ах Гомбосүрэнгийн шар хээр морь Өргөн ширэгт болдог, спартакиадад түрүүлж, айрагдаж байсан гэдэг. Харин би долоон дүүтэй, айлын том хүү. Гурав нь эрэгтэй, тав нь эмэгтэйгээс би хоёр дүүтэйгээ морины сүүл боож явна.
Дүү Баттулга маань аймгийн баяр наадамд дааганы түрүү авч, соёолон морио Зүүнговь суманд аман хүзүүнд давхиулж, хавчиг зургаан настайд нь Хяргас суманд тавлуулж байлаа.
Би багадаа Зүүнговьд зөндөө хурдан морь унадаг байлаа. Энд Зэлийн гол гэдэг газар Дамирангийн хүрэн болон өөрийнхөө морьдыг унаж мөн ч их давхисан даа. Намайг хүүхэд байхад морь тавьдаг газар жижиг гэр шиг өндөр өндөр харганатай, халгай их ургадаг болохоор хөл гар шатаачих шахдаг байлаа.
-Таны хүүхдүүд морь унаж байна уу?
- Би таван охинтой. Хааяа бас морь унанаа. Нэг охин маань бүжгээр хоёр алтан медальтай. Нөгөө охин бөхөөр алтан медальтай. Дараачийн гурван охины нэг нь ноднин аймгийн Засаг даргын нэрэмжит алтан медаль, хоёр нь хүрэл медалийн эзэн боллоо. Ер нь уяач хүний ар тал сайн байвал морь сайн хурдалдаг даа. Жил гэж худлаа яриад яахав, бараг сараар энд тэндхийн наадам хэсээд алга болчихдог улс шүү дээ бид. Тийм учраас гэрийнхэндээ их баярладаг юм.
–Хэдэн онд аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн юм бэ?
-1998 оноос хойш даага, шүдлэн, хязаалан түрүүлгэж, соёолон гурван ч удаа гаргаж, их насны морь аман хүзүүдүүллээ. Одоо ч би ахмад уяачдын тоонд орохоор болж байна даа. Намайг хүрээлж ирээд уяа заалгаад, айраг түрүү авч байгаа олон залуу байна.
Адуу гэдэг олонтой танилцуулж нөхөрлүүлдэг, зөв энергитэй сайхан амьтан даа. Говь-Алтайн даншигт явж байхдаа их олон сайхан хүмүүстэй танилцаж байлаа. Тэгэхэд Баатаржав ах Сэргэлэн халтраа зургаад давхиулж, би буурал соёолонгоо 40 хэдээр оруулсан. Би нутгийнхаа хүмүүстэй яваагүй, Баруунтуруун орж тэндхийн уяачидтай нийлээд цуг явж байсан юм. Тэсийн аймгийн Алдарт Жамаа, Баруунтурууны уяач Омбосүрэн бид нэг гал болоод, Омбосүрэн уяачийн буурал даага бас зургаад давхисан. Хэрвээ их хүрэн азарга одоо гарсан бол хэд хэдэн даншгийн айраг түрүү авчих байсан болов уу гэж боддог.
-Уяач хүн морийг сайн уяхын зэрэгцээ сайхан унаж эдэлдэг, засдаг байх хэрэгтэй гэж боддог. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Би моринд сайн байсан. Хүүхэд байхдаа морь туйлж хаяад, ганцаараа татаж байгаад өөрөө харайгаад мордчихоод сургадаг байлаа. Би чинь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн цэргийн заставт адуучин байсан. Цэргээс ирсний дараа Хяргасын Хуурай худаг гэдэг газар спартакиадад Хяргасын булгидаг алаг морин дээр морчихоод морь бугуйлдаж, ташуур шүүрч авлаа.
-Та бас “Аварга” галын ахлагч гэсэн байхаа?
-Тиймээ. Манай нутгийнхан намайг “аварга” Баяндалай л гэдэг юм. Сүүлд даншиг болдог жил галаа байгуулж, ийн нэрийдсэн юм. Манай галд аймгийн Алдарт уяач Ядамсүрэн, одоо амжилттай наадаж буй Сансараа нарын олон уяач бий. Бид Малчин, Тэс суманд их сайн уралдацгаасан. 40 морь уяхад таван хүн баярладаг, 400 морь уяхад ч таван хүн баярладаг. Тийм учраас 400 аавын хүү бүгдээрээ л айраг түрүү хүртэхийн төлөө явдаг юм. Адуу гэдэг хүн болгонд төрөөд байдаггүй хийморилог сайхан амьтан даа.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна