Аймгийн Алдарт уяач Б.Лхагва-Очир: Төрийн наадмаас түрүү хүртэх хүслээ биелүүллээ
А.Тэлмэн 2016 оны 10-р сарын 26 -нд
АХ-95 жилийн ой, Үндэсний их баян цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд хүрэн үрээгээ түрүү магнайд хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Төрийнхөө их баяр цэнгэл наадамд унаган үрээгээ түрүүлгэж, уяачийн бахдалыг мэдэрсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Улсынхаа наадамд унаган хүрэн үрээгээ түрүүлгэж уулс, ус, түмэн олноо баярлуулсандаа баяртай байна. Өнгөрсөн жил Дундговь аймгийнхан маань одтой сайхан наадаж улсын баяр наадмаас олон айраг, түрүү авсан. Түүнийг зарим нэг хүмүүс цаг агаарын байдалтай холбон тайлбарлаж байсан учраас би хувьдаа өнөө жил сайн уралдчих юмсан хэмээн зорьж ирсэн. Түүндээ хүрч унаган үрээгээ түрүүлгэсэндээ баяртай байгаа.
-Аав хүү хоёр айраг алдахгүй наадаж байгаа байх шүү?
-Тиймээ, сүүлийн жилүүдэд сайхан наадаж байгаа. Гэхдээ төрийн наадмаас анхны түрүүгээ хүртэж байна. Би 2013 онд анх хээр шүдлэнгээ аман хүзүүнд хурдлуулчихаад ихээхэн урам орж байлаа.Тэгээд 2014 ондоо өнжөөд, 2015 онд соёолон, шүдлэн айрагдуулсан. Хүн л юм болсон хойно төрийн наадмаас түрүү хүртэж үзэхсэн гэж боддог байсан. Түүнийгээ өнөө жил биелүүллээ.
-Эр хүн зорьсондоо хүрэх шиг сайхан зүйл хаа байхав. Өнөө жил хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Өнөө жилийн хувьд шүдлэн, хязаалан, соёолон, азарга гэсэн дөрвөн насны зургаа, долоон адуутай ирсэн. Манай ах Эрдэнэтөгсийн хээр азарга Цагаан хөтөл хүртэл сайхан өнгөнд уралдаад говийн бүсэд очиж дөрвөөр орлоо. Соёолонг маань улсад үүлдэрлэг байдлаар хасчихсан байна лээ. Уг нь монгол үрээ. Гэхдээ дараа нь говийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Шүдлэнгийн тухайд унаган хүрэн үрээ маань есөд давхисан.
-2016 он гарсаар хичнээн айраг түрүү хүртээд байна вэ?
-“Дүнжингаравын хурд”-д азарга дундуур давхиад, Өвөрхангай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд соёолон айргийн таваар давхисан. Аймгийн чанартай уралдаанаас гэвэл гурван түрүү, есөн айраг авсан юмуу даа. Хавар “Мандалын хурд” уралдаанд ахын азарга, хоёр соёолон айрагдаж, аймгийн баруун бүсийн уралдаанаас хоёр түрүү, дөрвөн айраг авсан. Дараа нь аймгийн зүүн бүсийн уралдаанд хүрэн үрээ аман хүзүүдсэн. Улсын наадмын дараа аймгийн баяр наадам болж соёолон түрүүлгэн, шүдлэн айрагдуулсан.
Говийн бүсэд нэлээд амжилттай наадах шиг болсон. Хэдэн айраг, түрүү авсан бэ?
-Манайхан хоёр түрүү, гурван аман хүзүү, хоёр айраг авлаа. Нэг азарга аман хүзүүдэж, нөгөө нь дөрвөөр давхиад, их морь түрүү, аман хүзүүнд давхисан. Мөн соёолонд Амгалан ахынхаа хээрийг түрүүлгэж, хүрэн хязаалангаа аман хүзүүдүүлээд, эрлийз дээд насны ангиллаас нэг айраг авсан.
-Хэдэн хүний морь уяж байна вэ?
-Манай аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Рэнцэнпүрэв, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн аймгийн Алдарт уяач Наранцэцэгийн Амгалан, Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн Батжаргал нарын морийг уяж байна. Мөн аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбат ахын ганц нэг морьд бас бий.
-Хийморилог залуу уяачид амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна