МУ-ын Алдарт уяач Т.Галбадрах: Үржлийн зөв бодлого баримталж байсан нь харагдаж байна
А.Тэлмэн
АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд бор үрээгээ аман хүзүүнд хурдлуулсан МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Алдарт одтой сайхан наадлаа. Төрийнхөө наадамд бор үрээгээ айрагдуулсанд баяр хүргэе?
-Баярлалаа. Уяач маань мундаг хөдөлмөрч сайн хүүхэд. Дээр нь бидний баримталж буй үржлийн бодлого зөв байна. Та бүхэн мэдэх байх. Би нэлээд хэдэн жилийн өмнөөс хурдны чиглэлийн адуу гаргаж авахаар зорин ажиллаж байгаа. Өнөө жил уралдсан бүх адуунууд цөм миний өөрийн унаган үрээнүүд. 2008, 2009 онуудад даага, шүдлэндээ улсад айрагдсан миний халзан азарга 50 хувийн цустай адуу. Түүндээ монгол гүү хураалгаад гарсан төлүүд нь их хурдан байна. Ер нь эр болгон нь хурдалж байна шүү.
-Бага насны голдуу адуу мордуулсан уу?
-Хязаалан аман хүзүүдэж, даага зургаалаад, шүдлэн долоолсон. Халиун даага дөрөв таваар явж явж зургаалчихлаа. Халиун үрээний эцэг нь Төв аймгийн Борнуур сумын харьяат Гончигжав гэж хүний адууны хар азарга байдаг юм. Уяж уралдуулж байгаагүй битүү азарга. Харин хар азарганы гурав, дөрвөн ах нь улсын наадамд түрүүлж, айрагдаж байсан юм билээ. Эх нь болохоор дээгүүрээ Самдангийн хүрэн орсон манай адууны халиун гүү байдаг юм. Улсад 13-аар давхисан халзан хязаалан бол ноднин шүдлэндээ Булганы бүсэд аман хүзүүдээд, уяачдын холбооны 20 жилийн ойд түрүүлсэн үрээ. Халзан азарганы маань төл. Уг нь их хурдан байсан. Сунгаануудад тувт өнгөнд уралдаад наадмаар жаахан хойшилчихлоо.
-Бүсийн уралдаанд мордуулсан юм уу?
-Эрдэнэтэд хангайн бүсэд мордуулсан өнгөнд явж байгаад үзүүр дээрээ сууж 11-ээр орно лээ. Өнөө жилийн хувьд хамгийн их горьдож байсан нь энэ халзан үрээ байсан юм.
-Улс, бүсийн уралдаанаас хэдэн айраг, түрүү авсан бэ?
-Нэг түрүү, таван айраг. Улсаас гурван айраг. Бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг. Ингээд таван айраг, нэг түрүүтэй. Манайхан хангай болон зүүн бүсэд хуваагдаж явсан. Хангайн бүсэд улсын наадмын эрлийз бага насанд таваар давхисан миний халтар даага түрүүлээд, улсад эрлийз дунд насанд дөрвөөр давхисан хээр үрээ маань Хэнтийд эрлийз дээд насанд уралдаанд гурвалсан.
-Эцэг нь ямар азарга байдаг билээ?
-Америкаас оруулж ирсэн азарга.
-Үржлийн бодлого зөв байгаа нь өнөөдрийн амжилтанд хүргэлээ гэлээ. Залуу уяачдадаа зөвлөөч?
-Сайн гүү л цуглуулах хэрэгтэй. Түүнийгээ гадны сайн азарганд хийгээд их дээш нь таталгүй Монгол тал руу нь татаад байвал манай байгал, цаг уурт тохирсон уралдах чадвартай үрээнүүд гарч байна. Эрлийз байдаснуудаа ч гэсэн сайн монгол азарганд хураалгаж цусыг нь доош татаж байгаа.
-Жилдээ хичнээн төл авч байна вэ?
-Үржлийн бодлого боловсруулж сайныг шигшиж байгаа болохоор жилдээ 40-өөд унага л авдаг.Би гол нь адуугаа зарна гэж бодож үржүүлдэггүй. Чанаржуулна гэсэн ганц зорилготой.
-Хичээл зүтгэлийн үр шимээр гарган авсан үрээнүүдээ тэр бүр хөнгөлчихөж төвддөггүй байлгүй. Гадагшаа гарсан адуунууд хэр давхиж байна вэ?
-Давхиж байна. Би ноднин уржнан хүнд өгсөн үрээнүүд цөм л сайн давхилаа дуулдсан. Ер нь бол барьж аваад уясан болгон нь л хурдалж байгаа.
-Гаргасан амжилтаа тооцож үзэв үү? Тооны хувьд бол нэлээд давсан шүү?
-Тоолсоон. Улс, бүсийн уралдаанаас 21 айраг, түрүү хүртсэн байна лээ. Чанарын хувьд Манлай уяачийн болзол хангасан. Тод манлай уяачид дээд насны гурван айраг дутна.
-Сайхан наадаарай. Амжилт хүсье.
Баярлалаа.
А.Энхжил
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна