Аймгийн Алдар уяач Н.Батжаргал: Улс, бүсийн уралдаанаас хоёр айраг хүртлээ
А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 26 -нд
АХ-95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд шарга үрээгээ айргийн гуравт хурдлуулсан Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдар уяач Н.Батжаргалын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Төрийнхөө наадмаас хишиг хүртсэн танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Бэлгэтэй сайхан жил байна. Өнгөрсөн жил шарга үрээтэйгээ ирээд уралдуулж чадалгүй буцсан. Шүдлэн насанд уралдахаар бүртгүүлсэн үрээнүүдийн ихэнхийг нь хасчихсан шүү дээ. Тэрэн дунд шарга үрээ маань багтчихсан байсан. Харин өнөө жил төрийнхөө наадамд тоосоо өргөж, өнгөнд уралдаад гурваллаа. Сэтгэл их өндөр байна.
-Анх удаа улсад морь айрагдуулж байгаа бололтой?
-Тиймээ. Ах нь төрийн наадмаас анхны айргаа хүртэж байна. Өмнө нь хоёр гурван ч удаа зургаад оруулж байсан. Дундговийн 70 жилийн ойд хонгор халзан шүдлэнгээ зургаалуулсан.Тод манлай уяач Онон, Өнөрбаян хоёрын үрээнд дайруулаад зургаалж байлаа.Түүний дараа хоёр жилийн өмнө болсон Дундговийн даншигт хүрэн шүдлэн маань дөрөв дээр явсаар байгаад үзүүр дээрээ бас дайруулаад зургаалж байсан. Ер нь айргийн архнаар нэлээд хэдэн удаа наадсан шүү. Харин өнөө жил анх удаа улсынхаа наадамд оролцоод айраг хүртсэндээ баяртай байна.
-Өнгөрсөн жил хасагдсан учраас жаахан эргэлзээтэй байв уу?
-Тэгсээн. Уг нь цэвэр Монгол адуу. Сэрвээний өндөр заасан хэмжээг давахгүй. Үүлдэрлэг байдлаараа ч тэр хэн ч харсан монгол адуу. Гэтэл өнгөрсөн жил хасагдчихсан.Тиймээс өнөө жил гараа руу очтол жаахан түгшүүртэй л байлаа.
-Сунгаагаа нутагтаа хийсэн үү?
-Тэгсээн. Манай Хулдад энэ жил цаг сайхан байлаа.
-Хурдан шаргын эзэн хэд дэх үеийн уяач вэ? Дундговь нутаг хурдтай шүү дээ?
-Манай аав морь уядаг хөдөөний жирийн нэг малчин. Миний хувьд 2006 оноос эхлэн хурдан морь сонирхож, 2008 оноос уяж байна. 2012 онд сумын, 2013 онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн. Аймгийн Алдарт уяач цол авахдаа аймаг, аймгийн чанартай уралдаанаас хоёр түрүү, 17 айраг хүртсэн байсан.
-Төрийн наадамд морь айрагдуулсан баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бэ?
-Хамгийн түрүүнд эхнэртээ л дуулгасан байх даа. Санахгүй байна шүү. Хүн чинь их баярлахаараа бас мартаж санадаг юм байна. Ямар ч байсан дараа нь багшдаа дуулгасан. Миний морины багш бол аймгийн Алдарт уяач Л.Бирозана. Манай Хулдад олон сайхан хурд цуглуулж өгсөн буянтай хүн дээ. Тиймээс багшдаа баярласан сэтгэлээ илэрхийлж, морь айрагдсанаа дуулгасан.
-Шарга үрээг Бирозана гуай зааж өгсөн юм уу?
-Бид хоёр хамтдаа явж авсан юмаа. Хурд нь тодорчихсон адуу байсан болохоор шинжих сонжих зүйл байгаагүй л дээ.
-Говийн бүсэд халиун соёолон айрагдуулсан. Тэр хаанахын адуу вэ?
-Миний шарга үрээтэй эцэг нэгтэй. Шаргаасаа өмнө тэр айлыг хурдан адуутай гээд хоёр даага авч нэгийг нь нэлээд олон айрагдуулсан. Халиун соёолон бол тэгэхэд авсан адуу. Би нэг айлын адуугаар улс, бүсийн наадмаас айраг хүртэж байгаа нь энэ. Энэ дашрамд надад хурдан буянаа харамгүй хайрласан Нармандахдаа баярласнаа илэрхийлмээр байна.
-Халиун соёолон улсын наадамд мордсон юм уу?
-Үгүй ээ, сумандаа уралдуулаад говийн бүс рүү очсон.
-Уяачийн эрдэмд шамдсанаас хойшхи хамгийн сайхан наадмын дурсамжаасаа хуваалцаач?
-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харьяат, МУ-ын Манлай уяач Гүнширийн Дамба агсны адуунаас халзан азарга авч, сумынхаа наадамд хол түрүүлгэсэн нь хамгийн сайхан наадам даа. Яагаад гэхээр уяа нь эвлэрэхгүй байсан азаргыг авч, өөрөө засаад сумандаа түрүүлгэн анхны түрүүгээ авч байлаа. Бас өөрийнхөө унаган адууг аймгийн бүсийн уралдаанд аман хүзүүдэхэд нь өөрийн эрхгүй огшиж байсан. Нэг үрээтэй хоёул нэлээд хол тасарч ирээд миний үрээ аман хүзүүдэж байсан юм.
-Ийм бахдалт наадмууд олон байх болтугай. Амжилт хүсье.
-За баярлалаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна