Ц.БАЯНЖАРГАЛЫН ХОНГОР ХАЛЗАН

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 23 -нд

Морины их олимпод азарга түрүүлгэн, их морь айрагдуулсан Завхан аймгийн Яруу сумын уугуул, “Бүүргэнт” ХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Цагаанбандийн Баянжаргал АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд хонгор халзан үрээ долоод хурдлуулсан. Халзан үрээ Төв аймгийн Баянцогт сумын уугуул,Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн унаган адуу аж.
Удам, угшил:
Эцэг:
Тод манлай уяач С.Ганхуягийн зэгэл халзан азарга
Эх: Хэнтий аймгийн Норовлин сумын харьяат Нарангэрэлийн адууны хонгор халзан гүү
Амжилтын товчоон:
2016 онд шүдлэн:
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд долоо
Орхон аймагт болсон хангайн бүсийн уралдаанд арав гаргаж давхисан
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна