“Хангайн хурд” галын уяач аймгийн Алдарт уяач Ж.Хүрэлбаатарын хүү Х.Даваацэрэн: Анхны айргаа авч, аавынхаа нэрийг дуудуулан цоллуулах сайхан байсан
А.Тэлмэн
Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, “Хангайн хурд” галын уяач аймгийн Алдарт уяач Ж.Хүрэлбаатарын хүү Х.Даваацэрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Таны аав энэ нутгийн анхны Алдарт уяачдын нэг байсан гэдэг. Аавынхаа талаарх дурсамжаас хуваалцаач?
-Миний аав Жамбажавын Хүрэлбаатар 1966 онд Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн. Багадаа хурдан морь унадаг байгаад, томдож хасагдсанаасаа хойш бор морио сумандаа хоёр удаа айрагдуулж байсан гэдэг юм. 2005 оноос эхлэн Сэлэнгэ, Хэнтий, Булган, Эрдэнэт зэрэг аймгуудаас адуу цуглуулж, 2006 оноос морь уях болсон. Аавыг нэрд гаргаж олонд таниулсан хүлэг бол хурдан хул азарга нь.
-Хул азарга нь хаанахын адуу юм бэ?
-Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Батбаяр гэдэг хүнээс МУ-ын Алдарт уяач Д.Батчулуун ах шинжин авч өгсөн гэдэг юм. Хул азарганы эх нь Хэнтий аймгаас ирсэн хул гүү. Тэднийд хээлтэй гүү ирж гарсан төл нь аавын хул азарга юм. Батбаяр ах хул үрээгээ уяж даага, шүдлэнд нь сумандаа хэд хэд айрагдуулсан юм билээ. Тэгээд хязаалан үрээ манайд ирж, “Адуучин” нэвтрүүлгийн үеэр болсон гурван насны морьдын уралдааны соёолонд түрүүлсэн юм. Тэрнээс хойш улс, бүс, аймаг, сумын наадмаас нийлээд 24, 25 медаль хүртсэн.
-Бүсийн наадам гэдэг нь...
- 2008 онд болсон Булган аймгийн 70 жилийн ой хангайн бүсийн уралдаанд түрүүлж, тэр жилээ Монгол Улсын шилдэг найман азарганы зургаад жагсч байсан. Түүний урьд жил буюу 2007 онд соёолондоо их олон түрүүлж, айрагдсан. Даанч шүдний маргаанаас болоод зарим нэг амжилт нь тооцогдоогүй юм.
-Жишээлбэл...?
-Цагдаагийн байгууллагын 30 жилийн ойд түрүүлээд, шүдний маргаанаар хасагдсан. Мөн Булган аймгийн наадамд азарганд уралдаж түрүүлсэн. Эрдэнэтийнхээ наадамд бас азарганд уралдаад 12-оор давхисан. Сумдын наадамд гэвэл олон түрүүлсээн.
-2008 онд улсад уралдсан гэсэн үү?
-Тэгсэн. Улсын наадамд 15-аар давхиад, дараа хавар нь “Дүнжингаравын хурд”-д очиж наймаар давхисан. Хул азарга 11 нас хүртлээ уралдахдаа аймаг, сумдын чанартай наадмаас бол айраг, түрүү алдаж байгаагүй. Одоо 14 настай азарга үр төлөө өгөөд байж байна.
-Төлүүд нь яаж давхиж байна вэ?
-Төлүүдийг нь нэг их уяхгүй байж байгаад уржнангаас л оролдож эхэлж байна. МУ-ын Алдарт уяач Батчулуун ах дээрээ би хул азарганыхаа төл хоёр даагыг аваачиж өгсөн. Хонгор даага нь 6 сарын 1–нд Улаантолгойд болсон уралдаанд таваар давхисан. Тэрнээс хойш нэг их уяхгүй байгаа. Нөгөөх нь уг нь монгол үрээ ч гэсэн сэрвээнийхээ өндрөөр хасагдаад байдаг юм. Тэгээд эрлийзэд уралдуулахаар арай л дутаад айрагдаж чадахгүй байгаа.
-Аавын үргэлжлэл болсон залуу уяач багадаа морь мал унаж байсан уу?
-Тиймээ, гэхдээ томоохон наадмуудад биш жижиг сумдын наадамд л морь унадаг байсан. Аавыгаа морь уяж эхэлсэн цагаас хойш бүх л наадмуудад хамт явж, олон ч газрын наадмыг үзсэн дээ. Ааваас минь хойш гал уяаны ах нар намайг дэмжиж зөвхөн морины гэлтгүй хувийн асуудалд ч гэсэн ихээхэн анхаарал хандуулдаг.
-Оюутан уу?
-Тийм. МУИС-ийн Археологи-Антропологийн ангийн гуравдугаар курст сурдаг. Хичээлийнхээ хажуугаар морь, малаа оруулж ирж тэжээлгээд аль болох цаг зав гаргахыг хичээдэг.Зундаа бол хөдөө адуун дээрээ л байдаг юм.
-Гэрийнхэн чинь дэмжих үү?
-Манай ээж бас моринд их хоббитой. Уяа эхлэхээс эхлээд л дагаад явна шүү дээ. Аавыг дагаж явсаар моринд гүнзгий орсон хүн дээ./инээв/ Уржнан 6 сарын 1–нд даага айрагдуулахад ээж маань их баярласан. Хүү нь бие дааж уяад анхны айргаа авч, аавынхаа нэрийг дуудуулан цоллуулах сайхан байсан байх.
-Аавтайгаа хамт явсан хамгийн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Булган аймгийн 70 жилийн ойн баяр наадам л хамгийн сайхан нь байсан даа. Манай аавын хул азарга түрүүлж, аман хүзүүнд Эрдэнэбилэг ахын бор азарга, гуравт Батчулуун ахын Буган хүрэн орж манайхан их сайхан наадацгаасан. Тэгээд тэр жил аав маань аймгийн Алдарт уяач цол хүртсэн.
-Ийм сайхан бахдалт дурсамжтай наадмууд олон байх болтугай. Уясан морио хурдлуулж, улсын цолонд хүрээрэй. Хүлгийн хийморь ивээх бизээ. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна