Б.БАЯРСАЙХАНЫ ХҮРЭН

А.Тэлмэн
2016 оны 11-р сарын 29 -нд

Ах дүү хүрэн адуугаар амжилттай наадаж буй Дундговь аймгийн Хулд сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Бандиагийн Баярсайхан Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, үндэсний их баяр наадамд шүдлэн үрээ есөд давхиулсан. Урмаар тэтгэгч унаган хүрнийг уншигч танаа танилцуулбал:
Удам, угшил:
Б.Баярсайхан Алдартын унаган адуу.
Эцэг: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат МУ-ын Алдарт уяач Цэрэндашийн Жамбалсүрэнгийн бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн Хандгай хүрэн азарганы төл говийн бүсийн уралдаанд хоёр түрүүлсэн хүрэн азарга.
Эх: Алдартын унаган цэгээн
/зээрд/ гүү.
Амжилтын товчоон:
2015 онд даага:
“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд түрүү
2016 онд шүдлэн:
Овооны тахилга уралдаанд айрагдсан
АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр наадамд ес
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна