Сумын Алдарт уяач Н.Ганзориг: Анхны бүсийн наадамд битүү адуу аваачиж гуравлуулаад их баярласан
Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул, сумын Алдарт уяач Нордогийн Ганзоригтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 2014 онд сумын Сайн малчин, 2012, 2013, 2014 оны сумын Шилдэг уяачаар тус тус шалгарч байжээ.
-Танай удамд хусуур сойзоор гоёсон уяачид байв уу?
-Байлгүй яахав. Манай ээжийн аав Лхүндэгийг хатгуурч, засалч, уяач, морь сайтай өвгөн байсан гэж ярьдаг юм. Түүний Тэгш хүрэн нь АХ-ын баяр наадмаар 12 түрүүлсэн гэдэг. Өвөө гурван хүү, нэг охинтой бөгөөд би ганц охиных нь хүүхэд. Ээжийн гурван ах сургууль соёл гээд эрт хотод бараадсан улс бий. Одоо нэг ахынх нь хүүхэд морь уяж байна. Харин манай аавын хувьд Аргалын бор морийг сум орондоо давхиулж байсан нэгэн.
-Тэгш хүрэн нь эндхийн унаган адуу юу?
-Тиймээ, энэ нутгийн унаган адуу.
-Тэгвэл аав тань хэзээнээс морь уяж, ямар амжилт гаргаж байв?
-Аав маань лам байсан. Эцэг эхээсээ гурвуулаа. Хоёр эгчтэй айлын ганц хүү байлаа. Ийнхүү өвөө, аавын уяаны эрдмийг манай хоёр ах бид гурав үргэлжлүүлж явна. Хоёр ах маань аймгийн Алдарт уяачид.
-Та эцэг эхээс хэдүүлээ юм?
-Бид наймуулаа. Аав ээж маань дөрвөн хүү, дөрвөн охин төрүүлж өсгөсөн улс.
-Аавын тань Аргалын бор хаана хаана уралдаж байв?
-Аав хонь маланд унадаг адууг таньж, нутгийн нэг хөгшнөөс авсан гэдэг юм. Тэгээд аймагт түрүүлгэж байсан. Түүнээс наана нэг хүрэн алаг мориор бас хэсэг наадсан. Гэхдээ намайг дөрөвдүгээр ангид байхад бурхан болсон болохоор би сайн мэдэхгүй байна.
-Тэгвэл ах нарынхаа амжилтаас сонирхуулаач?
-Манай том ахын Мөнгөн үст гэж бүсэд хоёр, гурав орсон адуу байдаг юм. Нийт 10 гаруй айраг түрүүтэй. Өөр ахын халзан, саарал үрээнүүд байна. Түүнээс урд нь бас нэг саарал морь байсан. Гэхдээ одоо шиг олон наадам болох биш, сумандаа л айраг түрүүгээр ордог байлаа. Харин дараагийн ахын том халзан морь ойрын хэдэн сумдын ой, бүсээс нийт 14,15 айраг, түрүүтэй.
-Та хэдий үеэс морь уяж байгаа юм бэ?
- 2001,2002 оноос морь уяж байна.
-Анх ямар удам угшилтай ямар мориор уяачийнхаа гарааг эхэлж байв?
-Анх нутгийн морь уяж байсан. Гэхдээ тэр нэг их амжилт гаргаагүй. Дараа нь Баянхонгор аймгийн Загаас манай сумынхан явж адуу авчирсан. Тэрнээс Баянмөнх гэж ах маань нэг хээр даага аваад тэр жилээ уяагүй юм. Тэгээд хойтон жил нь би авч сургаж уяад сумын наадамд шүдлэн үрээ аман хүзүүдсэн. Хязаалан, соёолонд тус тус түрүүлгээд, соёолонд нь Баянлигт болсон бүсэд зургаалж, ахиад Шинэжинстийн 60 жилээр зургаалсан. Залгаад Говьсүмбэрийн Малахын талын Одонжаргал гэж ахаас нэг халзан морь авч уяад найм айрагдууллаа. Дараа нь Уулбаянаас хүнээр дамжуулан нэг зээрд хязаалан үрээ авсан. Тэр жилээ заслыг нь хийгээд тавьсан. Харин дараа жилээсээ айрагдаж эхэлсэн. Говь-Алтайн Чандманьд очиж өвлийн бүсийн уралдаанаар гуравлаад, сумынхаа 90 жилээр тавлаад, сумын АХ-ын ойгоор аман хүзүүдсэн. Мөн Баянлигийн өвлийн бүсэд дөрөвлөж, Шинэжинстийн хаврын наадамд очиж түрүүлсэн. Үүнээс гадна жижиг наадмуудад хэд хэд орсон.
-Хэдэн онд сумын Алдарт авсан бэ?
-2007 онд сумын Алдарт уяач болж байлаа. Тухайн үед бас хүний морь уядаг байсан юм. Өлзийт хороололд очиж Цэдэв гуайн бор азаргыг уяж өгч байлаа. Тэгээд Өвөрхангайд очиж зургаалуулаад, Дүнжингаравт 20 гараад ирүүлсэн. Наана нь нутгийн улсын морьдыг ч уяж гаргасан амжилтаараа ийнхүү сумын цолтон болсон.
-2012 оноос хойш гурван жил дарааллан сумын шилдэг уяачаар шалгарсан гэж байсан. 2012 онд яаж наадсан юм бэ?
-Тэр жил сумын 90 жилийн ойгоор их насны айргийн гурав, соёолонгийн айргийн тавыг авсан. Тэгээд Говь-Алтай аймгийн Чандмань сумын хаврын бүсийн уралдаанд соёолон гуравлуулж, залгаад бага наадамд оруулсан. Товчхондоо сумаасаа хамгийн олон айраг түрүүг авч шилдгээр шалгарч байлаа.
-Тэгвэл 2013 онд?
-2013 онд Баянлигийн бүсийн амжилтаараа шалгарсан. Харин 2014 онд сумынхаа наадамд их морь аман хүзүүлгэж, шүдлэн тавлуулсан. Манай сумаас таван хүн өрсөлдөж, би тэргүүлсэн юм. Харин өнгөрсөн жил айхтар амжилт гаргаж чадаагүй. Энэ жил галынхантайгаа уяж байгаа болохоор амжилтаа ахиулах байхаа.
-Ямар галд харьяалагддаг юм бэ?
-Манай “Шандаст хүлэг” гал 2013 онд байгуулагдсан. Галд Эрдэнэ-Очир, Батнасан, Самбуу, Батдорж, Алтангэрэл нарын залуучууд хамтдаа морьдоо уядаг. Бас дагалдан дүү нар бий. Галын зохион байгуулалтанд орсноор “дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгож байгаа шүү.
- Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Яриагаа таны сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе.
- 2013 онд аймгийн статустай Чандманийн бүс болж, тэнд соёолонгоо гуравлуулаад их баярласан. Анхны бүсийн наадамд битүү адуу аваачаад оруулсан болохоор их сайхан санагдаж билээ.
-Тийм наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна