Аварга адуучин Г.Эрдэнэбилэг: Төрийнхөө ордонд Улсын аварга адуучны тэмдгээ гардаж авахад бахархалтай байсан
А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 01 -нд
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, улсын Аварга адуучин Галсангийн Эрдэнэбилэгтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1959 онд Улаан-Ус хэмээх газар төржээ.
-Улсын Аварга адуучин болоход ямар шалгуур байдаг юм бэ?
-Энэ хавар ЗГ-ын ордонд 20 аймгийн тав, таван малчинд шагнал гардуулсан юм. Энэ өдөр би Аварга адуучин шагналыг хүртсэн. Тэгэхэд Шивээговь сумын уяачдын холбооны тэргүүн Адъяасүрэн, Баянтал сумын Цэлхээн Бямбасүрэн, Батнасан нарын улс шагнуулсан. Төрийнхөө ордонд орж, ийм нэр хүндтэй шагналын эзэн болно гэдэг бахархалтай юм билээ. Би ч олон жил мал дагаж яваа хүн дээ. 1983 онд цэргээс халагдаж ирээд л адуу малласан. Ингээд 1992 онд засаг адуугаа өгч, хувийн аж ахуйтан болоод 20 гаруй жил өнгөрчээ. Одоо адуу голдуу малтай.
-Нэгдлийн адуу маллаад ямар, ямар шагнал урамшууллыг хүртэж байв?
-Нэгдлийн адууг аваад, толгой хамгаалалтыг сайн хийж, 100 хувь төл бойжуулж, аймгийн нэг удаагийн, сумын хоёр удаагийн аварга болж байлаа. Манай Говьсүмбэр чинь өмнө нь Дорноговь аймагт харьяалагддаг байсан шүү дээ. Говийн бүсийн төл таван эрдэнийн Алтан медалийг 90-н хэдэн онд авсан. Оныг нь сайн санадаггүй ээ. Бас эмнэг сургаад сумын спортын мастер болж явлаа. Дээхнэ үеийн юм даа. Одоо энэ тухай яривал зарим улс гайхана.
-Танай энд одоо хамгийн олон адуутай нь хэн бэ?
-Манай аймаг, сумандаа Шүрээ дарга л тэргүүлж байх шиг байна.
-Адууны тоо толгойг өсгөхөөс гадна ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулахад та хэр анхаардаг вэ?
-Адууныхаа үүлдэр угсааг сайжруулалгүй яахав. Дээхнэ Галшараас адуу авч байлаа. Бас Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаанаас авсан хоёр азарга бий. Гурван азарга адуутай. Одоо ч нас өндөр болоод адуу малын туур гүйцэхгүй болчихлоо. Адуугаа нэг их айхтар өсгөж чадахгүй байна.
-Танай дээдчүүлд адуу мал хариулдаг, уяж сойдог улс байв уу?
-Манай аав миний багад адуу малладаг байсан. Бас морь уяна. Сум орон нутагтаа л айраг, цагаатай наадчихна. Тэрнээс улс бүсийн хэмжээний амжилт байхгүй л дээ. Аав уяж, би унаад ойр зууртаа наадам хэснэ. Тэр үед өвлийн уралдаанд саарал халиун алаг морио унаж уралддаг байснаа тод санаж байна. Манай энд чинь хонгор халзан, хонгор голдуу адуутай Цэнд, Хурдэлэгийн Борхүү гэж мундаг уяачид бий. Цэндийн зээрд морь 60-н хэдэн онд улсад айрагдаж, хоёр түрүүлсэн гэж ярьдаг. Би ч хүүхэд байлаа даа.
-Та нэгдэлд байхдаа морь уяж байсан уу?
-Уяж байгаагүй ээ. Бид чинь норм төлөвлөгөөтэй ажиллана. Зав байгаагүй. Сүү саалийн цаг зургаан сарын нэгнээс эхлээд дөрвөн сар үргэлжилнэ. Өглөө эрт долоон цаг гэхэд адуугаа авчирч гүүгээ барихаас тэр өдрийн ажил эхэлнэ. Би 30 гүү барина. Цаг 30 минут бараг цагийн зайтай саамлана гэхээр өдөрт зургаа, долоо удаа сааж байгаа юм. Тухайн үедээ дээд тал нь 6000 литр сүү өдөрт өгч байсан. Ингэж ажиллахын тулд аяга цай уугаад л гарна. Тэрнээс жоохон удвал зэлэн дээрээсээ дахиад л эргэнэ. Ийнхүү бригадлаад буучихна. Голд нь нэг сааль авдаг гэртэй. Зэлэн дээрээсээ саамаа аваачаад тушаачихна. Ямартаа ч ингээд нормоо биелүүлээд авсан бол өвөлжилтийн бэлтгэл ажил залгана даа.
-Сайн адуучин гэж ямар хүнийг хэлэх вэ, таныхаар?
-Адуунд нүдтэй, ажилч хүнийг л хэлэх болов уу. Бас шантрашгүй байх ёстой. Айхтар, айхтар байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарах үе олон гарна. Би хоёр зуд үзсэн. Гэхдээ 1987 оны зуднаар 400, 500 адуутайгаа ямар ч хорогдолгүй онд орсон.
-Зудтай жил ер нь юунд анхаарах ёстой вэ?
-Зудтай жил адуугаа их хөөхгүй, тарга хүчинд нь анхаарна, зөөлөн сайхан тогтооно. Ер нь хужир л сайн даа. Долоо, арав хоноод, сард хоёр, гурав удаа хужирлавал адууны тогтолт сайн, хөдөлгөөн багатай байдаг юм.
Адуучин бидэнд адуу шиг сайн нөхөр байхгүй. Зуд турхан, цастай үед ганц унах унаа нь морь л байна. Тэгэхээр тэнгэрийн сайханд санаа амралгүй морио эдлээд, хорыг нь гаргаад авах хэрэгтэй. Би бол тэгдэг л байсан. Тэнгэрийн муухайд номхон морио унаж явахад их ажил амжуулна шүү.
-Та морийг хэд хоног унах уу?
-Би нэг хоног унаад дор нь юүлнэ. Ингэж дор нь юүлсэнээр бие нь сайхан амарч, тарга хүч тогтуун байдаг юм. Морийг ойр ойрхон эмээллэж цантуулснаар хор нь гарна. Хор нь гарсан морь холын замд түүртэхгүй. Наян хэдэн онд машин тэрэг ховор байлаа. Адуу мал уруудаад явахад морьтой л явна. Одоо ч цаг өөр болоод хужаа мотоцикль унаад, эсвэл машинтай тажигнуулаад давхичих юм. Уг нь үүний оронд сайхан хор нь гарчихсан номхон морьтой давхиж явахад илүү амар байхсан гэж боддог.
-Мориныхоо дэл, сүүлийг засаж зүс ижилсүүлдэг үү?
-Залуудаа ганц нэг морины дэл засдаг л байлаа. Тэгэхэд наадмын өмнө л засна. Тэрнээс өвөл засахгүй. Хүнтэй л адил толгойноосоо даарчихна гэж боддог. Одоо бол морины дэл засах дургүй.
-Мэдээж сайхан морийг сайхан эдлэл хэрэглэл чимнэ, тийм ээ?
-Гангарааны болон өдөр тутмын эдлэл хэрэглэл тусдаа байх ёстой. Жишээ нь эмнэг догшин хангал морийг унаж явахад тэр их ганган юмнууд хэцүү л дээ. Түүнд аль болох бат бөх, боворгор намхан бүүрэгтэй эмээл тохирох жишээний. Би гоёлдоо зургаан мөнгөн цагаантай эмээл тохдог. Харин жирийн үедээ аль болох бат бөхийг нь сонгодог.
-Чөдөр ногтоо өөрөө л хийчих үү?
-Тийм ээ, өөрөө л хийнэ. Олом, жирэм, дөрөөний сур бөт бөх хийхгүй бол өдөр болгон морь унаж яваа хүнд тасрах аюултай.
-Морь унах нь эрүүл мэндэд тустай юу?
-Би хамгийн сүүлд хэзээ эмнэлэгт үзүүлснээ санахгүй байна. Өнөөдөр эрүүл яваа маань морь унаж, эрүүл агаарт явж байгаатай холбоотой гэж боддог юм. Би өдөр бүр морь унана. Морио холгүйхэн чөдөрлөөд тавьчихна. Өглөө мориндоо км хэртэй газар явган алхаад оччихно. Тэгээд морио барьж ирнэ. Морио унаад хонь малаа өөрөө харна. Энэ бүхэн нөгөө талаасаа эм болдог юм болов уу.
-Та бол хоёр дахь үеийн адуучин. Тэгэхээр гурав дахь үеийн адуучнаа бэлтгэж байна уу?
-Хоёр хүү хотод ажиллаж амьдарч байна. Одоогоор шавьтай болж амжаагүй л явна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Адуу гэдэг халуун хошуутай, бүлээн дэвсгэртэй буянт малын хийморт ивээн тэтгэгдэж яваарай.
-Тэр ерөөл бат оршиг ээ.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна