Шилдэг уралдаанч Д.Гантөгс: Манай Бөхмөрөнгийн наадам гоё болдог


Увс аймгийн Бөхмөрөн сумын Шилдэг уралдаанч Д.Гантөгс хүүгийн яриаг уншигч танаа хүргэж байна.
-Хэдэн наснаасаа хурдан морь унаж эхэлсэн бэ?
-Зургаан наснаасаа эхлэн морь унаж байна. Миний аав уяач хүн. Би аав, ах нарынхаа уясан морийг унаж хурдлуулдаг. Эндээс уурхайн 80 жилээр хүрэн зүсмийн дөнөн морь хоёрлуулж, дахиад халтар морио дөрөвлүүлсэн.Халтар морь одоо 11-тэй. 2013 онд эмнэлгийин ойгоор наймд ирж, Ногооннуурын 60 жилээр зургаалсан. Мөн Баян-Өлгий аймгийн даншигт очоод хүрэн морь есөөр ирлээ. Хүрэн морио зургаатайгаас нь унаж, 2013 онд сургуулийн 90 жилийн ойгоор зургаагаар орлоо. Бас дааганаас нь унасан хонгор морь нэг тавлуулж байлаа. Харин алаг морио сургуулийн ойгоор хоёрт, эмнэлгийн ойгоор гуравт авчирсан. Дахиад Ногооннуурын 60 жилээр дөрөвт ирж, сумын улсын наадамд нэг түрүүлж байсан. Бид таван жил уралдсан ч хөл нь хугараад үхчихсэн. Нийтдээ арав гаруй айраг түрүү авсан.
-Харин ахынхаа ямар морийг унаж байв?
-Одоо 11-тэй ахынхаа хүрэн морийг дөрвөн жил унаж байна. Ногооннуурын 60 жилд унаад хоёрт авчирч, сумын наадам, сургуулийн ойгоор тус тус түрүүлсэн. Харин эмнэлгийн ойгоор арав гаргаад орсон. Өнгөрсөн жилээс Болд ахын хоёр морийг бас унаж байна. Бөхмөрөнгийн 90 жилийн ойгоор саарлыг нь арав гаргаад оруулсан, өнөө хонгорыг нь тавьж чадаагүй.
-90 жилийн ойгоор өөр ямар амжилттай наадав?
-Шилдэг унаач болсон. Маш их баярласан шүү. Энэ ойгоор аавын шар хээрийг арваар оруулж, хүрэн морь нь 50-д ирсэн.
-Одоо хэддүгээр ангид сурч байна вэ?
-Одоо есдүгээр ангид сурч байна. Энэ жилдээ морь унаад л болох байхаа. Энэ жил аав Түргэнд, Болд ах 90 жилд явна гэсэн. Тэгэхээр би 90 жилд их нас унаж магадгүй л юм. Би хоёр ч даншигт явсан. 2011 онд аймгийн даншигт манай Бөхмөрөнгийн Баяртай гэдэг хүний халтар гунан морийг унаж 27 дээр ирж байсан.
-Нэг наадамд хичнээн морь унах уу?
-Зургаан нас унана. Хааяа нэг өдөрлөгт гурав дөрвөн морь унадаг юм. Олон морь унахаар хэцүү л дээ. Сүүлийнхийг нь унахаар бөөр татаад ирдэг юм. Наадмын үед бужигнаад өнгөрдөг ч дараа нь ямар их ядарч байгаагаа мэдэрдэг.
-Уралдааны замд гарахдаа ямар тактикаар уралддаг вэ?
-Хойноос нь хөөж уралддаг. Эхэлж цээжинд гарахгүй арыг нь барьж яваад гаргадаг юм.
-Танай уралдааны зам хэр вэ?
- Хэзээний танил болсон энэ замаараа уралдахаар цаанаа л сайхан санагдаг. Ээлтэй гэх үү дээ. Салхи татуулан давхих ч сайхан. Тэгээд айраг түрүүгээр ороод ирвэл бүүр ч гоё л доо.
-Та бүхэн хамгаалалтын хувцсаа бүрэн өмсөж уралддаг биз?
-Тиймээ даатгалд хамрагдана. Каск малгайгаа өмсөнө.
-Томчуудад унаач хүүхдийн хувьд хэлэх санал гомдол байна уу?
-Байхгүй ээ. Бүх юм дажгүй болж байна гэж бодож байна. Манай Бөхмөрөнгийн наадам гоё л доо. Олон машин дагаж, тоос шороо босгохгүй.
-Бэлэгний морьд олон болж байна уу?
-Миний дөрөв, таван морь бий. Эндээсээ наадамд унана. Би хөдөлмөрлөж авсан гэж бодохоор сэтгэлд их сайхан мэдрэмж төрдөг юм.
-Морины ойр зуурын ажил хэр хийж байна даа?
-Хийлгүй яахав. Хөдөөгийн хүүхдүүд бидэнд аав ээждээ туслахаас эхлээд ажил мундахгүй. Би чинь адуундаа тэжээлийг нь өгнө. Үхэр татна, малдаа явна.
-Ингэхэд танай ангид морь унадаг хүүхэд олон уу?
-Дөрөв, таван хүүхэд байна. Бид чинь намар уулзахаараа нэг хэсэгтээ л морь ярина шүү дээ.
-Ямар мэргэжилтэй болъё гэж боддог вэ?
-Одоохондоо мэдэхгүй л байна. Би монгол хэлний хичээлдээ их дуртай. Мундаг эссэ бичнэ. инээв
Манайд хавар уралддаггүй болохоор хичээл хоцрох гэсэн асуудал байдаггүй юм.
-Ярилцсанд баярлалаа. Энэ жилийн уралдаануудад нь амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна