2016 оны өндөр чансаатай их насны морьд

А.Тэлмэн
2016 оны 12-р сарын 17 -нд

1. Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдааны түрүү, “Сэцэнханы хурд-2016” зүүн бүсийн уралдааны түрүү, “Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны айргийн дөрөв, Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул  Шаравын Мөнгөншагайн хүрэн морь 19 оноогоор НЭГДҮГЭЭРТ эрэмблэгдлээ
2. Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдааны айргийн дөрөв, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр  наадмын айргийн гурав, “Дүнжингарав-2016” Хаврын төвийн бүсийн уралдааны айргийн гурав, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул  Мөнхбатын Даваажаргалын сартай зээрд морь 16 оноогоор ХОЁРДУГААРТ эрэмблэгдлээ
3. Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдааны аман хүзүү, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр  наадмын түрүү, Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Бадралын Энхбаатарын Хонгор халзан морь 15 оноогоор ГУРАВДУГААРТ эрэмблэгдлээ
4. Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдааны айргийн тав, “Арвагар хээрийн хурд 2016” хангайн бүсийн хаврын уралдааны түрүү, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Пүрэвийн Сэргэлэнгийн хээр морь 13 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ эрэмблэгдлээ
5. Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VII” уралдааны айргийн гурав, “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны айргийн гурав Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Монгол Улсын Алдарт Уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал морь 12 оноогоор ТАВДУГААРТ эрэмблэгдлээ
6. “Дүнжингарав-2016” Хаврын төвийн бүсийн уралдааны айргийн дөрөв, “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны аман хүзүү Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Намжилдоржийн Нацагдоржийн Ягаан халзан морь 6 оноогоор ЗУРГААДУГААРТ эрэмблэгдлээ

7. Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр  наадмын аман хүзүү Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Монгол Улсын Манлай Уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн морь 4 оноогоор ДОЛООДУГААРТ эрэмблэгдлээ

8. Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр  наадмын айргийн дөрөв Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Монгол Улсын Тод Манлай Уяач Цэрэнгийн Хэнмэдэхийн хонгор халзан морь 4 оноогоор ДОЛООДУГААРТ эрэмблэгдлээ

9. Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр  наадмын айргийн тав Завхан аймгийн Цэцэн Уул сумын уугуул Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн хүрэн 4 оноогоор ДОЛООДУГААРТ эрэмблэгдлээ

10. “Дүнжингарав-2016” Хаврын төвийн бүсийн уралдааны түрүү Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харъяат Чимиддоржийн Хишигбаатарын сартай хээр морь 4 оноогоор ДОЛООДУГААРТ эрэмблэгдлээ

11. “Эрдэнэт хурд-2016”хангайн бүсийн уралдааны түрүү Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Намсрайжавын Зоригтын хул морь 4 оноогоор ДОЛООДУГААРТ эрэмблэгдлээ

12. “Алтайн хурд-2016” баруун бүсийн уралдааны түрүү Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Туваанжавын Гантөмөрийн буурал морь 4 оноогоор ДОЛООДУГААРТ эрэмблэгдлээ

13. “Говийн бүсийн хурд-2016” уралдааны түрүү Дундговь аймгийн Хулд сумын уугуул Аймгийн Алдарт Уяач Баярсайханы Лхагва-Очир  Хонгор халзан 4 оноогоор ДОЛООДУГААРТ эрэмблэгдлээ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна