Залуу уяач Л.Энхбат: Адууны зүс ч мэдэхгүй хүүхэд ганц даагатай хөдөө гарч байлаа
Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын харьяат, залуу уяач Л.Энхбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Энхбат уяачийн амжилтын цуваанаас сонирхуулаач?
-Би 1999 онд наймдугаар анги төгсөөд адууны зүс ч мэдэхгүй хүүхэд ганц даагатай хөдөө гарч байлаа. Унадаг байсан даагаа уях санаатай байгаа юм. Эхтэйгээ манайд ирсэн даага л даа. Тэгээд нутгийн нэг өвгөнөөс асуувал “эхлээд км хэртэй газраас тарладаг юмаа” л гэнэ. Гэртээ очоод өнөө бор даага өөрөө унаад л км хэртэй газар наанаас нь эрчээр нь явуулаад, буцах гэсэн явдаггүй. За энэ ч жоохон удаан амьтан л байна даа гэж бодлоо. Тэгээд хэд хоног өнөөхөө харлаа. Тэгж байтал ашгүй манай нутгийн тэр хавийн улс адуугаа тарлацгаах гээд цугладаг юм байна. Тэднийг харсан цаашаа явахдаа алхуулаад, буцахдаа тарладаг байгаа. Яахав мэдэхгүй хүн чинь эсрэгээр нь хийчихсэн. Ичээд энэ тухайгаа хэнд ч хэлээгүй.
-Тэр сунгаанаар даага чинь яаж давхисан бэ?
-Хөөрхий эцэнхий ч даага байсан даа. Нэг их өөдтэй уралдаж чадаагүй.Түүнээс хойш өөрийнхөө хэмжээнд оролдоод л байгаа юм. Уяж байгаа морь маань тар сунгаанд сайн байснаа яг уралдахаар шальдаггүй.
-Анхныхаа дааганы дараа хаанаас адуу мал авсан бэ?
-Тэрний дараа Адъяасүрэн гуайгаас нэг унагатай гүү авсан. Өөрийнх хамаатан Сайхандулааны Сүхбаатар гэж хүний унаган гүү гэж байсан. Би 45 хоног адууг нь маллаж, дээр нь 70,000 төгрөг нэмж өгөөд энэ унагатай гүүг өөрөө шилж авч байлаа. Ингээд өнөө унагаа хойтон жил нь сургаж, тар сунгаанд мордуулахаар шүдлэн үрээ өнгөнд л ирдэг байсан. Даанч уралдах болоход ажил нь ширүүдчихдэг байсан уу мултраад л хоцорчихно гээч.
-Бага адууг хэтрүүлээд л байсан юм байх даа?
- Ядаж байхад энэ мэтийг асуучих хүн ойр хавьд маань байсангүй. Нутгийн улсыг харж байгаад л уяна. Тэгээд уралдуулаад хойгуур л ирнэ. Дараа нь 2009 онд Адъяасүрэн гуайгаас даага авъя гэвэл тэг л гэнэ. Ингээд авлаа. Уг нь шүдлэн байхдаа их хурдан байх шиг л байсан юм. Мөн л тар сунгаанд дандаа түрүүлнэ. Тэгсэн наадамд мордуулсан өлийнд цөмөрч унаад уралдаж чадаагүй.Одоо бодоход давуулчихаад байсан шиг байгаа юм. Дээр нь аз хийморь дутсан ч байж мэднэ. Тэгэхээр нь зун тэр чигт нь хаяад намар Даланжаргаланд далан хэдэн алдартууд нийлээд алдрынхаа ойг хийж том наадам зохион байгуулсан. Энд очоод уралдуулсан айргийн таваар ордог байгаа. Нэг их уяж хүлэлгүй очиж байгаа нь тэр. Ингэж анхны айргаа Адъяасүрэн гэж хүний адууны шүдлэн үрээгээр авч байлаа. Асар их үнээр олдсон айраг шүү. Тэгсэн дахиад сунгаанд сайн хэрнээ уралдаж болдоггүй. Сүүлдээ ч нээрээ аз өм нь дутаж байна гэдэгтэй эвлэрэх тийшээ боллоо. Гэсэн ч найдлага байгаад байдаг. Ингээд 2011 оны цагаан сараар Шивээд уралдуулсан.
-Эрхбиш азын тэнгэр харсан байх тийм үү?
-Үгүй ээ. Шинийн хоёрон билүү гурванд болсон энэ уралдаанд их морь, азарга уралдуулсан бас л байдаггүй. Дараа жил нь эндэхийн мэргэлдэг хөгшнөөс асууж байгаад урьд өмнө нь тахиж байгаагүй нутгийн уулаа тахихаар боллоо. Энэ тахилгаар даага уралдуулсан. Би гэж хүн чинь 1999 оноос хойш тасралтгүй 15,16 жил морь уялаа. Нэг л айрагтай.
-Одоо ямар ямар нас уяж байгаа вэ?
-Бүх насыг уяж байна. Тар сунгаанд над шиг зоригтой хүн ховор байх шүү. Даанч наадамд талаас хойш л ирнэ. Арвын дотор цөөхөн ирсэн дээ.
-Адъяасүрэн гуайн угшлын хоёр үрээ авсан гэлээ. Өөр хаанаас адуу авсан бэ?
-Адъяасүрэн гуайн хоёроос нэг нь есөд орж, нөгөө нь нэг тавласан. Өөр надад Шилийн Гүр адуунаас бий. Мөн Алтанширээгийн Я.Батсуурийн адуу байна. Тэгээд англи, хятадын эрлийз адуу ч байгаа. Дараа жилээс төлүүдийг нь уяна даа. Юутай ч хоёр гурван жилийн дараанаас гайгүй уралдах байхаа. Ирэх жил дахиад нутгийн уулаа тахина даа.
-Уяаны арга барилаа өөрчлөөд, багштай болсон нь дээр юм биш үү?
-Одоо нутгийн уяачидтайгаа нийлээд морио уяж байна. Эд нар засал тал дээрээ жоохон дутаад байна гэж хэлдэг юм. Би ч хөдөө хэдэн малаасаа илүү гарахгүй. Цаг зав муутай болохоор уяачидтайгаа нийлж тэр болгон явж чаддаггүй юм. Цагийн сайханд л амжаад уралдаад авахыг боддог.
-Энэ жилийн хувьд хэдэн насны морь уясан бэ?
-Энэ жил морь уясангүй. Өнгөрсөн зун гантай байсан болохоор өнжсөн.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эхлүүлсэн ажилдаа тууштай байж, уясан болгон нь айраг түрүүнд хурдлах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна