Хурдан морь сонирхогчийн өврийн дэвтэр ном худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 24 -нд

Үндэсний соёлын үнэт өв морь уях, түүнтэй холбоотой цуваа данс бидэнд баримтаар үлдэж хоцорсон нь үүссэн цаг хугацаатай нь харьцуулахад тун бага юм. Харин бидэнд баримтаар үлдэж хоцорсон том уралдааны данс, улсын цолтой уяачид, хурдан морь уях сойхоос эхлээд адууны соёлтой холбоотой номын жагсаалт, орон нутагт өндөр амжилт гаргасан түмэн эхүүдийн талаарх бодит мэдээлэл хүлээн авах боломжийг та бүхэн олгож байна. Энэхүү ном 268 нүүр, А6 хэмжээтэй, халаасанд авч явж хүссэн цагтаа та морины холбогдолтой мэдээллээ нягталж болох юм. 
1. Улсын баяр наадмын цуваа
2. Улсын чанартай бүсийн баяр наадмын цуваа
3. Их хурд уралдааны цуваа
4. Ирээдүйн түмэн эх
5. Гиннес
6. Улсын цолтой уяачид
7. Төрийн цолтой хүлгүүд
8. Орон нутгийн цуутай түмэн эхүүд
9. Уяач бөхчүүд
10. Морины холбогдолтой номын жагсаалт зэрэг мэдээллийг энэхүү номноос үнэн бодитоор үзэж болох юм. Тус ном 10.000 төгрөгийн үнэтэй. 99140574 дугаарын утсаар холбогдож авч болох юм.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна