“Айргийн хүлэг” МСУХ-ны тэргүүн Б.Эрдэнэбаатар: Зогсонги байдалд орсон холбооны ажлыг хүлээн авч, аймгийн хэмжээнд эхний гуравт оруулсан


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Айргийн хүлэг” МСУХ-ны тэргүүн Б.Эрдэнэбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Айргийн хүлэг” МСУХ үүсгэн байгуулагдсан үеийн түүхээс яриагаа эхэлье дээ. Хэдэн онд анх үүсгэн байгуулагдсан юм бэ?
-Над дээр ирэхдээ ямар ч бичиг баримтгүй, сумын уяачдын холбоо ерөнхийдөө зогсонги байдалд орчихсон байсан. Тэгээд 2009 онд “Сэцэн ханы хүлэг” аймгийн уяачдын холбооны Санжаа тэргүүн Өмнөдэлгэр сумын ажлыг жигдрүүлье, тогтмолжуулъя гээд аймгаас шууд томилсон юм.
-Гишүүдээс санал авалгүй томилчихсон юм уу?
-Ерөнхийдөө энэ ажлыг хийгээч гэж зөвшилцөөд л томилсон. Гэхдээ гишүүдийн хурал хийгээгүй. Дүрэмдээ бол шууд томилох буюу батламжилна гэдэг, тэр үүднээс анх 2009 онд ажил авсан юм. Яг албан ёсны төдөн онд байгуулагдсан гэдгийг би мэдэхгүй байна. Би бол гурав дахь тэргүүн нь болов уу гэж бодож байна.
-Холбооны үйл ажиллагааг сайжруулах талаар ямар ажил зохион байгуулж ажилласан бэ?
-2009 онд анх ажил аваад бүх гишүүдийн хурлыг зохион байгуулаад, Өмнөдэлгэр сумын “Айргийн хүлэг” МСУХ гэж нэрээ шинэчилж, дүрмээ хэлэлцэж баталсан. Мөн баг болгонд тэргүүлэгч томилж, ерөнхийдөө холбооны ажлыг идэвхжүүлсэн. Есөн сарын нэгэнд даага уралддаг байсан уламжлалт уралдаанууд зогсчихсон байсныг зургадугаар сарын нэгэнд зохион байгуулсан. Түүний үр дүн гэх юм бол таван жил дааганы уралдаан зохион байгуулж, цаашлаад дараа жилээс нь сумын ойр орчмын овооны дааганы уралдаан зохион байгуулж эхэлсэн. Ингээд дааганд нь данги гэдэг шиг дааганаас нь бэлтгэл хийж эргэж сэргэж эхэлсэн гэж үзэж болно.
-Ямар ч байсан дааганы уралдааныг тогтмолжуулсан юм байна. Өөр ямар ажил хийж амжуулав?
-Шинэчлэн зохион байгуулагдсанаасаа хойш уяачдын холбоо суманд урьд нь зохиогдож, уламжлал болоогүй байсан ажлуудыг шинээр санаачилж хийсэн. Морин спортын мастер Цогзолмаа эгчтэй хамтарч морин спортын үзүүлэх тоглолтыг жил болгон тогтмол зохион байгуулдаг. 1500 метрийн богино зайн уралдааныг зохион байгуулна. Аливаа уралдаанаар сайхан морь шалгаруулах, хос морь шалгаруулах тэмцээнүүдийг тогтмол хийж байсан. Хоёр дахь жилдээ АХ-ын ойн их баяр наадмуудаас айраг, түрүү авсан амжилтаараа Өмнөдэлгэр сумаас долоон аймгийн Алдарт уяач төрөн гарснаас тав нь амьд сэрүүн байсан бөгөөд аймгийн Алдарт уяачдынхаа алдрыг тэмдэглэсэн. Дараагийнхаа жилд сумынхаа Алдарт уяачдын алдрыг тэмдэглэсэн. Таван жилдээ ойгоо тэмдэглэе гэж тэргүүлэгчдээрээ ярьж тогтоод уяачдын холбооны таван жилийн ойг энэ жил /2014 он/ тэмдэглэсэн. Сар шинийн уралдаан гэж бас тогтмол зохион байгуулж, азарга, их нас, соёолон уралдуулдаг. Төрийн наадмаа сумтайгаа хамтраад хийнэ. Ер нь суманд болж байгаа бүхий л уралдааныг зохион байгуулж байгаа л даа.
-Өмнөдэлгэр сумын хэмжээнд аймгийн болон сумын цолтой хичнээн уяач байна вэ?
-Одоогийн байдлаар аймгийн Алдарт уяач 11 хүн байгаа. Ажил авснаас хойш тодорхойлж хөөцөлдөөд дөрвөн хүнийг аймгийн Алдарт уяач болгосон. Сумын Алдарт уяачдыг тодруулж нөхөж олгох, шинээр болзол хангасан хүмүүст олгосоор байгаад одоо 42-43 сумын цолтонтой болоод байна.
-Ер нь танай холбоо хичнээн тэргүүлэгч, гишүүнтэй юм бэ?
-Багийнхаа тоогоор зургаан тэргүүлэгчтэй. Бид жил болгон уяачдынхаа ажлыг дүгнэдэг юм. Тэр дүгнэснээрээ аймгийн Алдарт уяачдадаа хүндэтгэл үзүүлнэ, тэр жилийнхээ оны шилдэг уяач, шилдэг гал, шилдэг уралдаанч хүүхдээ тодруулна. Морины тухай дууны уралдаан болон иргэдийн дунд бүжиг цэнгүүн хийх зэрэг ажил бас зохион байгуулдаг.
-Сумын хэмжээнд нийт морь уядаг хичнээн хүн байна вэ. Ер нь Өмнөдэлгэр сум харьцангуй томд тооцогддог юм билээ?
-Малаараа сумдаас эхний гуравт ордог. 300 мянга гаруй толгой малтай, түүнийх нь 50-60 мянга нь адуу, үхэр. Уяачид гэвэл албан ёсоор 50-60 хүн байнгын уяж байгаа. Уяачдын холбооны дүрэмд тусгаад гишүүдээсээ сарын мянга, жилийн 12 мянган төгрөгийн татвар аваад, татвараа төлсөн уяачийг бүртгэлтэй гишүүн гэж үзэж, жилийн ажлаа дүгнэхдээ тэр дотроосоо сонгон шалгаруулдаг юм. Өөр бас санаачилж хийсэн нэг ажил бий. Төрийн наадам төсөвт тусгагдсанаараа 800 мянган төгрөг ирдэг нь сумын наадмын бай шагналд хаа ч үгүй байдаг. Уяачдын хөдөлмөрийг үнэлэх, урам зориг оруулах, шагнал урамшууллыг нэмэгдүүлэх зорилгоор баг тус бүрээс 500 мянган төгрөг цуглуулж, нэг насыг нэг баг байлдаг юм.
-Төсвийн 800 мянган төгрөгөөр тооцвол түрүү морь ямар хэмжээний бай авах вэ?
-Халуун сав л авна шүү дээ. Бас бид тэргүүлэгчдээ туршлага судлуулах зорилгоор хотод аваачиж Дүнжингарав уралдааныг үзүүлсэн.
-Төв рүү очиж наадахаар цус холдуулалт, эрлийзжүүлэлт гарцаагүй хэрэгтэй байгаа нь мэдрэгдэж байгаа биз?
-Тэр тал дээр уяачдын холбоо хоорондоо ярьж хөөрөхөөс хэтрэхгүй л байна. Санхүүгийн асуудал гэж байна. Тэгэхээр уяачид өөрсдийнхөө сонирхол, боломж бололцоо, танил талаараа адуугаа сайжруулах тал дээр түлхүү ажиллаж байгаа байх. Бодлогын хувьд уяачдын холбоонд янз бүрийн санаа оноо байна л даа. Гэхдээ яг авчраад хийсэн юм алга. Сүүлийн дөрөв, таван жилд холбооны ажлаараа аймагтаа эхний гуравт байнга л орж яваа. Ажил үйлсээрээ бүр оргилд нь гарчихаагүй ч зогсонги байдалтай байсныг хөдөлгөөнд оруулснаараа дэвшилттэй болов уу гэж бодож байгаа. Одоогоор холбоо маань эндээ орон байргүй л байна.
-Төрийн бус байгууллагыг хичээл зүтгэлээр, ер нь сэтгэлээрээ л хийдэг ажил шүү дээ.
-Тэр ч тийм шүү. Тэр үед би сумын Засаг даргын орлогч хийж байсан болохоор энэ холбоог удирдахад дөхөм гэж томилсон байх л даа. Морийг сонирхох төдий талдаа, ажил албатай болохоор өөрөө гардаж уяж байгаагүй.
-Өөрийн нэр дээр морь давхиулах уу?
-Хүнээр уяулаад хязаалан насандаа суманд гурвалсан үрээ бий. Овооны наадамд дөрөвт давхисан даага гээд ганц хоёр л амжилт байна. Суманд гуравласан үрээ “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнийн хүрэн морины угшилтай, одоо азарга болчихсон. Сүхбаатар аймгаас нэг азарга, Дорнодоос хоёр азарга авчирсан. Яваа яваандаа хурд гарч магадгүй гэж бодохоос биш өнөөдөртөө юм алга.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар








0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна