“Сэцэн хан” МСУХ-ны тэргүүлэгч Ц.Амгаланбаатар: Барианд орж буй морьдыг дэргэдээс нь харах шиг сайхан зүйл хаа байхав


“Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүлэгч Ц.Амгаланбаатартай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Аймагтаа анхны гал уяаг байгуулсан гэсэн. Тэр нь хэдэн он бэ?
-2009 онд Хэнтий аймгийн Биндэр сумнаа “Жонон вангийн хүлгүүд” нэртэй гал үүсгэн байгуулж, төрийн бус байгууллага байгуулж, албан ёсны тамга тэмдэгтэй болцгоосон. Манай галд Батширээт, Хурх, Биндэр, Баян-Адрага зэрэг сумдын 30 гаруй уяачид байдаг. Тэдний дөрөв нь буюу Оюунбаатар, Чулуунбаатар, Базарсад, Мөнхөө нар маань аймгийн Алдарт уяач цолтой.Тав нь сумын Алдарт уяач цолтой. Галын зөвлөх уяачаар аймгийн Алдарт уяач Оюунбаатар ажилладаг.Манай галын гишүүд албан ёсны татвартай. Жил бүр түүнийгээ хураалгана. Мөн жил бүрийн зуны эхэн сарын шинийн 15-ны дотор галын нэрэмжит наадмаа хийдэг. Хоёр жилийн өмнөх манай наадам бүсийн чанартай болсон. Түүгээрээ манайхан их бахархдаг юм.Бидний өөр нэгэн бахархал бол уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг манайхан анх авчирч, Хэнтий аймагт түгээн дэлгэрүүлж байлаа.
-Өөр өөр суманд байдаг уяачид хэзээд нь нэгдэж морио уяхав?
-Хаврын уралдааны үеэр нэг нийлнэ. Зун наадмын үеэр дахиад цуглана. Гадагшаа гарч уралдахдаа асар майхнаа бариад, туг далбаагаа мандуулаад нэг отог болцгоодог юм. Манайхан хоёр ч удаа “Дүнжингаравын хурд” уралдаанд очиж оролцсон.
-Ямар амжилттай наадсан бэ?
-Арав гаргаж давхицгаасан.Базарсадын хонгор халзан, Чулуунбаатар ахын улаан гээд сайн сайн азарганууд бий.Манай галынхан залуу уяачдаа дэмжих, адууныхаа үүлдэр угсааг сайжруулах, цус сэлбэх гэсэн бодлогыг баримталдаг. Цус холдуулах гэж Сүхбаатар аймгаас адуу авсан.
-Түрүү татварын талаар ярьж байсан. Нууц биш бол хэд байхав?
-Татвар ер нь өндөр.Тэргүүлэгчид нь хариуцлагаа хүлээгээд жилийн нэг сая, бусад нь 100 мянган төгрөгийн татвартай.
-Олны хүч оломгүй далай гэж. Амжилтаараа аймагтаа тэргүүлдэг биз?
-Жил бүрийн шинийн гурванд манай Хэнтий аймгийн Биндэр суманд уламжлалт уралдаан болдог. Тэр үеэр манайх галынхаа шилдгүүдийг шалгаруулж, уяач, унаачдаа урамшуулдаг юм. Тэгэхдээ гаргасан амжилтуудаас гадна галынхаа үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцсоныг мөн тооцож үзнэ. Тэгээд шилдэг уяачийнхаа морины бүтэн жилийн тэжээлийг хариуцдаг.
-Зохион байгуулалт өндөр байна шүү?
-“Жонон вангийн хүлгүүд” галын тэргүүнээр Ерөнхийлөгчийн зөвлөх Баатархүү ажилладаг. Миний бие дэд тэргүүн нь.
-Дэд тэргүүн хэдий үеэс уяачийн гараагаа эхэлсэн бэ?
-Манай өвөө, авга ах нар маань бүгд уяачид. Би ажил гэж явсаар нэлээд хожуу буюу 2008 оноос морь уяж байгаа. 2011 онд аймгийнхаа МСУХ-ны тэргүүлэгчээр сонгогдсон. Миний морьдын уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Чулуунбаатар ах маань тааруулдаг.Адуугаа сайжруулах үүднээс Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Болд, Мөнххаан сумын “Өндөр” Чулуун, Уулбаян сумын Халтар зэрэг хүмүүсээс адуу авсан. Мөн Дорноговь аймгийн Иххэт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Түмэнбаяр гэж хүний хурдан шаргын угшлаас авсан. Нутгаасаа гэвэл МУ-ын Алдарт уяач Содном гуайн адуунаас бий. Алдарт надад хоёр адуу бэлэглэсэн. Тэдгээр нь хоёулаа сумандаа айрагдсан.
-Залуу уяач хол ойрын наадамд их явна биз?
-Явнаа. Хамгийн их явдаг хүн шүү дээ би чинь. Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч гэдэг шиг л хаана наадам болно тэнд л явж байдаг хүн./инээв/ Морьгүй байсан ч хамаагүй уралдаан үзээд кайф авна шүү дээ. Барианд орж буй морьдыг дэргэдээс нь харах шиг сайхан зүйл хаа байхав.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна