Дүнжингаравын тов гарлаа

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 23 -нд

 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хурдан морины уралдааны товыг хэлэлцэж баталлаа. Жилийн өнгө тольдох хаврын төвийн бүсийн “Дүнжингарав” уралдаан ирэх сарын эхний долоо хоногийн ням гарагт буюу  5-нд Төв аймгийн Аргалант сумын нутагт Цагаан хөтөлд болохоор тогтжээ. Түүнчлэн 3-р сарын 12-нд Говь-Алтай, Хөвсгөл аймгуудад хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахаар болсон байна. Харин зуны бүсийн уралдаанууд  7-р сарын 28-30-ны хооронд  Улаанбаатар хот /Хүйн долоон худагт/ Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Өвөрхангай, Дундговь зэрэг аймгуудад зохиогдохоор болжээ.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна