Сайн эрийн хойч үе санаа даган хурдлах хүлгэд


АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын хурдан хязаалангийн уралдааны аман хүзүүнд хурдалсан Д.Одгэрэлийн хүрэн, дааганы уралдаанд айргийн тавд хурдалсан О.Амарсайханы зээрд зэрэг хурдан хүлгүүд нэг айлын адуунууд. Зууны тэртээ хагартлаа баяжсан хаад ноёдын хөрөнгийг хошуу дамнуулан хөөж, ө
дөр хоногоо аргацаасан ядууст унах унаа, идэх хоол залгуулдаг халхын сайн эр Ламприн гэгчийг Сүхбаатарчууд өнөө хэр нь дурсан ярьдаг. Ядуусын бор ходоодыг цайлгаж, хөл залгуулсандаа ихэс дээдсийн хилэнг хөдөлгөж, есөн эрүүг давсан шөрмөст сайн эрийн хойч үе хурдан хүлгийн хийморьт сүсэглэдэг, олсноо олонтойгоо хуваадаг дээдсийнхээ сургаалиас гажилгүй өнөөдрийг хүрчээ. Хүрэн хязаалангийн эзэн, Аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөр бол халхын сайн эр Лампрингийн ач хүү юм. Буурлын буянд Олнуудын шарга, Тайж, Банди гээд халхын цуут хурдуудаар наадаж буй Р.Мөнхтөр өдгөө улс, бүсийн наадмаас нэг түрүү, зургаан айраг хүртээд байгаа ч тууртын буянг түмэнтэйгээ хэмээн найз нөхдийнхөө нэр дээр цоллуулж явдаг нэгэн. Сайн санааны үзүүрт тос гэдэгчлэн Алдартын нэртэй хүлгэд тэр дундаа эрийн хийморь дагаж хурдалдаг азарга 2003 оноос хойш тогтмол түрүүлж айрагдаж буй нь түүний хувьд хамгийн том омгорхлуудынх нь нэг. 2004 онд Уулбаян сумын 80 жилийн ойд 348 азарга тоосоо өргөхөд Буган хээр нь магнайдаа тоосгүй түрүүлж байсан бол /дараахан нь Цагдаагийг хуранданаа Эрдэнэбаярт зарагдсан/ 2006 онд хавчиг хар азарга нь аман хүзүүдэж, 2007 оны наадамд Буган хээр нь дөрөвлөжээ. Буган хээрийн буухиаг хар азарга дахин залгуулж 2008 оны наадамд мөн л аман хүзүүнд хурдалсан бол энэ жилийн тухайд хавчиг шарга азарга нь аман хүзүүнд хурдалсан байна. Энэ бол Алдартын хурдан азаргануудын аймгийнхаа наадамд гаргасан амжилт. Аймгийнхаа наадамд хоёр ч удаа аман хүзүүнд хурдалсан хар азарга 2009 онд Дорнод аймагт болсон зүүн бүсийн наадамд түрүүлж, 2010 онд Хэнтий аймагт болсон өвгөн ноён Хардал жанжин Бэйс Пүрэвжавын нэрэмжит “Сэцэн ханы хурд-2” зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан. Ийнхүү бүсийн наадамд хоёр айрагдаж, аймгийн наадамд хоёр аман хүзүүдсэн хар азарга МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн нэр дээр уралддаг гэдгийг морь сонирхогч та бүхэн андахгүй бизээ.Малын эмч мэргэжилтэй, хурдан морь уях болсоор есөн жилийн нүүр ү
зэж буй Р.Мөнхтөр АХ-ын 90 жилийн ойн баяр наадмын дааганы уралдаанд айргийн тавд хурдалсан зээрд үрээний эзэн гэдгийг бид өмнө нь дуулгасан. О.Амарсайхан Р.Мөнхтөр нар нэг айлын хүргэд. Баз нь хурдан моринд сэтгэл зүрхээ зориулаад олон жил болж буйг мэдэх тул “найздаа ганц сайн адуу бэлэглэе” хэмээн санаж, гарцаагүй айрагдах зээрд даагаа зүслэн өгчээ. Ийнхүү итгэлтэйгээр цулбуур өргүүлэхийг зөгнөсөн нь зүгээр ч нэг бэлгэдлийн чанартай ерөөл биш байсан бөгөөд учир нь зээрд дааганы дээд удам нь нутаг орондоо гайхагдсан хурдан буянгууд байжээ.Сүхбаатар аймгийн наадамд долоо айрагдсан Холбоо хээр хэмээх алдарт азарга /Холбооны нэр дээр уралддаг тул ийн нэрийджээ/ байсныг нутгийнхан одоо ч ярьдаг. Холбоо хээрийн эцэг нь Уулбаян сумандаа мөн л долоо түрүүлсэн хурдан хүлэг байсан хэмээдэг. Холбоо хээрийн төл Хулгар хээр азарга аймгийн Тоосгоны ү
йлдвэрийн захирал Батмөнхөд байх ч гарцаагүй хурдан буян хөлний гэмтлээс болоод уралдахаа больсон аж.Базуудын бэлэг зээрд даага бол түүний төл юм. Бүр тодруулбал зээрд дааганы эх нь Р.Мөнхтөрийн унаган адуу билээ. Зээрд ү
рээ 5-р сарын 12-нд болсон аймгийн аварга хүлэг шалгаруулах уралдаанд км зайтай түрүүлж, 5-р сарын 29-нд болсон Их өлгий уулын тахилга наадамд түүнээ батлан, хэдхэн хоногийн дараа буюу 6-р сарын 1-нд болсон уралдаанд мөн л магнайдаа тоосгүй түрүүлсэн байна.Сар хүрэхгүй хугацаанд гурван ч түрүү хүртсэн ү
рээнийх нь амжилт эзэн, уяачийн сэтгэлд итгэлийн оч бадрааж, төрийн наадмыг зориход хүргэсэн хэмээдэг.Чандмань тамгатай зээрд ү
рээ төрийн наадамд айргийн тавд хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон Зүүн бүсийн даншиг наадамд дөрөвт хурдалсан билээ.0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
1 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Өчигдөр, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
Сэтгэгдэл бичигдээгүй байна