Шилдэг залуу малчин Ш.Алтангэрэл: Энэ жилээс шинэ унаачтай болсон болохоор шамдангуй уях санаатай
А.Тэлмэн
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уугуул, Шилдэг залуу малчин Ш.Алтангэрэлтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлгийн хийморьт сүслэх болсон үе хэзээ вэ?
-Бие даан морь уяад 11 жил болж байна. Үүнээс өмнө 2000 он хүртэл аав морь уяж, би туслах маягтай явдаг байлаа. Аав минь 2000 онд бурхан болж, өөрөө гардан уях болсон юм. Ингээд 2005 онд Дорноговь аймгийн Хар-Айраг суманд болсон хаврын бүсийн уралдаанд хээр морио аман хүзүүдүүлж, байны 24 инчийн өнгөт зурагтыг авсан нь анхны амжилт. Гэхдээ дунд хэрдээ морь унах хүүхэд олдохгүй, дээр нь цагийн ган гачигаас болоод завсардсан. Харин ноднин, уржнангаас сайхан наадлаа. Ноднин уулынхаа наадамд нэг морь тавлуулж, энэ жил айлын наадамд нэг даагатай очоод зургаа долоогоор ирлээ. Энэ жилээс шинэ унаачтай болсон. Тавтай хөөрхөн хүү бий. Тэгэхээр шамдангуй уях санаатай.
-Хаанахын адуугаар наадаж байна вэ?
-Ноднин, уржнан Сүхбаатарын Түвшинширээ, Хэнтий, Дорноговийн Иххэтээс хэд хэдэн адуу авчирсан. Энэ жил хоёр ч үрээ авлаа. Дорноговийн Монгол улсын Алдарт уяач Нарангэрэлийн хүү аймгийн Алдарт уяач Онон миний найз байгаа юм. Уржнан аймгийн Алдарт, аймгийн сайн малчин болж зургаан сард наадмаа хийхэд нь би очсон. Тэгэхэд надад унагатай гүү бэлгэнд өгч, нэг үрээ худалдаж авчирсан. Дээр нь өөрийн унаган адуу байна. Миний аав Бор Ширчин гавьяа шагнал гэж өгдөггүй байх үед халуун сав, дээлийн өнгийг түүчихдэг нэгэн байлаа. Би уясан морийг нь унаж хурдлуулдагсан.
-Аавын тань Дархан сумаас айрагтай наадаж байсан гэхээр сайн уяач байжээ?
-Сүмбэрийн Бор Ширчин, Төмөрхуяг гэж хоёрын хээр азарга л гэж яригддаг байсан. Төмөрхуягийн хээр нь улсад орсон азаргатай л урд хойноо орж уралдана шүү дээ. Манайхан Дэлийн хонхорын бууцанд айл саахалтаараа нийлж морьдоо уядаг байлаа. Харин манай хээр азарга Бундуйтын Лувсандагва гэж өвгөний адуу гэж аав хэлж байсан. Тэр хээр азарга өөрөө хурдан байгаад зогсохгүй төлүүд нь ч их хурдалсан. Манай том эгч Алтансувд унаж байгаад залгаад би унасан. Би хоёр эгч, дөрвөн эмэгтэй дүүтэй айлын ганц хүү л дээ.
-Хээр азарга хэд түрүүлж, хэд айрагдсан бэ? Төлүүдээс нь хэр хурдлав.
-Долоо, найм айрагдсан болов уу. Дээхнэ баярын бичиг, диплом л өгдөг байлаа. Аавын эдгээр баярын бичиг, диплом манайд бий. Хээр азарганы нэг сайн төлийг шүдлэнд нь Төмөрбаатар гуайд өгсөн тухай дээр ярьсан даа. Тэр тэндээ их сайн давхисан. Би хожуухан нэг хээр мориор наадсан. Бас энэ жил даага айлын үсний найр, багахан наадмуудад арвын дотор хоёр ч орууллаа. Гэхдээ багачуулыг нь олигтой сайн унаж эдэлж чадаагүй ээ.
-Тэгвэл таны хувьд уяа эвлүүлсэн 15 жилийн хугацаанд хамгийн олон баярлуулсан ямар адуу байна вэ?
-Миний хээр морь байна. Гуравдугаар сарын 10-н хэдэнд Майнбаярын Мянгат малчны мялаалга наадам болж, тэнд тавласан. Залгаад цэргийн баяраар Айрагийн хоёр кг ноолуурын бооцоот уралдаанд очсон. Машин тэргээр ачна гэж байсангүй. Ямаагаа самнаж хоёр кг ноолуур мориндоо ганзагалаад, мориныхоо хүүхдийг дагуулаад гарсан. Тэгэхэд Алтанширээгийн Сайнбаярын хээр морьтой үзүүр дээрээ хоёулхнаа гарч ирээд аман хүзүүдсэн. Тэрний дараа Баянмөнхөөс нэг хээр азарга авчирч, төлийг нь уяж сойсон. Төлүүдээс нь нэг халзан даагыг Чойрт аймгийн наадмаар тавлуулж, Баянбулагийн овооны тахилгат ахиад тавлуулсан.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна