Уулбаян сумын уяач Д.Ганбаатар: Уйгагүй хөдөлмөрлөсөн уяачийг аз өм түшиж шагнадаг гэж боддог
А.Тэлмэн 2017 оны 4-р сарын 14 -нд
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уяач Д.Ганбаатарын яриаг уншигч танаа хүргэж байна.
-Уяачийн хөдөлмөрийг амтлаад хэр удаж байна вэ? Ямар ямар амжилтууд гаргаад байгаа вэ?
-Миний хувьд залуу уяач. Тийм болохоор томчуудын дэргэд гаргасан амжилт гэвэл маруухан л даа. Гэхдээ сумандаа давгүй уралдчихаад л байна. Сумын наадмаас нэг түрүү, тав зургаан айрагтай. 1998 онд соёолон, 1999 онд Уулбаянд даага, 2000 онд бүдүүн азарга Түмэнцогтод, 2006 онд соёолонгоо аман хүзүүдүүлж байсан. Харин өнгөрсөн жил Уулбаян сумандаа хязаалан түрүүлгэсэн. Энэ жил Хэнтий аймагт зүүн бүсийн уралдаан, Мөнххаан сумын маань 90 жилийн ой болно. Уяачийн хувьд бэлтгэлээ базаагаад л сууна даа. Гэхдээ уяачийн хөдөлмөр гэдэг амаргүй шүү дээ. Уйгагүй хөдөлмөрлөсөн хүнийг л аз өм түшиж шагнадаг гэж боддог. Тийм болохоор нэлээн хөдөлмөрлөж байж амжилтанд хүрнэ. Хичээгээд л байна.
Хэнтий, Дорнод, Сүхбаатарын сумдууд, 2001 онд АХ-ын 80 жилд очиж үзэж байлаа. Монгол улсын Манлай уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очир бид хоёр ах дүүсийн хүүхдүүд. Манай аав Төмөр-Очир ахын ээжийнх нь дүү байгаа юм. Манлай ахыгаа дагаж олон наадамд очиж үзсээн. Адуугаар танилцсан олон ч найз нөхөдтэй хүн дээ би.
-Аав тань сумын Алдарт уяач гэлүү?
-Тийм ээ, манай аав сумын Алдарт уяач Даваа гэж одоо 70 гарсан буурал бий. Нутаг орондоо адуу сайн шинждэг, бас уячихдаг хүн дээ. Медаль шагнал ховор үед сумын наадамд Далиугийн угшилтай хээр морио 12 удаа айрагдуулсан амжилтын эзэн байгаа юм. Тэр нь 1970-1977 он үед. Тэр үед малын тоо хязгаартай, цөөхөн адуу уядаг байлаа. Сумын наадамд зургаа, өвлийн уралдаанд нэг айраг, жижиг наадмуудаас 5 айраг авсан байдаг юм. Ер нь манай Уулбаянгийн адуу Далиугийн угшил, Хүүхэн шүүлэнгийн хээр, Орлойн баячуудын угшилтай. Тэр дундаа Далиугийн угшилтай морьд хурдан байсан. 1973 оны Уулбаяны наадамд Далиу угшилтай таван хээр морь дараагаараа орж байсан түүх бий. Аав маань Уулбаяны наадмын морьдын цувааг хөтөлдөг юм.
-Аавын тэмдэглэлд өөр ямар ямар сонирхолтой баримтууд байна вэ? Сонирхуулаач.
-Тийм ээ үнэхээр сонирхолтой шүү. Энд сонирхуулахад Уулбаянгийн хурдан хүлгүүд гэвэл бага насаа оруулаад Борын Дондогийн хул гэж зургаа түрүүлж байсан гар Жамсранжавын хонгор морь, Шагдаржавын хээр морь гээд гурван жил түрүүлсэн хурдан хүлгүүд байна. Гэхдээ Шагдаржавын хээр морь завсартай гурав түрүүлсэн. Ер нь хурд элбэг болохоор нэг адуу дахин давтан амжилт гараад байхгүй. Уулбаян, Сүхбаатарт солбиотой л явдаг юм. Гэхдээ аймагтаа Уулбаян чинь хурдтай шүү дээ. Одоо энэ яриад байгаа Сүрэнхорын хээр, Монгол хээрийн дээд угшил нь Хүүхэн шүүлэнгийн хээр юм. Хүүхэн шүүлэн, Далиу ногоон хоёр нэг нь 16 түрүүлж, нөгөө нь 16 аман хүзүүдсэн. Багадаа Байшинтын дивизэд Хүүхэн шүүлэн, Далиу ногооны хамтдаа зурсан зургийг нь харж байлаа. Харин сүүлд энэ зураг Манлай уяач Билэгдэмбэрэлд очсон байна лээ. Энэ зургийг Уулбаяны Содномжамц гэж хүн зурсан байдаг юм.
Мөн Монголын түүхэнд Мөнххаан сум өндөр амжилт үзүүлсэн байдаг юм. Мөнххаан шиг дөрвөн хязаалан дараагаар нь оруулж байсан сум байдаггүй. 1943 онд Мөнххаан сумын дөрвөн хязаалан эхний дөрөвт дараагаараа орж байсан түүхтэй. Тэр битгий хэл таван түрүүг нь арваад айрагтай авч байсан гэдэг. Бүүр ардын засгаас өмнө 25 түрүү авч байсан гэж байгаа шүү дээ. АХ ялснаас хойш 12 түрүү авсан байдаг юм. Айраг ч олон доо, тоолж үзээгүй.
-Таны адуунд эдгээр адууны угшлаас байна уу?
-Аль аль нь байна. Сүүлд Мишигийн Баазарын хэлтэн гэж Далиу угшилтай адуу авсан. Багш Дамдинсүрэнгийн хурдан хүрэн азарганы төл байна. Одоо Төмөр-Очир ахын адуунаас байгаа. Асгатын Махбуриад адуу ч байна. Улсын наадамд мөнх төрийн мөнгөн магнай шагнал авч байсан Даваанэрэн начны халзаны угшил бас бий. Төв аймгаас авчирсан юм. Энэ мэтчилэн болж бүтэхээрээ цуглуулаад л явна.
-Адууны хурд чуулсан нутгийн уяач байна. Адууны наймаа хэр хийж байна даа?
-Хийж байнаа. Найз нөхдөдөө бэлгэнд өгсөн, зарсан нэлээн юм бий. Хурдалж байгаа, хурдалсан гээд мэдээ ирж л байх юм. Жишээ нь өнгөрсөн зун гэхэд манай адууны хүрэн даага Төв аймгийн Дэлгэрхаанд аман хүзүүлж, Дундговийн Эрдэнэдалайд гуравт орсон гэсэн. Дундговийн Энхбат гэж залуу авсан юм. Бас Говь-Алтайн Жаргалант сумын Төмөрбаатар гэж хүн 2010 онд хэд хэдэн даага аваад явсан. Бүгд айрагдаж түрүүлж байна л гэнэ лээ. Архангайн Чулуутад очсон адуу маань давхиад байгаа болохоор найз нөхөд маань дахин дахин ирээд байгаа юм болов уу. Хэнтий аймгийн Баянмөнх сумын Мягмар гэж найздаа цоохор үрээ өгсөн, мөн л хурдан байгаа. Хязааландаа нэг түрүүлж, хоёр орсон байна лээ. Соёолонд нь ажилтай өнжөөгөөд энэ жилээс уяж байгаа гэсэн. Ярианы эхэнд хэлсэн дээ. Мориор холбогдсон олон сайхан найзуудтай болж байна гэж. Манай Баянхонгорын Галуутын Батболд ах чинь “зуун жилд нэг төрөх хүн” байгаа юм даа. Батболд ахаар дамжин ийшээ тийшээ гарсан адуу ч олон бий.
-Ярилцлага маань өндөрлөж байна. Танд баярлалаа.
-Алтан тууртын тоосонд сүслэн яваа Монголынхоо нийт уяачдад сайн сайхан бүхнийг хүсээд, энэ зун өндөр амжилттай наадаарай гэж сэтгүүлийн хуудсаараа дамжуулан илгээж байна.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна