Залуу уяач Э.Орхон: Морь уясан анхны жилээ амжилт арвин сайхан наадсан


Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, залуу уяач Энхбатын Орхонтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан хүлгийн хийморьт сүслэх болсон үеийн дурсамжаас яриагаа эхэлье?
-Миний аав Булган аймгийн Хангал сумын харьяат, аймгийн Алдарт уяач Энхбат гэж хүн байдаг. 1999 оны хангайн бүсийн даншигт хээр морио аман хүзүүнд хурдлуулж байсан. Тухайн үед би хээр морио унаж байлаа.
-Тэгвэл та чинь удам дамжсан уяач байх нь ээ?
-Тиймээ. Аавынхаа морь уях арга барилаас хуваалцан, суралцаж байгаа удам дамжсан уяач. Моринд томдоод аавдаа тусалж байгаад 2014 оноос бие даан морь уяж байна.
-Аавынхаа уяж хурдлуулж байсан хүлгүүдийг танилцуулаач. Жишээлбэл бүсийн уралдаанд айрагдсан хээр морины тухайд?
- Манай өвөөгийн /ээжийн аавын/ адуу.Орхон аймгийн баяр наадамд хоёр, гурав ч айрагдаж, 1999 оны хангайн бүсийн уралдаанд аман хүзүүдээд дахин амжилт үзүүлээгүй. Мөн хоёр хул азарга нь тэр хавиараа их хурдалсан. Манай аав адуу мал нэлээд цуглуулсан, хурдан морийг их дээдэлдэг хүн л дээ.
-Тэгвэл та бэлэн сайхан хурдаар уяа эхэлсэн юм байна?
-Тэгсээн. Өөрийн унаган үрээнүүдээс л уясан. Унаган хул үрээгээ хязааланд уях гээд тэжээсэн таргадчих гээд болдоггүй тэгэхээр нь хавар бага уралдаанд уралдуулж байгаад суманд айргийн таваар давхиулсан. Орхонтуулд болсон Сэлэнгэ аймгийн бүсийн уралдаанд айргийн таваар давхиад, бас нэг бооцоот уралдаанд дөрвөөр давхисан. Тэр хаврын дөрөв дэх уралдаан нь Булган аймгийн бүс байсан бөгөөд тэнд түрүүлсэн. Тэгээд зун нь Баян-Өндөр сумын 20 жилийн ойд 140-өөд үрээнээс хол тасархай түрүүлсэн. Хавраас эхлээд уралдчихсан болохоор тамир нь дутаад аймгийн наадамд зургаад давхисан. 2014 оны уралдаануудыг ингэж дуусгаад 2015 оны хавар эхлээд сумандаа түрүүлээд, маргааш нь Орхон аймгийн уралдаанд аман хүзүүдсэн. Тэндээсээ Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдээд, нутагтаа ирж дахиад хоёроор давхисан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хавар нэг түрүүлж, гурав аман хүзүүдсэн.
-Аймагт айрагдсан хээр морины тухайд...
-Тэр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Пүүжээ гэдэг ахаасаа авсан юм. Хээр морь, хүрэн соёолон авч аймагт уралдуулах гэсэн эрлийз гээд хасчихсан юм. Тэгэхээр нь эрлийз ангилалд уралдуулаад дөрвөөр давхиулсан. Хүрэн нь болохоор аймагт хараахан айрагдаж чадаагүй, арвын дотор хоёр ч давхисан. Ингэж бие даан морь уясан анхны жилээ амжилт арвин сайхан наадсан.
-Орхоны залуу уяачид морин спортын холбогдолтой мэдээ, мэдээллийг хаанаас авч байна вэ?
-Орхон аймгийнхаа хурдан морь сонирхогчдынхоо группээс л авдаг даа. Групптээ идэвхтэй байвал аймаг орон нутагтаа болон монголд болж байгаа морины холбогдолтой мэдээллийг авч чаддаг.
-Залуу уяачийн хийморь өөдөө байж сайхан наадах болтугай.
"Тод магнай" сэтгүүл Орхон аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 20:30 минут Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаясгалан:Түрүүлэх адууг…
-
2-р сарын 16 -нд Улсын цол горилсон 14 уяачийн нэрийг салбар хороон…
-
2-р сарын 16 -нд Өндөр Гэндэнгийн чонон нүдэт банди
-
2-р сарын 16 -нд Сумын Алдарт уяач Ц.Болд: Наадамд морь сайн, муу д…
-
2-р сарын 13 -нд АХ-99 жилийн ойн эрлийз бага насны ангилалд 6-30-д…
-
2-р сарын 13 -нд “Нутгийн хийморь” МСУХ-ны нарийн бичгийн дарга Д.З…
-
2-р сарын 13 -нд МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн гэргий Г.Бямба…
-
2-р сарын 13 -нд Г.Ганбаярын халтар
-
2-р сарын 08 -нд Аймгийн Алдарт уяач З.Энхбат: Сөөвөг чавганцын ула…
-
2-р сарын 08 -нд Орхон аймгийн Алдарт уяачид цолоо гардан авлаа
-
2-р сарын 08 -нд Дүйдэнгийн харыг дэлгэрүүлэгч Гомбын Алтангэрэл
-
2-р сарын 08 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2-р сарын 06 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дунд насны ангилалд 11-…
-
2-р сарын 06 -нд Шувуун саарал” МСУХ-ны тэргүүн, аймгийн Алдарт уяа…
-
2-р сарын 06 -нд Дүү хээр
-
2-р сарын 06 -нд Хүлэг эрдэнийн нууцад нэвтрэгч их уяач
-
2-р сарын 04 -нд Б.Батсайханы бор
-
2-р сарын 04 -нд ТОД МАГНАЙ ПОДКАСТ-27: ШИЛДЭГ УЯАЧ М.АЛТАН-ОЧИР
-
2-р сарын 04 -нд Дагмид Мээрэнгийн цоохор хонгор, түүний үр төлүүд
-
2-р сарын 04 -нд П.Дамдинлхагвын халтар
-
2-р сарын 04 -нд Сумын Алдарт уяач Р.Батбаяр: Монгол төрийн гурван…
-
2-р сарын 02 -нд Сумын Алдарт уяач Д.Мягмаржав: Айраг, түрүү хүртээ…
-
2-р сарын 02 -нд Нийслэлийн Алдарт уяач Н.Батболд: Зээрд азаргаа хо…
-
2-р сарын 02 -нд Нандин хүрэн
-
1-р сарын 30 -нд З.Мэндсайханы хүрэн
-
1-р сарын 30 -нд Хүний дээд Хүүдэг
-
1-р сарын 30 -нд Аймгийн Алдарт уяач Ж.Болд: Улсын наадмаас нэг түр…
-
1-р сарын 30 -нд Д.Лхагвасүрэнгийн халтар
-
1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Б.БАТХҮҮ: Сумынхаа ойгоор дүү би…
-
1-р сарын 27 -нд Солонго Зээрд
-
1-р сарын 27 -нд Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жил…
-
1-р сарын 25 -нд “Залуу” Алдарт Жаажаа
-
1-р сарын 25 -нд АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд 11-…
-
1-р сарын 25 -нд Хийморилог залуугаар үсээ засуулна аа...
-
1-р сарын 25 -нд Гоё хээр
-
1-р сарын 25 -нд Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурса…
-
1-р сарын 25 -нд Х.Бат-Эрдэнийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Алаг адуут Равжаа
-
2021 оны 1-р сарын 23 -нд Г.Чинзоригийн хээр
-
2021 оны 1-р сарын 23 -нд Аймгийн Алдарт уяач А.Нямбаатар: Хууль дүрэм нь то…
-
2021 оны 1-р сарын 23 -нд Булган хонгор
-
2021 оны 1-р сарын 20 -нд Б.Баярдоржийн хүрэн
-
2021 оны 1-р сарын 20 -нд Сумын заан, сумын Алдарт уяач Ц.Буджав: Сумынхаа н…
-
2021 оны 1-р сарын 20 -нд ТОД МАГНАЙ-26: АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ Д.ЭРБОЛД
-
2021 оны 1-р сарын 20 -нд Галт сумын Засаг дарга М.Должинжав: Галтай хар үнэ…
-
2021 оны 1-р сарын 20 -нд Г.Тэмүүлэнгийн зээрд
-
2021 оны 1-р сарын 18 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Мөнххуяг: Цавьдар морь уралд…
-
2021 оны 1-р сарын 18 -нд Сумын Алдарт уяач Г.Мягмарбаатар: Төв аймгийнхаа б…
-
2021 оны 1-р сарын 18 -нд Еслүү хээр
-
2021 оны 1-р сарын 18 -нд Наян зуны наадам буюу хамгийн олон адуут Д.Нооного…
Сэтгэгдэл бичигдээгүй байна