304 хурдан хязаалан бүртгүүлжээ

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2226, АХ-ын 96, Их Монгол улс байгуулагдсаны 811 жилийн ой үндэсний их  баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан хязаалангаар эхэлдэг уламжлалтай. Хязаалангийн уралдаанд 304 хурдан хүлэг бүртгүүлэн үүлдэрлэг байдлаар шалгах комисст шалгуулж байна. Энэхүү уралдаанд өмнө нь улс, бүсийн уралдаанд түрүүлж айрагдаж байсан дараах хүлгүүд мордож байна. Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач М.Энхболдын хүрэн, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн сартай хар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Отгоннасангийн хүрэн, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, СГЗ А.Баярмагнайн сартай хонгор, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр, Увс аймгийн Өмнөговь сумын уугуул, уяач Ц.Ганбатын ухаа, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Манлай уяач Т.Галбадрахын халтар, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, нийслэлийн Алдарт уяач Ц.Нүүдэлийн хонгор, Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, уяач Д.Ганболдын хонгор халзан, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы хүрэн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, уяач М.Мөнхбатын бор,  Төв аймгийн Бүрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Улам-Өрнөхийн саарал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын буурал Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул, уяач Ч.Чулуунбатын халиун, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, уяач Ч.Махбалын хүрэн, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач М.Хүрэлбаатарын хул, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Ж.Уясахын бор, Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, уяач Ц.Энхтүвшиний хээр, Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, уяач Н.Өлзий-Оршихын хар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, уяөч Х.Гарьдмагнайн хар, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяөч Б.Ариунболдын загал зэрэг олон хүлгүүд бүртгүүлжээ. Уралдааны дэлгэрэнгүйг бид тун удахгүй хүргэх болно.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна