172 азарга бүртгүүлжээ

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 11 -нд

Дэнж  хотойтол наадах дэлгэр Монголын  цэнгэл үндэсний их баяр наадмын хурдан азарганууд гарааны зурхай руу хөдлөх гэж байна.  АХ-ын 96 жилийн ойн баяр наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд монгол орны өнцөг булан бүрээс ирсэн шандаст 172 хурдан ажнай бүртгүүлжээ.
Өнгөрсөн жилийн түрүү Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, МУ-ын Манлай уяач Т.Болдбаатарын Магнай халиун 911 , шигшмэл морьдын “Их хурд-7” уралдааны түрүү Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Зэвсэгт хүчний 232-р ангийн уяач МУ-ын Алдарт уяач О.Батболдын хээр 519, наадмын чимэг Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор 813 дугаартай тус тус мордож байна. Түүнчлэн улс, бүсийн наадамд түрүүлж айрагдсан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Манлай уяач Ө.Пүрэвбаатарын загал, Завхан аймгийн Яруу сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Дагвадоржийн Шөвгөр зээрд, Архангай аймгийн Чулуут сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Бадамжунайн хүрэн, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Хишигжаргалын цагаан, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Манлай уяач П.Батмөнхийн буурал, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, МУ-ын Манлай уяач Ч.Улааны зээрд, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, “Мон масло” ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач шар хээр, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, аймгийн уяач А.Батбаатарыйн хул, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, уяач Ч.Батжаргалын халтар, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Мөнхбатын зээрд халзан, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач С.Хишигийн шар хээр, Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул, уяач Б.Баянтөрийн Бидэрт халиун, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Төрболдын загал, Төв аймгийн Бүрэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Улам-Өрнөхийн сартай хээр, Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Ц.Амартүвшингийн Арвай халтар, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат А.Батбилэгийн хар, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Я.Ганзоригийн Мөнгөн хөлт, Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Н.Хүрлээгийн ногоон, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Бат-Эрдэнийн бор, Ховд аймгийн Үенч сумын харьяат Д.Өлзийтийн Өлзий зээрд, Завхан аймгийн Улиастай сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэгийн халтар, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Доржпүрэвийн Буган, Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, МУ-ын Тод манлай уяач О.Батбилэгийн хул, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Гөлөгөөгийн буурал, Говь-Алтай аймгийн Тайшир сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Балдандоржийн цагаан хул, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Х.Гарьдмагнайн халтар, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын Начин Б.Сэр-Одын хөх бор, Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Базаргарьдын сартай хээр, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Одонбаатарын халиун, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат А.Батбилэгийн Цолмон хээр, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Мөнхбатын зэгэл, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Б.Ганхөлөгийн хул, Ховд аймгийн Мянгат сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Мэнпсайханы сартай зээрд, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Энхболдын халтар, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Наранхүүгийн шарга, Дундговь аймгийн Хулд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы Тэнүүн хонгор, Ховд аймгийн Алтай сумын харьяат, МУ-ын Манлай уяач Ц.Гантөмөрийн хүрэн халзан, Ховд аймгийн Мянгад сумын харьяат Д.Наранбатын халтар зэрэг хурдан азарганууд бүртгүүлжээ.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна