253 соёолон бүртгүүлж, шүд, үүлдэрлэг байдлаар шалгуулж байна

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 12 -нд

АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр буюу 10 нд хязаалан, шүдлэн насны морьд уралдсан бол өчигдөр азарга, их насны морьд шандас шалгасан юм. Харин өнөөдөр соёолон, даага уралдана. Аз хийморийн бэлгэдэл хурдан соёолонгийн уралдаанд нийт 253 хурдан хүлэг бүртгүүлж шүд, үүлдэрлэг байдлаар шалгуулж байна. Уралдахаар бүртгүүлсэн хүлгүүдэд өмнө нь улс, бүсийн чанартай уралдаанд түрүүлж, айрагдсан  доорх хурдан буянгууд байна.
Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Өвгөний Охиноогийн хар, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганзоригийн сартай ухаа, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Энхтайваны хүрэн, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын бор, хүрэн, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Лувсансүрэнгийн халтар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Манлай уяач Т.Галбадрахын бор, Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Баярсайханы Бүлтэн хээр, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Лхагва-Очирын хүрэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төрмөнхийн Удам бор, Төв аймгийн Баян сумын уугуул Э.Анарын бор халзан,  Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Мөнхсүрэнгийн бор, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Хадхүүгийн хул, Төв аймгийн Баянчандмань сумын уугуул, Ч.Сүхбаатарын зээрд, Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Н.Хүрлээгийн ногоон, Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Батжаргалын шарга, Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Даваадоржийн хар, Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хээр, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, С.Баярсайханы хүрэн халзан, Төв аймгийн Аргалант сумын уугуул, улсын Заан Д.Амгаланбаатарын халтар, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Ганцогтын Угалз хүрэн, Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Мэндсайханы хүрэн, Ховд аймгийн Булган сумын уугуул Б.Ганзоригийн Залуу хээр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, Н.Мөнхбатын буурал, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Ч.Гантулгын халтар тус тус бүртгүүлжээ.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна