Эрлийз дээд ангилалд 81 хурдан хүлэг бүртгүүлжээ

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, АХ-ын 96 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дээд ангилалд 81 хурдан ажнай бүртгүүлж нэг ч морь хасагдалгүй гарааны зурхай руу хөдөллөө. Бүртгүүлсэн морьдонд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзийн Аргамаг цавьдар, сартай хонгор, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын хээр, зээрд, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, уяач Х.Бадамсүрэнгийн зээрд халзан, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Ө.Охиноогийн буурал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, уяач Д.Жамъяны хээр, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Ч.Чинзоригийн сартай зээрд, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, уяач Лувсанбалдангийн халтар, Өмнөговь аймгийн Баруунбаян-Улаан сумын уяач Н.Ганболдын хул, Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, уяач А.Батбилэгийн Мөнгөн хөлт хүрэн, хамар цагаан хээр, Увс аймгийн Түргэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Сайнбаярын хүрэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Ж.Энхтөрийн хонгор халзан, Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, уяач Ц.Чинбатын Гарьд хээр, Дорнод аймгийн Матад сумын уугуул, уяач Б.Цэндбаатарын хээр, Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Б.Доржпүрэвийн хүрэн, Булган аймгийн Баяннуур сумын уяач С.Манлайбаатарын хар, Төв аймгийн Аргалант сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Алтансүхийн хул, Завхан аймгийн Яруу сумын уугуул, уяач Б.Пүрэв-Очирын бор, Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Манлай уяач Х.Цогтсайханы хээр, Төв аймгийн Зуунмод сумын уугуул, уяач Д.Алтанхуягийн хонгор, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, уяач Р.Баатархүүгийн хээр, Ховд аймгийн Булган сумын уугуул, уяач Б.Ганзоригийн Залгуур хээр, Ховд аймгийн Дарви сумын уугуул, уяач Д.Ганхуягийн хүрэн, Төв аймгийн Лүн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн хээр, ТӨв аймгийн Баянцогт сумын уяач Б.Цогбадрахын халтар, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уяач А.Ариунсайханы зээрд, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уяач Т.Ганболдын хар, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Ч.Бүргэдээн бор, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ч.Ган-Очирын өсгий цагаан хүрэн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уяач Б.Энхболдын хонгор, Төв аймгийн Жаргалант сумын уяач Э.Энхбатын хүрэн, Дундговь аймгийн Дэрэн сумын уяач Л.Эрдэнэбаатарын хул зэрэг улс бүсэд айрагдаж, түрүүлж байсан хурдан буянгууд бүртгүүлсэн байна.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна