АХ-96 жилийн ойн баяр наадамд эхний 20-д хурдалсан хурдан азарганууд

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 16 -нд

АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадмын адуун сүргийн манлай азарганы уралдаанд газар газраас ирсэн хурдан 172 азарга бүртгүүлж 98 хүлэг шандас шалган уралдаж:
1.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, МУ-ын Манлай уяач Т.Болдбаатарын халиун. Уралдаанч 13 настай Б.Гантөгс
2. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, зэвсэгт хүчний 232-р ангийн уяач О.Батболдын хээр. Уралдаанч 12 настай Г.Отгонбаяр
3. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, уяач С.Мөнхнасангийн Бүлтэн хөх. Уралдаанч 14 настай О.Чулуунбаяр
4. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Д.Баянбатын Наран хонгор. Уралдаанч есөн настай Г.Түвшинбаяр
5. Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ж.Энхболдын хул. Уралдаанч 10 настай Б.Рагчаа
6. Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, уяач Д.Доржхоролын шарга. Уралдаанч 12 настай Б.Банди
7. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн саарал. Уралдаанч  11 настай Х.Одбаяр
8. Завхан аймгийн Улиастай сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Л.Цандэлэгийн халтар. Уралдаанч 14 настай Б.Өсөх-Ирээдүй
9. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, уяач Г.Мөнхсайханы хээр. Уралдаанч найман настай Н.Энхбаяр
10. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Б.Наранхүүгийн шарга. Уралдаанч 11 настай Н.Баяржавхлан
11. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Ганцогтын хээр. Уралдаанч 10 настай З.Бямбажаргал
12. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач С.Хишигийн хээр. Уралдаанч есөн астай Э.Жанлав-Ойдов
13. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, уяач М.Мөнхбатын зээрд халзан. Уралдаанч найман настай Н.Билгүүнманлай
14. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, уяач Б.Доржпүрэвийн Буган халтар. Уралдаанч 15 настай Э.Мягмардорж
15. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул, уяач Д.Дамдиндоржийн халтар. Уралдаанч 12 настай Б.Баасандорж
16. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул, уяач П.Батсайханы хээр. Уралдаанч 13 настай А.Тэмүүжин
17. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, уяач Ц.Амартүвшингийн Арвай халтар. Уралдаанч 10 настай Э.Нямдалай
18. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, уяач О.Мөнхбатын зэгэл. Уралдаанч 10 настай Л.Мянганбаяр
19. 
20
. Говь-Алтай аймгийн Дарив сумын уугуул, уяач Ц.Гончигсүрэнгийн хээр. Уралдаанч найман настай Б.Цэнгүүн хүү унаж тус тус хурдалжээ.

А.Мягмарсүрэн 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна