АХ-ын 96 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгууд

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 20 -нд

АХ-ын 96 жилийн ойн баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд газар газрын 253 хурдан хүлэг бүртгүүлж  128 соёолон шандас сорьж:
1.
Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Г.Батбаатарын саарал. Уралдаанч  10 настай Ц.Өсөх-Од
2. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд. Уралдаанч 11 настай Х.Одбаяр
3. Говь-Алтай аймгийн Дарив сумын уяач С.Бямбасайханы халиун. Уралдаанч 12 настай Б.Гомбо
4. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Ганчулууны хээр. Уралдаанч 14 настай Ч.Өнөрхүү
5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Бадраагийн хул. Уралдаанч есөн настай Б.Баатархүү
6. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Г.Цэрэндашийн хонгор буурал. Уяач Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Ш.Өлзий. Уралдаанч найман настай Ө.Эрдэнэмандал
7. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Г.Гансүхийн зээрд. Уралдаанч 10 настай Э.Энхтөр
8. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, уяач Г.Чинзоригийн буурал. Уралдаанч 13 настай С.Бямбаням
9. Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, уяач Ч.Гантулын халтар. Уралдаанч 12 настай Ө.Эрка
10. Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Энхмөнхийн зээрд халзан. Уралдаанч 12 настай С.Ууганбаатар
11. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Д.Бат-Эрдэнийн бор. Уралдаанч 13 настай М.Мөнх-Эрдэнэ
12. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, уяач С.Баярсайханы хүрэн халзан. Уралдаанч 11 настай Ц.Дэмүүл
13. Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Э.Анарын бор халзан. Уралдаанч 10 настай Э.Баяржавхлан
14. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Н.Хүрлээгийн ногоон. Уралдаанч 15 настай Ц.Отгонбаатар
15. Увс аймгийн Тэс сумын уугуул, уяач Ж.Энхтөрийн хүрэн. Уралдаанч 13 настай Г.Ганхүлэг
16. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, уяач З.Батбаярын саарал. Уралдаанч найман настай Г.Энхмөнх
17. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач З.Мэндсайханы хар. Уралдаанч 10 настай Б.Буянтогтох
18. Төв аймгийн Жаргалант сумын уугуул, уяач Б.Гантөмөрийн хар. Уралдаанч 12 настай С.Төгөлдөр
19. Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, уяач Г.Батбаатарын хул. Уралдаанч 11 настай З.Мөнхсайхан

Д.Гантулга

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна