"Дааган дэлийн хурд" МСУХ-ны тэргүүн Ш.Энхболд: Багадаа буурай аавтайгаа морь цоллодог байлаа

2017 оны 7-р сарын 24 -нд

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул, "Дааган дэлийн хурд" МСУХ-ны тэргүүн Ш.Энхболдтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Тус холбооны тэргүүнээр хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?
-Би “Дааган дэлийн хурд” холбооны тэргүүнээр хоёр дахь жилдээ ажиллаж байна. Бөмбөгөр сумын МСУХ нь 1998 онд анх байгуулагдсан бөгөөд анхны тэргүүн нь Түндэвийн Загдаа гэж аймгийн Алдарт уяач хүн байлаа. Алдарт 12 жил ажиллаад 2008 онд Чулуундоржид ажлаа хүлээлгэн өгсөн юм. Тэр хүн дөрөв, таван жил ажилласан. Би холбооныхоо гурав дахь тэргүүн болж байгаа юм.
- “Дааган дэлийн хурд” гэж ямар учиртай нэр вэ?
-Манайх чинь Дааган дэл гэж том хайрхантай. Тиймээс тэр хайрхнаа дээдлэн ахмад уяачид 1998 онд өгсөн нэр гэсэн. Харин холбоо 2008 онд албан ёсоор тамга тэмдгээ энэ нэрээр авсан. Сонсож байхнээ Дааган дэл хайрхны өвөрт төрсөн унага хурдан байдаг юм гэсэн яриа бий. Тэр бэлгэдлээр ийн сонгосон бизээ.
-Удирдлагын багт нь хичнээн хүн ажилладаг юм бэ?
-Дээхнэ үедээ есөн тэргүүлэгчтэй ажиллаж байсан. Харин 2013 оноос шинэ удирдлагатай болоод тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга нарын 13 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай дэд тэргүүнээр аймгийн Алдарт уяач Мөнх-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Магнайбаяр гэж залуус ажилладаг. Харин тэргүүлэгчид баг тус бүрээс хоёр гурван хүн багтдаг. Манай сум дөрвөн багтай.
-Бөмбөгөр сумын хэмжээнд хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг хичнээн уяач байна вэ?
-Манай суманд бүртгэлтэй, тэмдэгтэй уяач 200 дөхөж байгаа шүү. Олон байгаа биз. Үүнээс 20 гаруй нь аймгийн цолтой. Дээр нь сүүлийн үед залуу уяачид их нэмэгдэж байна. Сайн ч наадаж байна.
-Сумын Алдарт уяач цолыг жилдээ нэг болдог баяр наадмын амжилтаар тооцож байна уу. Эсвэл өөр уралдааны амжилтыг нэмж тооцдог уу?
-Баяр наадмын хуулиар сумын наадамд 12 айраг эсвэл зургаан түрүү авсан хүнд сумын цолыг олгож байгаа. Бид эдгээр болзлыг хангасан уяачдад цолыг өгдөг. Тэрнээс ямар нэгэн багийн наадмыг тооцдоггүй.
-Уяачдаас хамгийн өндөр настай нь хэдтэй байна?
- Таанын Бямба, Лувсандаш нарын аймгийн Алдарт уяачид байна.
-Танай суманд жилдээ яг хичнээн уралдаан зохион байгуулагдаж байна вэ?
-Жил бүр багуудын өдөрлөг наадам болдог. Тэгэхээр дөрвөн багийн нэрэмжит уралдаан болно. Дээр нь бас хаврын бооцоот уралдааныг зохион байгуулдаг. Энэ нь цагаан сарын дараа шинийн 15-ны дотор явуулдаг бөгөөд уламжлал болсон. Мэдээж бас сумын наадам гээд жилдээ тав, зургаан наадчихдаг.
-Холбооны зүгээс зохион байгуулдаг ямар, ямар арга хэмжээнүүд байх уу?
-Сумын холбооноос уяачдаа зохион байгуулалттайгаар тэмцээн уралдаанд явуулах, айраг, түрүү авч наадсан галаа бензин шатахуунаар туслалцаа үзүүлэх ажлыг хийж байна. Мөн жилийн эцэст шилдэг уяач болон шилдгийн шилдэг уяачаа тодруулдаг уламжлалтай. Энэ үеэр уяачдаа цуглуулж тухайн жилийнхээ алдаа оноог хэлэлцдэг. Болоогүй шилдэг уяачдаа аймгийн “Хонгорын хурд”-аас зохион байгуулдаг шинэ жилийн арга хэмжээнд оролцуулдаг юм.
-Уяачдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт, семинарыг зохион байгуулах уу?
-Одоохондоо тийм ажил хийгээгүй ээ. Гэхдээ энэ тухай ярилцаж байна. Том том цолтой улс болон аймгийн мундаг уяачдыг урьж сургалт зохион байгуулна. Үнэндээ төрийн бус байгууллага учраас санхүү тал дээр асуудал байх юмаа.
-Санхүүжилтээ шийдэх талаар юу хийж байна?
-Ноднингоос нэг нэг борлон цуглуулсан нь 50 гаруй болчихлоо. Энэ жил 20-иод ямаа төллөж байна. Энэ мэт санхүүгийн асуудлаа шийдэх гарц гараад л байна. Гэхдээ уяачид борлог цуглуулахад хангалттай оролцож чадаагүй.
-Уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг нь хамгаалахад хэрхэн анхаарал хандуулж байгаа вэ?
-Мэдээж анхааралгүй яахав. Уяачид маань бүгд уралдаанч хүүхдийнхээ хамгаалалтын хувцас хэрэглэлийг хариуцдаг.
-Та бол урлагийн хүн. Тэгэхээр энэ үндэсний өв соёлыг хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээхийн төлөө бодсон юм бий биз?
-Дунд сургуулийн хүүхдүүдэд морь, бөхийн цол дуудахыг би өөрөө заадаг. Одоо түрүүчийн хүүхдүүд маань цол дуудаж байна. Энэчлэн цаашид хийхээр бодож байгаа ажлууд бий. Энд сонирхуулахад манай сумын уяачдын холбоо чинь нэрэмжит дуутай. 2012 онд Чулуундорж ах маань, соёлын төвийн эрхлэгч Наранбат, хэл уран зохиолын багш Буяндэлгэр нарт хүсэлт тавьж, дуу захиалсан юм билээ. Улмаар миний үед дуу бэлэн болсон бөгөөд ганц нэг улстай ярилцаж байгаад клип хийлгэсэн. Ноднин бүсийнхээ наадмаар клипний нээлтээ хийж байлаа.
-Танай суманд хэдэн удаа бүсийн наадам болж байсан юм бэ?
-Гурван удаа бүсийн наадам болсон. Энд өвлийн хоёр, зуны нэг бүс болсон.
-Танайх гарааны төхөөрөмж ашигладаг уу?
-Ашигладаг. 2010 онд байхаа, аймгийн шилдэг салбар холбоогоор шалгарч гарааны төхөөрөмжөөр шагнуулж байлаа. Тэр жил манай сумын морьд амжилтаараа аймагт тэргүүлсэн. Аймгаас нэг түрүү, хоёр айраг авсан бол Жаргалантын бүсийн наадмаас хоёр түрүү, долоо найман айраг авсан.
-Сүүлийн үед Бөмбөгөрийн нэрийг гаргаж байгаа сайн уяачид хэн байна?
-Залуу уяачид маань одтой наадаж байна. Үүнд: Төрсайхан, Баярсайхан, Амарбаяр, Уранбат, Бат-Ирээдүй, Ганхүлэг нарыг нэрлэж болно. Эндээс Ганхүлэг маань улсын шилдэг уяачаар шалгарлаа.
-Тэгвэл сум орны нэрийг гаргаж байгаа ямар хурдан хүлгүүд байна вэ?
-Ганхүлэгийн зээрд азарга сайн байгаа. Ноднин Өвөрхангайн бүсэд очиж түрүүлээд, Ламын гэгээний даншигт гурвалсан. Сая Номгон хайрханы хурдад дөрөвлөлөө. Мөн Төрсайханы бор, Баярсайханы хонгор халзан азарганууд ч дээгүүр давхиж байна. Манайхан чинь азарга сайтай л даа.
-Та өөрөө морь мал уяж байна уу?
-Уядаггүй юмаа. Морины төлөө сэтгэл зүрхээрээ л зүтгэж яваа нэгэн. Би өдгөө багийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хийж байна.
-Яаж яваад уяачдын холбоог тэргүүлэх болсон юм бэ?
-Дээдчүүлд маань сайн уяачид явлаа. Миний буурай аав Галсанпунцаг, ах аймгийн Алдарт уяач Тогтохбаяр нарын хусуур сойзоор гангарсан эрчүүд байна. Би багадаа буурай аавыгаа дагаж яваад морь мал цоллодог байлаа. Анх долдугаар ангиасаа цол дуудаж эхэлсэн. Одоо ч сумын наадмынхаа морийг цоллодог. Ингэж яваад уяач нартайгаа дотносож, тэд маань ч итгэл хүлээлгэснээр тэргүүнээр ажиллаж байгаа юм.
-Түрүүн ярьсан холбооны сүлд дуугаа та дуулсан юм уу?
-Тиймээ.
-Дуулдаг байсан байх нь ээ. Дууны төрлөөр тэмцээн уралдаанд орж байв уу?
-Аймгийн Ардын урлагийн наадмаас хоёр, гурван удаагийн медальтай. Ардын болон уртын дууны төрлөөр авсан юм.
-Танай нутгийн уртын дууны хөг, айзам ямар онцлогтой вэ?
-Манай сум чинь хуучны Дашдоо гүний хошуу байгаа юм. “Баялаг хангайн бараа”, “Бяцхан сайвар” зэрэг нь манайхаас гарсан уртын дуунууд юм. Айхтар онцлогсоод байх юм байхгүй ээ. Халх өнгө аясаар л дуулна.
-Энэ олон уяачдын дунд ажиллаж яваагийнх моринд уруу татагдахгүй байна уу?
-Яаж зүгээр байхав. Энэ жил нэг даага оруулсан. Гэхдээ хүүхэд бага байгаа болохоор морь уяхад арай л эрт гэж бодож байна. Өнөөдөр уралдаанч хүүхэдгүйгээс олон сайн уяачид морио уяж чадахгүй байх юм.
-Хаанахын даага юм бэ?
-Эндэхийн адуу. Алтан-Очир найзын маань Хэнтийн Галшар угшилтай азарганы төл байгаа юм. Энэ азарганы төлүүд сүүлийн үед их сайн давхиж байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч, уяачдаа зохион байгуулалттайгаар уулзуулсанд баярлалаа. Та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.
-Та бүхэнд ч ажлын өндөр амжилт хүсье. Газрын холоос өөрийгөө умартан хөдөөгийн уяачдын тухай Монгол орон даяар таниулж яваад талархаж байна. Монголын маань бүх уяачдын хүлэг болгон нь хурдан байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна