АХ-ын 96 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгүүд

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 25 -нд

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 254 хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдаж:
1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, уяач Т.Батхааны шарга. Уралдаанч есөн настай Д.Энхболд.
2. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, аймгийн Алдарт уяач Б.Баярдоржийн хээр. Уралдаанч есөн настай Б.Бат-Эрдэнэ
3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, уяач Д.Сумъяасүрэнгийн цагаан. Уралдаанч есөн настай Т.Гарам-Очир
4. Төв аймгийн Заамар сумын харьяат, уяач Д.Энхболдын халтар. Уралдаанч 12 настай Б.Жавхлантөгс
5. Төв аймгийн Бүрэн сумын харьяат, уяач Д.Ариунбаярын хонгор халзан. Уралдаанч найман настай Т.Ариунсанаа
6. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, уяач Д.Нямсүрэнгийн хүрэн. Уралдаанч 10 настай Л.Мянганбаяр
7. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, уяач П.Уламбаярын алаг. Уралдаанч 10 настай Б.Золхүү
8. Увс аймгийн Тэс сумын уугуул, уяач Ц.Дамдин-Ядамын цоохор. Уралдаанч 11 настай О.Насанжаргал
9. Ховд аймгийн Дуут сумын уугуул, уяач Ж.Нэргүйн буурал. Уралдаанч 11 настай Н.Чингүүндорж
10. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул, уяач Г.Баярмагнайн хонгор. Уралдаанч есөн настай Б.Гончигсүрэн
11. Төв аймгийн Архуст сумын уугуул, уяач Н.Лхагвадоржийн сартай цавьдар. Уралдаанч 13 настай М.Ганжигүүр
12. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат, уяач М.Цэнгэлийн өсгий цагаан хээр. Уралдаанч 13 настай Т.Загд
13. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн бор халзан. Уралдаанч 12 настай О.Мягмарцэрэн
14.  Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Г.Цэрэндашийн хээр. Уяач Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Ш.Өлзий. Уралдаанч найман настай Ө.Эрдэнэмандал
15. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Ганбатын хүрэн. Уралдаанч 12 настай О.Ганцоож
16. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, уяач Б.Будхүүгийн бор. Уралдаанч есөн настай Б.Гансүх
17. Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, уяач Б.Мөнхбатын сартай хүрэн. Уралдаанч 12 настай М.Мөнх-Эрдэнэ
18. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөрийн зээрд. Уралдаанч 13 настай Г.Наранчимэг
19. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, нийслэлийн Алдарт уяач Ц.Нүүдэлийн хонгор халзан. Уралдаанч 12 настай У.Энхжаргал
20. Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, уяач Р.Баатархүүгийн хар. Уралдаанч найман настай Л.Хонгор
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна