Аймгийн Алдарт уяач, сумын Заан Г.Нямбуу: Биеийн хүчний хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг
Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, аймгийн Алдарт уяач, сумын Заан Г.Нямбуутай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна. Тэрээр 1942 оны хавар Арсүүж хэмээх газар төржээ.
-Эрийн гурван наадмын хоёроор одтой наадаж явсан байх нь ээ. Нутгийнхан таныг долоон удаагийн заан гэлцэх юм. Тэр түүхээс яриагаа эхэлье?
-Тиймээ, морь уяж, бөх барилддаг юм. Сумандаа АХ-ын ойн баяр наадмаар долоо түрүүлээд долоон удаагийн заан нэртэй болсон. Би чинь Сэлэнгийн Түнхэлд гурван жил цэргийн алба хаасан юм. Тэгэхэд аз таарч Дамдиндорж, улсын Арслан Дагвасүрэн, Бээжин Аварга, Цэрэн Аваргын удирдлаганд, 40 тонн вагон ачиж тэдний “бяранд” хүмүүжиж явлаа шүү дээ. 40, 20 тонноор нь ачаа ачна. Ер нь биеийн хүчний хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг юм.
-Та Дагвасүрэн Арслан, Бээжин Аваргатай барилдаж байв уу?
-Би яаж давахав. Ойчоод л өгдөг байлаа. Гэхдээ сайхан шүү. Тэр томчуудтай гар зөрүүлээд үзнэ гэдэг.
-Цэргийн ангийнхаа баяр наадамд дээд тал нь хэд давж байв?
-Нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн. Түнхэлийн спорт заводод түрүүлэхэд, Сэлэнгэ аймгийн Арслан Сангижав үзүүрлэсэн. Тэгээд сумандаа ирээд бууж өгсөн л дөө. Яахав манай Баянлиг чинь сайхан бөхтэй, хурдан морь, тэмээтэй баялаг нутаг.
-Хэдэн онд цэргээс халагдаж ирсэн бэ?
-1967 онд халагдаж ирээд эхнэр авч тусдаа гарсан. Тэр жилдээ сумандаа барилдаж, Галсан Заан түрүүлж, би үзүүрлэж байлаа. Харин 1968 онд нь улсын Начин Нямжанцанг хаяж би түрүүлсэн. Энэ ондоо сумын Заан болсон. Түүнээс хойш хэдэн жил сайхан барилдсан. Санаж байгаагаас Түнхэлд нэг түрүүлсэнээс хойш тасралтгүй зургаа түрүүлсэн л юмдаг.
-Ямар ажил хийж байсан юм бэ?
-Бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байлаа. Дараа нь Худалдаа бэлтгэлийн ангид 15 жил ажиллаад бас зургаан жил хэртэй агент болоод 1990 онд тэтгэвэртээ гарсан.
-Таны удамд бөхчүүд бий юу?
-Эхийн талдаа бөхийн удамтай. Бид эцэг эхээсээ 16-уулаа. Харин би дээрээсээ дөрөв дэх нь байгаа юм. Манайхнаас ах бид хоёр л барилдаж байлаа. Хоёр ахын маань нэг Бэх-Очир бас аймгийн начин цолтой, насаараа нягтлан хийж явсан хүн байдаг. Өдгөө Улаанбаатарт амьдарч байна. Бид чинь олуулаа өссөн болохоор ядруухан амьдарч байлаа. Сургуульдаа өмсөөд явах гутал байхгүй хөлөө хөлдөөж байсан ч үе бий. Гэхдээ эндээс хүн их хатууждаг юм билээ. Ямар ч байсан бүгдээрээ ажил төрөлтэй сайхан л амьдарч байна. Би чинь долоотын Нямбуу заан л нэртэй явлаа. Ер нь аймгийн дөмөг бөхийн тоонд орж байсандаа бахархдаг.
-Одоо таны үр хүүхдүүдээс барилдаж байна уу?
-Би дөрвөн банди, зургаан охинтой. Гэхдээ банди нар барилдахгүй юм. Харин морь уях гэж оролдож байна. Удахгүй юм дуулгах биз дээ.
-Тэгвэл хэдэн оноос морь уяж эхлэв?
-1972 оноос эхлэн морь уяж эхэлсэн. Түүнээс хоёр жилийн дараа буюу 1974 онд Зандраагийн Тогоо гэж хүнээс хөөрхөн зээрд морь авч уяад 11-ээр давхиулж байлаа. Тэр жилийн наадмаар 80,90 морь уралдсан юм. Мөн дуу Батаа гэж хүнээс нэг шаазгай морь авч, дөрвөөр давхиулж байлаа. Морь уясан он жилүүдэд их насаар л нэг түрүү авч үзсэн. Тэрнээс өөр насанд айраг түрүү олныг авсаан. Даанч тэр үед одоо шиг медаль гэж байсангүй. Үзүүлэх юмгүй л үлджээ.
-Таны уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн ямар морь байна вэ?
-Би чинь хондон морь, жороо морь, азарга гурваар одтой наадсан. Бараан зүсмийн хээр азаргаа зургаа түрүүлгэсэн. Өртөөний адуу гэж байхад би сонгож авсан юм. Бас жороо зургаа түрүүлсэн бол их насны нэг түрүүтэй.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байв?
-Сумандаа л наадлаа. Манай Баянхонгорын Богдынхны жороо сайн л даа. Тийшээ нэг явж гуравлуулсан.
-Их морио хэдэн онд түрүүлгэсэн юм бэ?
-Тээр нэгэн жил улсын начин Нямжамцаныг хаяж түрүүлээд, уясан хээр морь түрүүгээр давхиад сайхан наадаж билээ. Улсын начинг хаяж нэг уйлаад л, морио түрүүлээд ирэхэд уяач өвгөнтэйгээ тэврэлдэж уйлаад л. Баянговьд тооцооны нягтлан явсан Нямжамцан бол хоёр ч удаа начнаа баталсан мундаг бөх байлаа. Сэтгэлд хоногшсон сайхан наадмуудын нэг дээ.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Та урт насалж, удаан жаргаарай.
"Тод магнай" сэтгүүл Баянхонгор аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна