Тахь хул

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 11 -нд

Үндэс угсаа, үүх түүхээрээ бахархан баясдаг монгол төрийн наадмын хурдан азарганы уралдааны айргийн тавд  Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамцын  Энхболдын Тахь хул азарга хурдалсан билээ. Дааган цагаасаа уягдаж тэр жилээ Баян-Уул сумын баяр наадамд түрүүлэн, амжилтын гараагаа эхэлсэн хул азарга ийн төрийн зарлигтай наадмын анхны айргаа хүртлээ. Ингээд хурдан хулын удам угшлыг танилцуулъя.

Удам угшил:

Эцэг: 2008 онд Дорнод аймгийн Матад сумаас авч байсан Матад бор азарга.
Эх: Монгол Улсын Алдарт уяач Чадраа агсны унаган саарал гүү.

Амжилтын товчоон:

2014 онд даага:
Дорнод аймгийн Баян-Уул сумын баяр наадамд түрүү
2015 онд шүдлэн:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын наадамд аман хүзүү  /өөр хүний нэр дээр уралдаж/
2016 онд хязаалан:
Өнжсөн
2017 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2017” уралдаанд 16
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна