Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд: Асгат саарлынхаа дөрвөн төлөөр бахтай сайхан наадлаа


- Та сайхан наадаж байна уу. Уяа эвлэг, морь хурдан уу?
-Дэлгэр сайхан наадаж байна аа. Саарал азарганы төл сартай хонгор морь маань аман хүзүүдлээ. Уржнан жил улсын баяр наадамд 14-өөр хурдалж байсан юм. Мөн битүү морь маань гурваар давхилаа. Шарга азарганы төл байгаа юм. Сүүн шарга морьтой эцэг нэгтэй гэсэн үг.
- Ах дүү хоёр Өвөрхангай аймагт болж буй Хангайн бүсийн уралдаанд бас уралдаж байгаа байхаа?
-Тиймээ, таван насны зургаан морьтой ирж нэг түрүү, гурван айраг авлаа. Айрагдаж түрүүлсэн морьд маань бүгд Асгат саарлын төлүүд. Улсын наадамд долоод орсон саарал азарга аман хүзүүнд хурдалж, өнгөрсөн жилийн улсын наадамд 14-т орж байсан хонгор морь гуравт, улсын наадмын аман хүзүүний соёолон маань түрүүлсэн. Мөн дүү Жамъяны битүү шүдлэн үрээ дөрөвт давхилаа. Ах дүү гурвуулаа айраг, түрүүтэй болчихсон сууж байна.
- Ах дүү хоёр Тод манлай уяачид маань хэзээнээсээ л Өвөрхангай аймагт болж байгаа бүсийн уралдаануудад одтой сайхан нааддаг даа. Энэ жил ч бас амжилтын буухиагаа таслалгүй, дөрвөн айраг, түрүү хүртлээ. Тэр дундаа нэг азарганы дөрвөн төл нас, насандаа айрагдаж, түрүүлнэ гэдэг үнэхээр бахтай сайхан санагдаж байна?
-Сэтгэл маш өндөр байна. Хувь төөргөөр бидэнд хурдан сайхан буян заяаж, түүний минь төл бүхэн сайхан давхиж байна.
Бас энэ хүрэн соёолонтой чацуу нэг хар соёолон байдаг юм. Түүнийг Дундговийн Сэрээгийн Шинэбаатарт бэлгэнд өгсөн. Тэр маань ч бас Дундговийн бүсийн наадамд дөрвөөр давхисан гэнэ. Ингээд Асгат саарлын таван төл энэ бүсийн наадамд айрагдлаа. Eр нь Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд бидэнд жилийн жилд л өгөөж буянаа хайрладаг даа. Нэг наадмаас гурван түрүү хүртэл авч байсан түүхтэй. Бидний хувьд хурдан морьдынхоо хишгийг олон түмэндээ хүртээдэг уламжлалтай. Тэрхүү уламжлалынхаа дагуу бүтэн болон хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийн нэр аваад, тус бүрт нь 500 мянган төгрөг буюу нийт 10 сая төгрөгийн хадгаламжийн дэвтэр нээлгэж, хүлээлгэн өглөө.
- Энэ жил та өөрийн нэр дээрээ хэдэн морь мордуулсан бэ?
-Гурав, дөрвөн нас л мордуулсан.
- Энэ жилийн наадмын ярианы гол сэдэв нь эрлийз адууны ялгалт байлаа. Ялгалт хийх үйл явцад итгэж байгаа нь ч байна, эргэлзэж байгаа хүн ч байна. Танд ямар сэтгэгдэл төрүүлэв?
-Цаашид бүх юм нь хууль дүрмийнхээ дагуу, тодорхой болох байх гэж найдаж байна. Eр нь наадам дөхөхөөр л нэг журам гаргачихдагаа болих хэрэгтэй. Учир нь, уяачид улсын наадамд уралдуулах морьдоо бараг жилийн өмнөөс бэлтгэдэг шүү дээ. Энэ ч утгаараа уяачдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлж болохгүй.
- Тэгвэл Хангайн бүсийн наадмын зохион байгуулалт ямар санагдав?
-Үдээс хойш тэнгэр хангай хураа хайрлаж, оройхондоо нараа илгээгээд, тоос шороогүй сайхан уралдаан боллоо. Арвайн тал гэдэг ч ёстой л морьд уралдаж байхаар заяагдсан нутаг юм. Тэгш сайхан талаар давхисаар л ороод ирж байна. Уралдааны зохион байгуулалт ч сайн байна.
Манай ээжийн аав Өвөрхангай, Архангай аймгуудад морь айрагдуулж байсан, хурдан морь, хүчит бөхийн цол дууддаг хүн байлаа. Аавын минь аав ч мөн адил сумын баяр наадмаас таван түрүү авчихаад л сууж байдаг байлаа. Тэр сайхан хөгшчүүлийн маань буян заяа биднийг түшдэг бизээ. Морьд сайхан давхилаа. Энэ угшлыг гаргаж авч, адуугаа сайжруулахын тулд бид 20-иод жил зүтгэсэн. Өнөөдөр хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн минь үр шим ч сайхан гарч байна. Айлын адуунд унаган их насны хурдан адуу төрөхөд л тэр айлын адуу их сайжирчихжээ гэж би ойлгодог юм.
- Нэг айлын гурван хүү гурвуулаа ингэж сайхан наадсан түүх ч их ховор байх шүү?
-Ах дүү Тод манлай цолтны хувьд ч бид анхдагч нь шүү дээ.
Гурвуулангийнх нь морь улс, бүсийн наадамд орж байсан түүх ч ховор байх. Жамъян дүү маань сүүлд моринд орсон. Ер нь гэр бүлээс нэг хүн морь сонирхоод ирэхээр тэр гэр бүлийнхэн, ах дүү, хамаатан садан бүгд л моринд хорхойтой болчихдог. Тиймдээ ч уралдаан болоход алгасалгүй чих тавьдаг болчихдогсон. Манай дүү ч ингэж явсаар сүүлийн жилүүдэд моринд идэвхитэй орсон. Улс, бүсийн наадмаас олон түрүү айраг хүртсэн байгаа. Ах дүү Тод манлай цолтны хувьд ч бас бид анхдагч нь шүү дээ.
- Ийм сайхан наадам цаашид олон тохиох болтугай?
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн eрөөe.
А.Тэлмэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна