"Гурван тамга" ХК-ийн захирал Д.Лхагвасүрэн: Аав, ах хоёрынхоо амжилтын буухиаг үргэлжлүүлсэндээ баяртай байна


- Ардын хувьсгалын 96 жилийн ой, үндэсний их баяр наадамд буурал морь тань айргийн гуравт хурдаллаа. Уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе?
-Баярлалаа. Улсын баяр наадам маань дэлгэр сайхан болж байна. Ах нь бас “Хангарьд-2017” төвийн бүсийн наадамд давхар мордуулж байгаа. Одоо их насны морьд гарах гэж байна.
- Их насны хурдан хүлэг уяач бүрт заяадаггүй гэдэг. Таны хувьд төрийн наадамд олон жил морь мордуулж байж, айраг хүртэв үү?
-Тиймээ, олон жил мордууллаа. Дашрамд сонирхуулахад, 1979 онд миний аавын хул шүдлэн үрээ улсын баяр наадамд түрүүлж байсан юм. Дараа нь 1985 онд байх аа, миний ах Д.Пүрэвсүрэнгийн улаан бор шүдлэн түрүүлсэн түүхтэй.
- 1979 онд улсын баяр наадамд түрүүлсэн хул үрээ тань шүдлэн, соёолон, хавчигтаа аман хүзүүдэж, долоотойдоо гурав, наймтайдаа тав, естэйдөө аман хүзүүдэж байсан түүхтэй. Тодруулбал, нийт зургаа айрагдахдаа дөрөвт нь аман хүзүүдсэн. Донойн Цэгмид гуайн саарлын угшилтай, Цоорхой Готов гуайн саарал азарганы төл гэдэг. Энэ хул үрээ ямар учрал ерөөлөөр танайд ирсэн бэ?
-Аав маань анх шүдлэнд нь Жаргалантаас авсан гэдэг юм. Тэгээд Жанчив ахад өгчээ. Тэр цагаас хойш Жанчивын хул гэдэг болсон юм билээ. Аав маань анх уяж, улсын баяр наадамд түрүүлгэснээс хойш уралдах бүртээ л айрагдаад байсан гэдэг.
- Үе дамжаад уясан хүлгүүдийнхээ торгон жолоог төрийн их наадмынхаа дэвжээнээ өргөж явна гэдэг их бахархал шүү?
-Тэр ч тийм шүү. Одоо Пүрэвсүрэнгийн Баттулга гээд хүү маань үе залгамжлаад морь уяж байна.
- Та хэдий үеэс төрийн наадамд өөрийн нэр дээр морьдоо мордуулж эхэлсэн бэ?
-Сүүлийн хоёр, гурван жил л миний нэртэй морьд төрийн наадамд мордож байна даа. Бор морь л гэхэд хоёр, гурван жил улсад давхилаа. 20-н хэдээр л орлоо. Хар морь бас сүүлийн дөрөв, таван жилийн турш 20, 30-н хэдээр давхиж байна. 2013 онд нэг шүдлэн үрээ 15-аар давхисан. Энэ жил хязаалангаас таван насны хүлэг мордууллаа.
- Энэ жил улсын баяр наадамд айрагдсан буурал морь тань хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Амгалан гэдэг хүнээс энэ хавар авсан юм. Одоо хавчиг морь.
- Та аймаг, сумын чанартай наадмаас нийт хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Ах нь айраг, түрүүгээ тоолдоггүй юм. Бодвол 30 дөхсөн байх.
- Та аймаг, сумын цол аваагүй юу?
-Аваагүй ээ. Одоо шууд улсын цол авна шүү дээ.
- Эцэг, эхээс хэдүүлээ вэ?
-Наймуулаа.
- Хэд нь морь уяж байна даа?
-Ах нь айлын отгон хүү. Миний ах Пүрэвсүрэн морь уядаг байсан юм. Одоо бурхны оронд байгаа. Түүний хүүхдүүд одоо үе залгамжлаад уяж байна.
- Таныг Партизаных гэхээр унаган адуунууд тань их хурдтай байсан болов уу гэж бодогдож байна. Танайх ямар хэлбэр хийц, өнгө зүстэй адуутай айл байв?
-Миний мэдэхээр улсын баяр наадамд айрагдсан хээр, халиун хоёр морь байсан. Намайг хурдан морь унаж байх үед л айрагдаж байсан юм. Дээд удам угшил, үүх түүхийг нь би сайн мэдэхгүй.
- Хурдан морь айрагдаж, түрүүлэхэд уралдаанч хүүхэд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны буурал морийг унасан Төмөрчөдөрийн Төрболд хаанахын хүүхэд вэ?
-Сонгинохайрхан дүүргийн Партизан хорооны хүүхэд. Миний морийг гурав дахь жилдээ унаж байна.
- Дараа, дараагийн уралдаанд уяа эвлэг, морь хурдан байх болтугай.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна