Г.Мөнхсайханы хээр

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 16 -нд

Хурдан азарганы уралдааны есөд 990 дугаартай хээр азарга хурдалсан нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Мөнхсайханы хүлэг байсан билээ. Хээр азаргыг найман настай Энх-Амгалангийн Энхбаяр хүү унаж хурдлуулан 38 минут 39 секунд 79 долльд замаа туулан барианд оржээ. Ингээд ерөөл хүслийн есөд хурдалсан хээр азаргыг танилцуулъя.

Удам угшил:

Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Г.Батбаатарын унаган адуу.
Эцэг: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын гаралтай хонгор азарга. Дээд угшил нь Монгол Улсын Тод манлай уяач Г.Сандуйжавын гаралтай.
Эх: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын гаралтай хээр гүү.

Амжилтын товчоон:

2012 онд даага:
АХ-ын 91 жилийн ой, үндэсний их баяр наадамд 10

2017 онд долоотой:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр наадамд ес

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна