Уяач А.Ууганбаяр: Ганц морь мордуулаад, төрийн наадмын анхны айргаа хүртсэндээ баяртай байна


- Улсын баяр наадамд хэд дэх жилдээ морь мордуулж байна вэ. Морьд хурдан, одтой сайхан наадаж байна уу?
-Төрийн наадамдаа дөрөв дэх жилдээ морь мордуулж байна. Энэ жил одтой сайхан наадаж, төрийн наадмын анхны айргаа их насны мориор авсандаа баяртай байна. Төрийн наадамд их насны морь айрагдуулна гэдэг залуу уяач бүрийн л мөрөөдөл байдаг. Энэ ч утгаараа сэтгэл маш өндөр байна.
- Зээрд морь өмнөх жилүүдэд хэрхэн давхиж байсан бэ?
-Ноднин соёолондоо 14, 15-аар давхисан.
- Өмнөх жилүүдэд хэдэн насны морьд мордуулж байв. Энэ жил хэдэн морь мордуулав?
-Хязаалан, соёолон, их насны морьд мордуулж байлаа. Ноднин болон уржнан жил азарга мордуулсан. Энэ жилийн хувьд ганцхан их насны морио л тавьсан.
- Улсын баяр наадмын сунгаагаа сумандаа хийсэн үү?
-Сунгаагаа Төв аймгийн Сэргэлэн сум 61-ийн гарам дээр хийдэг юм. Энэ жилийн хувьд Сүхбаатарт морьдоо уясан учир сунгаагаа тэндээ хийсэн.
- Наадмын өмнөх сунгаан наадмын өнгийг тольдож, морины барагцааг мэдрүүлдэг. Таны зээрд сунгаануудад хэр давхиж байв?
-Сунгаануудад өнгөн дээр л давхиад байсан.
- Төв аймгийн Баянцагаан сум дээр үеэсээ хурдан шандаст хүлгүүдтэй, эрдэмт мэргэн уяачидтай. Баянцагаан гэдэг бэсрэг угшил хүртэл гарч байсан, хурдны өлгий сум. Таны өвөг дээдсийн дунд хурдан хүлгийн уяа эвлүүлж байсан хүн бий юу?
-Манай өвөө Цэдэв бага наснаасаа хурдны морь унадаг байсан. Улсын наадамд хүртэл унаж уралдаж байсан юм гэнэ лээ. Гэвч морь уяж байгаагүй. Манайхнаас би л морь уяж байна.
- Уяач болоход тань юу нөлөөлсөн бэ?
-Манлай уяач Түмэндэлгэрийн Ихбаяр бид хоёр багын найзууд байгаа юм. Нэг байрны хүүхдүүд л дээ. Найз маань л намайг моринд оруулсан хүн дээ. Бид багадаа Тод манлай уяач Онон ахын уяан дээр л өнждөг байлаа. Миний хувьд гардаж уяад дөрөв, таван жил болж байна.
- Хаанахын ямар угшилтай адуугаар анхны айраг, түрүүгээ хүртэж байв?
-2015 оны Дундговийн “Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын гаралтай соёолон үрээ аман хүзүүдүүлж байлаа. Улс, бүсийн уралдааны анхны айраг маань тэр байсан юм. Дараа нь 2015 онд Өвөрхангайн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсэний 350 жилийн ойн уралдаанд хул соёолон аман хүзүүдсэн.
- Аймаг сумын наадмаас нийт хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Тав, зургаан айраг, түрүү бий.
- Уяачийн хамгийн том баялаг бол сайн угшлын адуу. Та адууныхаа удам угшлыг сайжруулахад хэр ач холбогдол өгдөг вэ?
-Сүхбаатар аймаг болон Тод манлай уяач Онон ахын адууны угшил манай адуунд бий. Ерөнхийдөө дандаа хурдан удмын гүү, үрээнүүд л сайн цуглуулдаг даа. Сүхбаатар чиглэлийн болон морин тойруулгын адууны удмын гүүнүүд голдуухан цуглуулсан.
А.Тэлмэн


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна