А.Ууганбаярын зээрд

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 24 -нд

Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Амармөнхийн Ууганбаярын зээрд морь АХ-ын 96 жилийн ой, төр түмнийхээ их баяр цэнгэл наадамд айргийн тавд хурдалсан. Хязааландаа одоогийн эзэндээ ирсэн хурдан зээрд өнгөрсөн жил соёолондоо төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан билээ. Уясан эзнийхээ урмыг сэргээж, унасан хүүхдийнхээ магнайг тэнийлгэсэн хурдан зээрдийг уншигч танаа танилцуулъя.

Удам угшил:

Эцэг: Дорнод аймгийн харьяат Намжилын адууны гаралтай цагаан азарга
Эх: Манлай уяач Т.Ихбаярын адууны гаралтай хээр алаг гүү. /Дээгүүрээ Маарын хээр азарганы угшилтай/

Амжилтын товчоон:

2014 онд шүдлэн:
Төв аймгийн Баянцагаан сумын 90 жилийн ойд айргийн дөрөв
2016 онд соёолон:
“Жавхлант шаргын хурд-2016” уралдаанд зургаа
Хархорин хотын ойд түрүү
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 17
Говь-Алтай аймагт болсон баруун бүсийн уралдаанд зургаа
Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн мялаалга наадамд түрүү
2017 онд хавчиг:
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав
Арвайхээрийн 290 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна