Ш.Мөнгөншагайн хүрэн

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 25 -нд

Сүүлийн хоёр жилийн хугацаанд улс, бүс, Их хурд уралдаанаас гурван түрүү, хоёр айраг хүртээд буй Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, “Агт-Эрдэнэ” галын уяач Шаравын Мөнгөншагайгийн хүрэн морийг мэдэхгүй хүн цөөн бизээ. Шигшмэл морьдын “Их хурд-7”  уралдааны түрүү хүрэн морь өнөө жил төрийнхөө их баяр цэнгэл наадамд тоосоо өргөж хараахан айрагдаж чадалгүй зургаад хурдалсан ч давхар уяагаар зүүн бүсийн уралдаанд түрүүлсэн билээ. Ингээд хурдан хүрэний угшил гарвал, амжилтын товчооныг танилцуулъя.

Удам угшил:

Эцэг: Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Лувсанцэрэнгийн Чойдогийн АХ-ын 75 жилийн ойд айргийн дөрөвт, шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд найм, “Их хурд-2”-т 14-т хурдалж байсан хонгор азарганы төл Том Чой хэмээх хонгор зээрд азарга.
Эх: Завхан аймгийн Тэлмэн сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Энэбишийн Ганбатын Тойруулга угшилтай ухаа халзан гүү.

Амжилтын товчоон:

Дааган цагаас уягдсан ч  2012 оныг хүртэл төдийлөн амжилт гаргаагүй.
2012 онд соёолон:
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд болсон хаврын уралдаанд түрүү
2013 онд хавчиг:
Налайх дүүрэгт болсон  бооцоот уралдаанд түрүү
“Ажнай” корпорацийн нэрэмжит уралдаанд түрүү
Хэнтий  аймгийн Норовлин  сумын тахилга уралдаанд аман хүзүү
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Түмэн адууны баярт түрүү
2014 онд долоотой:
Цэцээ гүний наадамд айргийн дөрөв
Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болсон тахилга уралдаанд түрүү
Дорнод аймгийн Адуун чулууны уурхайн баярт түрүү
Мэргэжлийн сумогийн их аварга Хакухогийн наадамд айргийн гурав
2016 онд естэй:
“Дүнжингаравын хурд-2016” хаврын бүсийн уралдаанд арав гаргаж давхисан
Өвөрхангай аймагт болсон хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв
Төв аймгийн Архуст сумын баяр наадамд түрүү
Шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаанд түрүү
Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү
2017 онд аравтай:
“Дүнжингаравын хурд-2017” хаврын бүсийн уралдаанд аман хүзүү
АХ-ын 96 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа
Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна