"Очирваанийн шигшмэл хурд-2017" уралдаанд эхний аравт хурдалсан азарганууд

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 25 -нд

1.Дөрвөлжин сумын харьяат аймгийн Алдарт уяач Дамбасүрэнгийн Батхуягийн хонгор халзан. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын угшилтай халзан азарга өнөө жил Завхан аймгийн хоёр бүсийн уралдаанд айрагдаж, аймгийн баяр наадамд түрүүлсэн. Уралдаанч Билэгдэмбэрэл
2.Тосонцэнгэл сумын харьяат аймгийн Алдарт уяач Халтарын Лхагвасүрэнгийн хар.Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай хар азарга өнгөрсөн жил аймгийнхаа баяр наадамд түрүүлээд, өнөө жил айргийн гуравт хурдалсан. Уралдаанч Баасандарж
3.Идэр сумын харьяат Гүрбазарын Мөнхбатын хүрэн. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Ц.Тувааны унаган хүрэн азарга өнөө жил сумынхаа баяр наадамд түрүүлсэн. Уралдаанч Эрдэнэбулган
4.Сантмаргаз сумын харьяат МУ-ын Манлай уяач Б.Баасанжавын хүрэн. Хүрэн азарга  Увсын даншигт зургаалж, аймгийн баяр наадам болон бүсийн уралдаанд тус тус түрүүлжээ.
5.Тэлмэн сумын харьяат Шаравсамбуугийн Баттулгын сартай халтар. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын унаган халтар азарга өнөө жил Асгат суманд болсон бүсийн уралдаанд айрагдаж, аймгийн баяр наадамд зургаад давхисан. Уралдаанч Ган-Эрдэнэ
6.Цэцэн-Уул сумын харьяат улсын аварга малчин, Алтан унаганы эзэн, аймгийн Алдарт уяач Буджавын хээр
7.Эрдэнэхайрхан сумын харьяат Лодоншаравын хүрэн
8.Дөрвөлжин сумын харьяат Буянжаргалын Бат-Эрдэнийн хар
9.Их-Уул сумын харьяат Шагдарсүрэнгийн цоохор
10. Дөрвөлжин сумын харьяат Оюунбаатарын халиун алаг

А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна