Манлай хүрэн

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 29 -нд

Өнгөрсөн жил төр түмнийхээ их баяр цэнгэл наадамд аман хүзүүнд хурдалж байсан “Унаган хурд” галын гишүүн, Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, Монгол Улсын Манлай уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн морь өнөө жил есөд давхилаа. Алтан-Овооны абшигт хурдан хүрэнгийн удам угшлыг дахин нэг танилцуулбал:

Удам угшил:

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат Будын Гэрэлтнарангийн унаган адуу.
Эцэг: Хүрэн азарга. 
Эх: Хүрэн гүү. Хүрэн азарга, хүрэн гүү хоёрын дундаас гарсан эр болгон нь хурдалж байгаа бөгөөд Манлай хүрэний төрсөн ах өнгөрсөн жил Дарьганга сумын 90 жилийн ойд түрүүлсэн бол, дүү хязаалан үрээ нь өнөө жил сум, аймагтаа айрагдсан байна. Мөн дүү даага нь өнөө жил Сүхбаатар аймгийн наадамд мөн айрагджээ.

Амжилтын товчоон:

2015 онд хавчиг:
Дарьганга сумын баяр наадамд айргийн гурав
2016 онд долоотой:
Сүхбаатар аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүү
Дулаанхан уулын тахилга уралдаанд түрүү
Онгон суманд болсон уралдаанд түрүү
АХ-ын 95 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна